Хонгконг: Хяналт чангарч, нисэх буудлын ажиллагаа тогтворжжээ

Хонгконгийн нисэх буудалд лхагва гаригийн оройноос эхлэн тусгай горим нэвтрүүлснээс хойш байдал тогтворжиж, пүрэв гаригийн өглөө нисэх буудлын нөхцөл байдал тайван байгаа талаар ТАСС мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, цөөн тооны нислэг цуцлагдсан ч нислэгүүдийн ихэнх нь хуваарийн дагуу үйлдэгдэж байгаа гэнэ. Мөн нисэх буудлын танхимуудад жагсагчид харагдахгүй байна гэж ТАСС-ын сурвалжлагч мэдээлжээ.
Аюулгүй байдлыг хангах үүднээс нисэх буудлын захиргаа терминал руу зөвхөн тийзтэй зорчигчид болон буудлын ажилтнуудыг нэвтрүүлэн, танхимууд руу орох хэсэгт хатуу хяналт тогтоосон байна. Нисэх буудлын бүхий л орох хэсгүүдэд хязгаарлалт тавьж, хяналтын цэгүүдийг байршуулжээ. Дотогш нэвтрэхийн тулд ойрын 24 цагийн дотор нисэх чиглэлийн тийз, биеийн байцаалтаа үзүүлэх шаардлагатай бөгөөд зорчигчдыг онгоц хөөрөхөөс дор хаяж гурван цагийн өмнө нисэх буудалд ирэхийг зөвлөсөн байна.
Эргэн сануулахад, өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Хонгконгийн олон улсын нисэх буудалд жагсагчид олноор цуглан, нислэгийн танхим руу орж, зорчигчид бүртгүүлэхэд саад болж байв. Улмаар даваа болон мягмар гаригт жагсагчид нислэгийн танхимыг хаасны улмаас олон зуун нислэг цуцлагдсан юм. Мягмар гаригийн орой цагдаагийнхан Хятадын хоёр иргэнийг саатуулан, гэмтээсэн жагсагчдыг тараахын тулд гичийн хий, резинэн бороохой ашигласан байна.
Хонгконг: Нисэх буудлын нөхцөл байдал
аажмаар хэвийн байдалдаа орж байна
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ