БНСУ Үндэсний аюулгүйн зөвлөл шуурхай хуралдав 

img

БНАСАУ үл мэдэгдэх пуужингууд дахин хөөргөсөнтэй холбоотойгоор БНСУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл шуурхай хуралдсан талаар Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн захиргаа мэдээллээ. 


Мэдэгдэлд дурдснаар Ерөнхийлөгчийн Аюулгүй байдлын зөвлөх Чон Ын Ёны даргалсан шуурхай хурал пуужин хөөргөснөөс цагийн дараа буюу орон нутгийн цагаар 09:00 /Улаанбаатарын цагаар 08:00/ цагт болжээ. 


“Ерөнхийлөгч Мүн Жэ Ин энэ үеэр нөхцөл байдалтай холбоотой илтгэл хүлээн авсан” гэж мэдэгдэлд дурдсан байна. 


Үндэсний аюулгүйн зөвлөлийн шуурхай хуралдаанаас гарсан шийдвэрийн талаарх мэдээлэл одоогоор гараагүй байгаа юм. 

 

Хойд Солонгос дахин пуужин хөөргөв  

Г.Бямбасүрэн

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ