БНАСАУ-ыг пуужин хөөргөхөө зогсоохыг уриаллаа 
2019-08-16

БНСУ бүс нутгийн нөхцөл байдалд сөргөөр нөлөөлж байгаа пуужин хөөргөх ажиллагаагаа зогсоохыг БНАСАУ-д хандан уриалсан байна. 


Ийм мэдэгдлийг Өмнөд Солонгосын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шуурхай хуралдааны дүнгээр гаргажээ. 


БНСУ-ын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдлын зөвлөх Чон Ын Ёны даргалсан уулзалтанд оролцогчид “цаашид үйл явдал өрнөхөд шуурхай хариу арга хэмжээ авахын тулд зэвсэгт хүчнийг өндөржүүлсэн бэлэн байдалд хэвээр байлгахаар тохиролцсон” гэж Ёнхап мэдээллээ. 


Харин энэ мэдэгдэлд БНАСАУ-ын хөөргөсөн пуужингийн төрлийн талаар ямар нэг мэдээлэл дурьдаагүй байна. Гагцхүү Өмнөд Солонгос болон АНУ нөхцөл байдлыг “цаашид судлахад хамтран ажиллана” хэмээн онцолжээ. 


Наймдугаар сарын 16-ны өглөө Хойд Солонгос дахин пуужин хөөргөсөн талаар бид өмнө нь мэдээлсэн. Өмнөд Солонгосын штабуудын дарга нарын хорооны мэдээлснээр орон нутгийн цагаар 08:01 болон 08:16 цагт Канвандо орчмоос хоёр пуужин хөөргөсөн байна. 


“Пуужингууд 230 км орчим зайг туулсан бөгөөд нислэгийн өндөр 30 км, дээд хурд нь 6,1 мах /минутанд 1200 км орчим/ байсан” гэж мэдэгдэлд дурджээ. 

Хойд Солонгос дахин пуужин хөөргөв

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Yankuud:
Horhoich gesen byedee hvreheer atirdag.bvrenerht ulsiinesreg.eldeb hort yabuulga hiigeedbaihad eh oron ulsard tvmnee hamgaalahni zub baihaa.
2019-08-16