Хонгконг: Ойрын өдрүүдэд дахин жагсаал болно 
2019-08-16

Ойрын гурван өдөрт Хонгконгийн хэд хэдэн бүсд сөрөг хүчнийхэн дахин жагсаал зохион байгуулахаар төлөвлөж байгаа талаар ТАСС агентлаг мэдээллээ. 


Тухайлбал, ирэх ням гаригт Хонгконг арал дээрх Causeway Bay  дүүрэгт томоохон зохион байгуулахаар төлөвлөсөн байна. “Хүний эрхийн төлөөх иргэний фронт” нэртэй байгууллагынхан уг жагсаалыг зохион байгуулах бөгөөд 300 мянга орчим хүн цуглана гэж тооцоолж байгаа аж. Жагсаалыг орон нутгийн цагаар 15:00 цагт Виктория цэцэрлэгт хүрээлэнд эхлэн, хотын төвд дуусгахаар төлөвлөсөн ч цагдаагийнхан аюулгүй байдлын үүднээс энэ маршрутыг зөвшөөрөөгүй, гагцхүү цэцэрлэгт хүрээлэнд жагсахыг зөвшөөрсөн байна. 


Эргэн сануулахад, Хонгконгийн захиргаа БНХАУ-ын хууль тогтоомжийг зөрчсөн хэрэгт сэжиглэгдсэн хүмүүсийг эх газрын Хятад руу шилжүүлэх тухай хуулийн төсөл хэлэлцэхийг эсэргүүцэн хонгконгчууд зургаадугаар сараас эхлэн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байгаа юм. Олон нийтийн шахалт дарамтаар Хонгконгийн захиргаа хуулийн төслийг хэлэлцэхээс татгалзсан ч жагсаал намжилгүй, сүүлийн үед эмх замбараагүй байдалд шилжиж байгаа. Хонгконг дахь эсэргүүцлийн давалгаа нь гагцхүү хуулийн төсөл биш энэ автономт бүсийн эрхийг боомилж, өөрийн мэдэлд бүрэн оруулах гэсэн Хятадын далд санаархлын эсрэг зогсож байгаа үйл явдал гэж үзэх ажиглагчид олон байна.

 

Хонгконг: Хяналт чангарч, нисэх буудлын ажиллагаа тогтворжжээ

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
USD BANK:
Сайн байна уу? Намайг Турмөх гэдэг. Би Монголд амьдардаг. Би бүх ам.долларын БАНК зээлийн зээлдүүлэгчдэд мэдээлэл өгөхийг хүсч байна. Хэдэн сарын өмнө би санхүүгийн хувьд сэтгэл хангалуун, цөхөрсөн тул онлайн зээлдүүлэгч хэд хэдэн зүйлийг шалгасан. Миний найзын найз нь АНУ-ын Зээлийн батлан даалтад хамрагдах зээлдүүлэгч гэж дуудсаны дараа тэр надад 1,032,904,450 сая төгрөгийн зээл өгсөн. Хоёр өдөр стрессгүй ажил. Хэрэв танд ямар нэгэн зээл хэрэгтэй бол холбоо бариарай. (info@usdbanko.com) энэхүү боломжийг ашиглан бодит хугацааны зээл авах хүсэлтэй байгаа хүмүүст энэ боломжийг ашиглахыг анхааруулж, та ажлын 2 өдрийн туршид ам.долларын зээлийн баталгаат зээл авах боломжтой. Баярлалаа. И-мэйл хаяг: (info@usdbanko.com)
2019-08-17