Трамп: Хонгконг дахь хүчирхийлэл Бээжин, Вашингтоны хэлэлцээрт нөлөөлж болзошгүй 
2019-08-19

Хонгконг дахь эсэргүүцлийг БНХАУ-ын эрх баригчид хүч хэрэглэн зохицуулах гэж оролдвол энэ нь Вашингтон, Бээжингийн худалдааны хэлэлцээрт нөлөөлж болзошгүй гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдлээ. 


“Хонгконгийн асуудлыг маш хүмүүнлэгээр шийдээсэй гэж би хүсч байна. Энэ нь бидний хэлэлцэж буй асуудлын үүднээс харвал маш зөв шийдэл болно. Харин тэд хүч хэрэглэвэл хамтран ажиллахад маш хүндрэлтэй болох байх” хэмээн Трамп мэдэгдсэн байна. 


Түүнчлэн нөхцөл байдлыг хүч хэрэглэн шийдвэрлэх гэвэл 1989 онд Тяньанмэний талбай дээр болсонтой адил үйл явдал болно гэдгийг Трамп онцолсон байна


Энд дуулгахад сүүлийн хоёр сарын туршид Хонгконгд өрнөж буй олон нийтийг хамарсан эсэргүүцлийн ажиллагаа болон эмх замбараагүй байдалд АНУ оролцоотой гэж БНХАУ сэжиглэж байгаа юм. Үүний баталгаа болгон Хятадын хэвлэлүүд “Хятадын эсрэг эсэргүүцлийн жагсаалын зохион байгуулагчидтай Америкийн дипломат уулзаж байгаа”-“-г харуулсан гэрэл зураг нийтлэж байлаа. 


Үүний хариуд АНУ “Элчин сайдын яамны ажилтны мэдээллийг дэлгэж болохгүй” гэсэн бол Бээжин “бусдын хэрэгт оролцохгүй” байхыг дипломат байдлаар зөвлөж байв. 

 

Хятад Хонгконг руу цэргээ оруулах уу? 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
ФЭСМҮҮК-р доктор, профессор, найрагч гэх эмэгтэйчүүд МАТАР шиг зургуудаа тавьж шалдар булдар юм их бичих юм. Үүнийгээ ард түмнийг соён гэгээрүүлж буй гэнэ. ККК...
2019-08-19