БНХАУ: Хонгконгийн хэрэгт оролцохгүй байхыг Тайваньд сануулж байна
2019-08-19


Хонконгийн хэрэгт оролцохгүй байх, түүнчлэн жагсагчдыг өөгшүүлж, гэмт хэрэгтнүүдэд орогнол олгохыг санал болгохоо зогсоохыг БНХАУ Тайваньд хандан уриалж байгаа талаар БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн дэргэдэх Тайваний хэрэг хариуцсан газрын албан ёсны төлөөлөгч Ма Сяогуан мэдэгдлээ.

“Тайваний тэргүүн Цай Инвэнь болон холбогдох байгууллагууд “Хонгконгийн оршин суугчид хүмүүнлэгийн тусламж болгон зарим дэмжлэг авч болох” талаар тушаал гаргасан гэж Тайванийн эрх баригч Ардчилсан хөгжлийн нам мэдэгдсэн. Тэд Хонконгод хохирол учруулж буй этгээдүүдийг өөгшүүлэн, хүчирхийлэлд буруутай этгээдүүдийг гэмт хэргээс хаацайлах гэж байна. Түүнчлэн тэдэнд орогнол олгож, “хариуцлагаас зугтагсдын диваажин” болох гэж байгаа талаараа мэдэгдэж байна. Ингэхээр Тайваны оршин суугчдын аюулгүй байдал, тайван амьдрал хэрхэн хангагдах вэ?” хэмээн Ма Сяогуан мэдэгдснийг Хятадын төв телевиз дамжуулжээ. 


“Хэн ч хуулиас дээгүүр байх эрхгүй. Хонгконгийн эрхзүйт ёсыг зөрчих, дотоод хэрэгт нь оролцох, ямар нэг арга замаар хууль зөрчигчдийг өөгшүүлэхээ зогсоох шаардлагатай гэдгийг Ардчилсан хөгжлийн намд анхааруулж байна” хэмээн Ма Сяогуан цохон тэмдэглэжээ. 

 

Хятад Хонгконг руу цэргээ оруулах уу? 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
xaxaxa hujaa joomnuud neeh udahgui ustana
2019-09-10