Хонгконгийн эсэргүүцлийн хөдөлгөөний тэргүүнийг баривчилжээ 
2019-08-30

Хонгконгийн цагдаагийнхан залуусын хэт даврагч эсэргүүцлийн хөдөлгөөний тэргүүн 22 настай Жошуа Вонгийг баасан гаригт баривчилсан талаар түүний “Демосито” намынхан фейсбүүк хуудсандаа бичжээ. 


“Демосито” намын ерөнхий нарийн бичгийн дарга Жошуа Вонг метроны буудал хүрэх замд 07:30 цагийн орчимд баривчлагдсан” хэмээн намын мэдэгдэлд дурдсан байна. Түүнийг машинд суулган, Ван Чай дүүрэг дэх цагдаагийн газрын төв байр руу авч явсан гэжээ. 


“Бид нөхцөл байдлыг ажиглаж байна. Манай хуульчид энэ хэрэг дээр ажиллаж байгаа” хэмээн намынхан мэдэгджээ. 


“Демосито” нам 2016 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Хонгконгийг өөрсдөө эрх барих санааг түгээн дэлгэрүүлэх зорилготой аж. 


Энэ намын Ерөнхий нарийн бичгийн дарга Жошуа Вонг  17 настайдаа 2014 оны намар болсон олон нийтийн эсэргүүцлийн жагсаалын үеэр ихээхэн алдаршсан юм. 2018 оны наймдугаар сард түүнийг засгийн газрын байрны урд олныг хамарсан хууль бус жагсаал цуглаан зохион байгуулсан хэргээр зургаан сар хорих ял ноогдуулж байв. 
 

Хонгконг: Армийн машинууд хотод орж ирсэн нь

сануулах дохио гэж Парламент үзжээ 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин