Ц.Нямдорж: Хөрөнгөндөө аархаад байгаа баян, тарган гишүүдээ дууд
2019-08-30

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж байгаа юм. “Хянан шалгах, хуулийн биелэлттэй холбоотой нийтийн эрх ашгийн төлөө Хянан шалгах хороо байгуулахыг гишүүдийн 4/1-ээс доошгүй нь хүсэлт тавьбал УИХ цөөнхийн төлөөлөлтэй байгуулна “ гэсэн заалтыг нэр бүхий 62 гишүүн өргөн мэдүүлснийг дэмжлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж байна.

 

 УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

 

-Энэ заалтыг тусгаснаар нийгэмд эргэлзээ төрүүлсэн асуудалд 19 гишүүн асуудал тавьсан заавал цөөнхийн төлөөллөөс бүрдүүлэн байгуулах юм. Дэлхийн олон улс оронд үүнийг хэрэгжүүлдэг. Байнгын болон бусад хорооны бүрэн эрхийг хуулиар тогтооно.

 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

 

-Энэ заалтыг дэмжихтэй холбоотой дараагийн заалтыг дэмжих хэрэгтэй. Ингэж байж ёс зүй төлөвшинэ. Үндсэн хуульд тодорхой заалт байх хэрэгтэй. Түүнээс биш тунхаг байж болохгүй.

 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

 

-Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хэд хэдэн заалт хийж өгч байна. УИХ-ын гишүүнийг эргүүлэн татдаг, хариуцлага тооцдог заалтыг оруулж байгаа. Ерөнхий сайдыг УИХ-аас томилж, бусад гишүүд дан дээлтэй байхаар зохицуулалт хийж байгаа энэ үед Хяналтын хороо байгуулах нь зөв. Цөөнхөө хүндэтгэж, төлөөллийг нь оруулж байгаа. Хариуцлагатай асуудлыг ярьж байгаа энэ үед манай УИХ-ын гишүүд хариуцлагатай баймаар байна. Ц.Нямдорж сайдын бухимдаж байгаа нь зөв.  Үүнд цөөнхийн буруу байхгүй, О.Баасанхүүгийн буруу ч байхгүй. Ялангуяа үүнийг бүлгийн даргад хандаж хэлмээр байна.

 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

 

-Үндсэн хуулийн хэлэлцүүлэг хийгдэж байгаа ажлыг 4 дэх удаагаа харж байна. 1992 онд Д.Лүндээжанцан нар Бага хурлаар хэлэлцэж байхад харж л байсан. 1999 онд, 2000 онд хэлэлцүүлэг хийхийг харж байсан. Миний санал нийлэхгүй зүйл энэ дотор байгаа. Олон гишүүд санал нийлж байгаа учир хүндэтгэлтэй хандаад өнөөдрийг хүрч байна. Би гол нь байхгүй гишүүдээ ирүүлээч гэж байгаа.  Ард түмэн энэ өөрчлөлтийг туйлын анхааралтай харж байгаа. Амьдралд садаа болоод байгаа зүйлийг өөрчлөөсэй гэж залбираад харж байгаа.  О.Баасанхүү, Б.Пүрэвдорж нарын, АН-ын тавьж байгаа шаардлагатай би 100 хувь санал нэг байна. Ардын намын харьяалалтай, албан тушаал авах болохоороо  ганц удаа гишүүн болчихоод Ерөнхий сайд болчихдог, бараг  гишүүн болоогүй байж сайд болчихдог атлаа Үндсэн хуулийн улс орны амин чухал асуудал ярьж байгаад яагаад энэ хүмүүс ирдэггүй юм. Хэн болчихсон юм. Юу болчихсон юм.  Жаргалтулгын Эрдэнэбат ганц сонгогдоод Ерөнхий сайд болсон. Нямтайширын Номтойбаяр ганц удаа сонгогдоод хоёр дахиа сайд болсон.  Отгонбилэгийн Содбилэг хаана байна. Аав нь УИХ-ын гишүүн, ээж нь УИХ-ын гишүүн байсан, өөрөө бас. Монголын төр, МАН энэ хүнд чадах чингээрээ тусалсан. Яагаад та нар улс орны амин чухал зүйл болохоор ирдэггүй юм. Та нар яагаад 10:00 цагт хуралдаа ирж болдоггүй юм. Чингэлтэйн Д.Ганболд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхийг мэдсээр байж онгоцонд суугаад алга болсон гэж байна. Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд, Ч.Хүрэлбаатар нар шалтгаантай байгааг ойлгож байна.  Гишүүдээ дууд.

 

Бид нар та нараас ичиж байна. Энэ этгээдүүдээс болж О.Баасанхүү гишүүнээр өдөр бүр бичлэг хийлгэж, Б.Пүрэвдорж гишүүнээр өдөр бүр загнуулж байна. Энэ зөв. Хүний өмнөөс ичих шиг адгийн зүйл байдаггүй юм байна. Ерөнхийлөгч УИХ-ын чуулганд л тааллаараа ирнэ гэж Үндсэн хуульд бичсэн байдаг. Сая нэр дуудсан баян, тарган гишүүдээ дууд. Хөрөнгө чинээгээр нь ялгаварлан гадуурхахгүй гэж Үндсэн хуульд бичсэн байдаг. Хөрөнгөндөө аархаад байгаа юм уу. Хэзээ энэ хурал чинь сахилгатай болох юм. Ардын намын харъяалалтай 40 шинэ гишүүн бий. Та нар хэзээ бид нарын дараа төрийг төр шиг аваад явах юм бэ. 2016 онд та нарыг нэр дэвшиж байхад мань мэт цагаан магтаалаар магтаад явж байсан. Мань мэтийн сэтгэл рүү ус хийж, сонгосон ард түмний сэтгэл рүү битгий ус хий.

 

Албан тушаал мөнгөнөөс өөр бодох юм байхгүй. Бараг л цэцэрлэгийн хүүхдээс дор. Баардаад яваад байдаг юм уу. Цалгар, назгар байдал чинь ард түмний амьдралыг шийдвэрлэхэд нөлөөлж байгаа. УИХ-ын дарга шаардлага тавиач. Тэр тусмаа Үндсэн хууль хэлэлцэж байхад. Намайг загнаж байна гэх байх. Би жирийн гишүүнийг загнаагүй. Би УИХ-ын гишүүнийг загнаж байна. Надад тийм ёс суртахууны эрх байгаа байх.

 

 

УИХ-ын дарга Г.Занданшатар:

 

-Би өглөө онцлон хэлсэн. Нийгмийн захиалгыг бид хүндэтгэх үзэх ёстой. Нэр дурдсан гишүүд яагаад чуулгандаа оролцдоггүй юм гэлээ.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Г.Занданшатар: Гишүүд нийгмийн хариуцлагаа гүнзгий ухамсарлах ёстой

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
Та бүхэн үндсэн хуульд өөрчлөх хэрэггүй шүү эрх мэдэл байхгүй шүү
2019-09-03
Наран:
Одоо л тэднийхээ бурууг олж хараа юу,
2019-09-02
мягмар:
ард нийтийн эрх ашгийн тѳлѳѳ үг хэлж байгаа хүнийг хэн ч байсан оролдоод шүүгээд зогсоочихдог. одоо бол үгүй шүү нѳхѳѳр...
2019-09-01
Энэ нямдорж үнэн худлаа гар юм аа та 30 жил улс иөрд байлаа хэдэн ч удаа сайд хийв тэгээд ард түмний амьдрал сайжирсан уу үгүй шүү дээ та өөрөөсөө ичиж амьдар
2019-08-30
zochin:
ИЙМ БАЙЖ ЯАЖ 76-Г 96 БОЛГОХ ЮМ
2019-08-30
хэхэхэ:
Шоу хийгээд хийгээд л дандаа бусад нь буруутай
2019-08-30
ТӨРД ОЛОН ЖИЛ АЖИЛЛАСАН ЮМ БАЙЛГҮЙДЭЭ АРАЙ Ч ЛУЙВАРЧИН БИШЭЭ ТӨРӨӨ ГЭСЭН СЭТГЭЛТЭЙ ХҮН ШҮҮ
2019-08-30
Бат:
нямкагийн хөрөнгө нь тэднээс дутаад байна уу....адилхан луйварчин байж
2019-08-30
ТӨРД ОЛОН ЖИЛ АЖИЛЛАСАН ЮМ БАЙЛГҮЙДЭЭ АРАЙ Ч ЛУЙВАРЧИН БИШЭЭ ТӨРӨӨ ГЭСЭН СЭТГЭЛТЭЙ ХҮН ШҮҮ
ТЭНЭГТЭЭРЭЙ ЧИ ХЭН БЭЭЭЭ ЧИ ЗАЙЛААРАЙ УСАН ТАРХИ ЮУ ЯРЬЖ БАЙГААГ ОЙЛГОЖ БНА УУ
2019-08-30
ЧИ ХЭН БЭЭЭЭЭ ТЭНЭГТЭЭРЭЙ ЮМ ОЙЛГОДОГГҮЙ УСАН ТОЛГОЙ
2019-08-30
Unen ug:
Тарах нь дээр болж дээ. Цоо шинэ үндсэн хууль боловсруулж, цоо шинэ, өндөр шаардлага хариуцлагтай тогтолцоо бий болгохгүйгээр явахгүй болсон нь улам баталгаажиж байна
2019-08-30
irgen:
ajildaa irdeggui bayn targanaaraa garch irsen gishyydiig odoo toroos zaluulna ard tymen dahij songohgui
2019-08-30
Сэлэнгэ:
Энэ шоучин баяд далд ороосой
2019-08-30
ТЭНЭГТЭЭРЭЙ ЧИ ХЭН БЭЭЭЭ ЧИ ЗАЙЛААРАЙ УСАН ТАРХИ ЮУ ЯРЬЖ БАЙГААГ ОЙЛГОЖ БНА УУ
ЧИ ХЭН БЭЭЭЭЭ ТЭНЭГТЭЭРЭЙ ЮМ ОЙЛГОДОГГҮЙ УСАН ТОЛГОЙ