Хонгконгийн эсэргүүцэл хөдөлмөрийн зах зээл дээр сөргөөр нөлөөлж байна
2019-08-30

Хонгконгд үргэлжилж буй эсэргүүцэл болон эмх замбараагүй байдал энэ хотын хөдөлмөр эрхлэлтийн зах зээл дээр хүндрэл үүсгэсэн гэж China Daily мэдээллээ. 


Эх сурвалжийн мэдээлснээр, Хонгконгийн компаниудын гуравны нэг орчим хувь нь шинээр ажилтан авах явцыг эрс бууруулсан бол тус хотод байх  гадаадын компаниудын 10 орчим хувь нь  “улс төрийн эрсдэлтэй” холбоотойгоор хүмүүсийг ажилд шинээр авахаа зогсоосон гэнэ. 


Түүнчлэн нөхцөл байдал сайжрахгүй бол гадаадын компаниуд зарим албан тушаалтнуудыг өөр бүс нутаг, улс орнууд руу шилжүүлэхээр төлөвлөж байгаа аж. Энэ байдалд Хонгконгийн эрх баригчдын зүгээс онцгой анхаарал хандуулвал байдал хэвийн болно гэж үзэж байгаа бол зарим ажил олгогчид хөдөлмөрийн зах зээл хагас жилээс нааш тогтворжихгүй гэж үзэж байгаа юм байна. 


Эргэн сануулахад, Хонгконгод зургаадугаар сарын еснөөс засгийн газрын эсрэг жагсаал эхлэсэн юм. Ийнхүү эсэргүүцлийн арга хэмжээ үүсэх болсон шалтгаан нь БНХАУ-ын хууль тогтоомжийг зөрчсөн хэрэгт сэжиглэгдэж буй этгээдүүдийг эх газрын Хятад руу шилжүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэх төлөвлөгөөтэй холбоотой юм. 


Олон нийтийн шахалт дарамтаар хуулийн төслийг хэлэлцэхээ зогсоосон ч идэвхитнүүд бүх нийтийн сонгууль явуулахыг шаардан, эсэргүүцлийн арга хэмжээг үргэлжлүүлэхийн дээр энэ жагсаал үе үе эмх замбараагүй байдалд шилжсээр байна. 

 

Хонгконгийн эсэргүүцлийн хөдөлгөөний тэргүүнийг баривчилжээ  

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин