Хонгконг: Бямба гаригт төлөвлөсөн жагсаалыг цуцалжээ 
2019-08-30

Хонгконгод бямба гаригт зохион байгуулахаар төлөвлөсөн жагсаалыг цагдаагийн газар зөвшөөрөөгүй тул Хүний эрхийн иргэний фронт төлөвлөгөөгөө цуцласан талаар RTHK мэдээллээ. 


Эх сурвалжийн мэдээлснээр, хотын төв болон баруун хэсэгт жагсаал цуглаан зохион байгуулах хүсэлтэд Хонгконгийн цагдаагийн газар албан ёсоор татгалзсан хариу өгсөн байна. 


Үүний дараа Иргэний фронтын төлөөлөгч Цэнь Цзыцзе мэдэгдэл хийхдээ зөвшөөрөл авч чадаагүй тул жагсаалыг цуцлахаас аргагүй болсон гээд хонгконгчууд жагсаал цуцалсан ч гудамжинд нэгдэж болзошгүй хэмээн онцолжээ. 


Энд дуулгахад, зургаадугаар сараас эхлэсэн эсэргүүцлийн ажиллагаа улам бүр хүрээгээ тэлж, сүүлийн үед жагсагчид болон хууль сахиулагчдын хооронд мөргөлдөөн гарах болсон юм. 


Түүнчлэн Хонгконгийн эрх баригчид нөхцөл байдлыг тогтворжуулах үүднээс иргэний хөдөлгөөнүүдийн тэргүүлэгчдийг баривчилж эхлэсэн. 


Тухайлбал, наймдугаар сарын 30-ны өглөө 22 настай тэмцэгч баривчлагдсан юм. 

 

Хонгконгийн эсэргүүцлийн хөдөлгөөний тэргүүнийг баривчилжээ 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин