О.Баасанхүү: Эр хүн шиг байгаарай, УИХ-ын дарга аа

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан хуралдаж байна. Хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Уг хуулийн төсөл дэх зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж байгаа юм. "Төсвийн зарлагын болон бодлогын хэмжээг нэмэгдүүлж үл болно. Төсвийн бодлогын хэмжээ тогтвортой байна" гэсэн ажлын хэсгийн гаргасан саналд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
-УИХ бол бодлого батлах газар. Хөрөнгө оруулалтын бодлогыг баталлаа гэхэд хөрөнгө тавиагүй бол яах вэ. Ер нь бодлогоо гаргачихаад хяналтаа тавиад явдаг төсвийн бүрэн эрх УИХ-д байгаа. Гэтэл үүнийгээ эдэлж чаддаггүй. Хэрэгжүүлдэг байгууллагаа данхайлгаж, хэтэрхий том эрх мэдэл өгөх нь зөв үү? Дандаа сайн хүн томилогдоно гэж байхгүй шүү.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:
-Үндсэн хуулийн гол өөрчлөлтийн цорын ганц өгүүлбэр энд байгаа. Төрийн эдийн засгийн бодлого УИХ-ын гишүүний бүрэн эрх мэдлийн асуудал байлаа. Эдийн засагтай холбоотой зүйлээ илүү тодорхой болгох байлаа. Манай зөвлөлөөс оруулсан цорын ганц заалт энэ. Бид санхүү, эдийн засгийн хэт төвлөрлөөс зайлах гол бодлого энэ байлаа.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-Монголын ард түмэн бүх зүйлийг харж байна. Надад бүх зүйл хамаатай байна. Төсөл дээр байгаа санал тус бүрээр яримаар байна. Бөөнд нь санал хураалт явуулахаа болиоч ээ. УИХ-ын дарга Г.Занданшатар аа, эр хүн шиг байгаач ээ гэж хэлмээр байна. Үндсэн хууль өөрчилсөн гэж нэр зүүх гэж явахаа боль.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
-Санал бүрээр тань шиг үг хэлж байгаа хүн байхгүй. Та попорч, тодорч болно. Гэхдээ наадахаа унш.
УИХ-ын гишүүн С.Чинзориг:
-Би энэ төслийг гишүүдийн өргөн барьсан төслийг дордуулжээ гэж хараад байна. Гишүүдийн өргөн барьсан төсөлд Засгийн газрын зөвшөөрөлтэй төсөв нэмэгдүүлнэ гэж заасан байдаг. Гэтэл одоогийн энэ заалтад "зарлагыг нэмэгдүүлж үл болно" гэж заажээ. Тус тусад нь заалтаар оруулмаар байна. Төсөв батлах уян хатан заалт оруулах хэрэгтэй.
Ц.Нямдорж: Хөрөнгөндөө аархаад байгаа баян, тарган гишүүдээ дууд
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ