ОХУ 100 тэрбум рублийн экспортын зээлийг төмөр зам, эрчим хүчний салбарт зарцуулах хүсэлт тавьжээ
2019-09-03

Гэрэл зургийг MPA.mn

 

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад хийж байгаа албан ёсны айлчлал үргэлжилж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар хэлэлцээ хийж,  албан ёсны айлчлалын хүрээнд 10 баримт бичигт гарын үсэг зурлаа. Дараагаар нь сэтгүүлчдэд мэдээлэл хийв. 

 

Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн  баримт бичгийг хугацаагүй болгож, хоёр орны харилцаанд шинэ хуудас нээж байна

 

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

 

-Өнөөдөр манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа ОХУ-ын Ерөнхийлөгч  В.В.Путинтэй ганцаарчилсан уулзалт, өргөтгөсөн хэлэлцээ хийж, олон асуудлаар ажил хэрэгч, нөхөрсөг нээлттэй санал бодлоо солилцож, чухал шийдвэрүүдэд хүрч чадлаа.  Түүхэн уламжлалт дайчин нөхөрлөл, цаг хугацааны сорилтоор шалгагдсан Монгол Улс, ОХУ-ын харилцаа итгэлцлийн үндсэн дээр хөгжиж байна.

 

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг хамтран тэмдэглэж байгаад бид баяртай байна. Энэхүү ялалт бол Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалан бататгаж, хоёр орны ард түмний найрамдал нөхөрлөлийг гагнасан ариун үйл хэрэг юм.

 

Манай хоёр орны ард түмэн энхийн бүтээн байгуулалтын цаг үед ч, дайны халуун өдрүүдэд ч хамтдаа тулалдаж явсан анд нөхөд билээ. Дайны талбарт мөр зэрэгцэн тулалдаж явсан Зөвлөлт, Монголын цэрэг дайчдын байгуулсан хүндтэй гавьяаг бид хойч үедээ мөнхжүүлэн үлдээх ёстой юм. Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө амь хайргүй тэмцсэн Монгол, Зөвлөлтийн дайчдын түүхэн гавьяаг үүрд дурсах болно.

 

ОХУ-ын Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлалаар Монгол, Оросын харилцаа дахин нэг шат ахиж, Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрлээ. Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ-ын хоорондын гэрээг хугацаагүйгээр болгон байгуулж, сая гарын үсэг зуран баталгаажууллаа. Энэхүү гэрээг хугацаагүй байгуулж байгаа нь хоёр талын итгэлцлийг бататгасан, хоёр талын харилцааг шинэ үед гаргаснаараа улс төрийн түүхэн үйл явц юм.

 

Манай хоёр орны цэрэг, техникийн уламжлалт харилцаа, хамтын ажиллагаа өргөжин бэхжиж байна. Айлчлалаар хоёр харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх Засгийн газар, яамд хоорондын 10 баримт бичигт гарын үсэг зурлаа.  Монгол Улсад цэрэг, техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээрийн үйлчлэлчийг сунгах тухай хоёр орны Засгийн газар хоорондын протоколыг шинэчлэн байгуулсныг тэмдэглэхэд таатай байна.  Ирэх онд болох Аугаа их орны дайны ялалтын 75 жилийн ойн баярт урьсан ОХУ-ын Ерөнхийлөгчийн урилгыг талархан хүлээн авч байна. Энэхүү түүхэн ойд Монголын тал өргөн бүрэлдэхүүнээр оролохоо илэрхийллээ.

 

Хоёр орны худалдаа, эдийн засгийг урагшлуулах хүрээнд  ОХУ-ын Засгийн газраас бидний хүсэж байгаа 100 тэрбум рублийн экспортын зээлийг "Улаанбаатар төмөр зам" хамтын нийгэмлэгийн дүрмийн санг нэмэх, эрчим хүчний салбарт Зүүнбаян-Ханги чиглэлийн шинэ төмөр зам барихад авах сонирхлоо мөн илэрхийллээ. ОХУ-ын алс дорнодын салбарт далайн боомж ашиглах боломжийг ханган, Монгол Улсыг далайд гарах боломжийг нээж өгч байгаад талархаж байна.  2008 оны зургаадугаар сард Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан Транзит тээврийн гэрээ нь энэхүү боломжийг бидэнд нээсэн билээ. Бид алс Дорнодын Зарубина боомтыг эзэмшдэг, ОХУ-ын Беско компанитай хамтран ажиллахаар тохиролцож, шинээр терминал барих урьдчилсан ТЭЗҮ-ийг хийж дуусгаад байна.

 

Евразийн эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хүсэлтийг ОХУ дэмжинэ гэдэгт итгэж байна. Эдийн засаг, хамтын ажиллагааны цар хүрээг тэлэх үүднээс ОХУ-аас оруулах хөрөнгө оруулалтын тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, Монголын экспортыг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэх хэрэгтэй гэж мөн үзлээ.

 

Оросын Засгийн газар Худалдааны төлөөлөгчийн газраа дахин нээж байгаад талархаж байна. Монголын тал ч мөн Худалдааны байгууллагаа Владивостокт нээхээр төлөвлөж байна.  Эдгээр шийдвэрийн үр дүнд хоёр улсын эдийн засгийн харилцаа идэвхжинэ гэж бодож байна. Цаашид Монгол, Оросын ирээдүйн хамтын ажиллагааг тодорхойлсон томоохон бүтээн байгуулалтын төслүүдийг хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байна. Энэ зорилгоор өндөр түвшинд хамтарсан Ажлын хэсэг байгуулж, өргөн хүрээнд судалгаа хийх саналтайгаа мөн илэрхийллээ. Хоёр орны найрсаг, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны баримт бичгийг хугацаагүй болгож, хоёр орны харилцаанд шинэ хуудас нээж байгаад дахин тэмдэглэе хэмээн мэдээлэв.

 

Бид эдийн засгийн хамтын ажиллагаанд ихээхэн анхаарал тавилаа 

 

 

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин:

 

-80 жилийн өмнө буюу 1939 онд Монгол Улсын газар нутгийг хамтран хамгаалсан. Фашистуудтай тэмцэхэд бидэнд Монголын ард түмнээс үзүүлсэн их дэмжлэг, туслалцааг сайн санадаг. Монгол Улсаас Зөвлөлтийн ард түмэнд зориулж 500 гаруй мянган адуу гаргасан. Монголын ард түмний хандивласан мөнгөөр нийт 54 ширхэг танк бүтээсэн.

 

Ирэх жил нацизмыг ялсан 75 жилийн ойг тэмдэглэнэ. Энэ хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцохыг урьсан урилгыг хүлээж авсан баяртай байгаа. Олон жилийн түнш, найрсаг хамтын ажиллагаа маань цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд түлхэц болсон.

 

Бид найрсаг харилцаа, хамтын ажиллагааны талаар хэлэлцээ хийж, чухал баримт бичигт гарын үсэг зурлаа. Бид яриа хэлэлцээгээр эдийн засгийн хамтын ажиллагаанд ихээхэн анхаарал тавилаа. Өнгөрсөн жил гадаад худалдааны эргэлт 21 хувиар нэмэгдсэн. Бидэнд хоёр талын харилцааг хөгжүүлэх бүхий л бололцоо бий. Дэд бүтэц, уул уурхай, хөдөө аж ахуй гээд бүхий л салбарт хамтарч ажиллана. Орос-Монголын хөрөнгө оруулалтын сан байгуулж хөрөнгө оруулалт хийгдэхээр гарын үсэг зурлаа.

 

Монгол Улсын тээврийн дэд бүтцийг хөгжүүлэхэд Орос улс олон жилийн турш дэмжлэг үзүүлж ирсэн. Монголын төмөр замын сүлжээний нэвтрүүлэх чадавхийг энэ жил улам нэмэгдүүлнэ. ОХУ нь Монгол Улсад эрчим хүч нийлүүлэх найдвартай түнш мөн. Улаанбаатар хотын дөрөвдүгээр цахилгаан станцын шинэчлэлд тусламж үзүүлж байгаа.

 

Манай улсын хороонд шинжлэх ухаан, соёлын арга хэмжээ тогтмол зохион байгуулдаг. Монголын элсэгч, оюутнуудад зориулж жил бүр 500 тэтгэлэгт хөтөлбөр олгодог. Бүс нутгийн харилцаанд Монгол, Оросын байр суурь адилхан.

Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн баримт бичигт гарын үсэг зурлаа

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023-11-25
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023-11-25
Чи яваад ийм хаана ч байхгүй хөнгөлөлттэй зээл олоод төмөр зам барьчихаач дээ. Энэ оркууд их хуцна аа бас.
2019-09-07
Demjij bna oros ah nariigaan tushvel hyatad nar aih bailgui tuzhij tulah ni zuv saihan bna mash ih bayartai bna bid nart oros ah nar tus bolsnoos us boloj baigaagui
2019-09-04
Ойлгох эрүүл ухаантай Монгол хүн цөөхөн дөө. Бүгд л Оросын манкурд боол болсон байна.
2019-09-04
dfdf:
Ерөнхийлөгч маань гарын үсэг зурах ёслолын үеэр их л ярвайж харагдах юм. Эх орныхоо төлөө өөр улсыг ашиглахад заавах ярвайж их зан гаргахгүй худлаа инээж аятайхан аашилж болно доо. Хойшид бодож байвал.
2019-09-04
Орсуудын сэтгэдлийг нэг уншаадхаач:
александр не повезло монголам, похоже решил и их обокрасть... https://www.kp.ru/daily/27024/4087261/
2019-09-04
ashgvi dee.Vd hvvhed hoich ve maani ervvl hool hvns idez.gajar shoroo min juw golidortoo orz eh oron min juw hugzin dewshih bhaa gez bayrlaz suuna.Bayrllaa amzilt
2019-09-04
Demjij bna oros ah nariigaan tushvel hyatad nar aih bailgui tuzhij tulah ni zuv saihan bna mash ih bayartai bna bid nart oros ah nar tus bolsnoos us boloj baigaagui
Ганбат:
Монголоос орох бараанаас авах татвар аа багасгавал зүгээрсэн ядаж Хятад улстай адил болгохгүй юм байх даа ямар худалдааны хориг тавьчихсан байгаа биш дээ
2019-09-03
Монгол хөмүүн.:
Бие даан өөрсдөө нэг төмөр зам тавьчихлаа гэсэн чинь Путин ирээд 100 сая рублийн тусламж гэж хошигруулаад РЖДтоо Монголын тавьсан төмөр замыг хавсаргачихлаа даа хөөрхий. Нөгөө эргүү бөх нь жа гээд алга хавчрав. Монгол ялав.
2019-09-03
Чи яваад ийм хаана ч байхгүй хөнгөлөлттэй зээл олоод төмөр зам барьчихаач дээ. Энэ оркууд их хуцна аа бас.
Ойлгох эрүүл ухаантай Монгол хүн цөөхөн дөө. Бүгд л Оросын манкурд боол болсон байна.