Н.Учрал: Оймсондоо мөнгөө хийдэг болтлоо төрийн алба ялзарсан
2019-09-04

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжлэн хуралдаж байна. Хуралдаанаар Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж, зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж байна. Төрийн албатай холбоотой 23.1 дэх  " "Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад үндэслэлээр ажлаас халахыг хориглоно" гэсэн заалтад гишүүд нухацтай хандаж, МАН уг заалт завсарлага авлаа. Дараагаар нь Н.Учрал гишүүний гаргасан төслийн  "Төрийн алба шатлан дэвших зарчмаар явах" гэсэн заалт дахь "шатлан дэвших" гэдгийг үгийг хасах горимын саналаар хэлэлцүүлэг үргэлжлэв. 

 

УИХ-ын гишүүн С.Чинзориг: 

-Төрийн захиргааны жинхэнэ албан хаагчид тодорхой хэмжээгээр тангараг өргөж, үндсэн зарим эрхээ хязгаарлуулаад явдаг. Тиймээс шатлан дэвшүүлэх заалт байх хэрэгтэй. Төр хүндэтгэлтэй хандах ёстой. Төрийн алба мэргэшсэн, тогтвортой, ёс зүйтэй байна гэдгийг шатлан дэвших гэдгээр нь тодорхойлж байгаа. Сүүлийн олон жил улс төрийн сонгуулийн дараагаар улс төрийн албан тушаалтнуудыг сонгуульд нь дагаж давхисан хүмүүс нэг өдөр яам тамгын газарт, хэлтсийн дарга, Төрийн нарийн болоод суучихдаг. Үүнээс бол төрийн алба тогтвортой байх зарчим алдагдаж, насаараа төрийн албанд ажилласан ажиллагсдад итгэл, урам төрөхгүй байгаа. Үүнээс болоод төрийн нэр хүнд унаж байгаа. Тиймээс гишүүд "шатлан дэвших" гэдгийг хасч болохгүй. 

 

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: 

 

-Төрийн албаны чадавхи муудаж байгаа нь хүндээ ч биш, хуулиндаа ч биш, намд байгаа. Төрийн албан хаагчийг халдаг, сольдог зүйл хэрээс хэтэрсэн. Төрийн албан хаагчдын итгэл урам унтарсан. Энэ нь тэр хүмүүсийн буруу биш. Энэ нь улс төрийн нам, улстөрчдийн буруу үйл ажиллагаанаас болсон. төрйин халаа сэлгээ яаж явагдаж байна. Энэ дотор сууж байгаа 64-ын бид ч өнөөдөр халаа сэлгээг үргэлжлүүлж байгаа. Ямар нэг аргаар төрийн албан хаагчийг халж, өөрийн хүнээр сэлгэдэг. 

 

УИХ-ын гишүүн Н.Учрал: 

 

-Мэрит гэдэг үгийг орчуулахдаа манай шатлан дэвших, чадахуйн зарчим гэж уянгын халилтай орчуулсан. Энэ үгийг хийж өгснөөр олон мянган залуучуудын боломжийг хааж байгаа юм. Одоо Үндсэн хуульд оруулах гэж байна. Энэ бол ур чадварын шалгуураар нь ажилд томилдог байх ёстой. Ажлын гүйцэтгэлийн чадвараар цалинг тогтоодог. Гэтэл 30 жил ажиллачихаад оймсонд мөнгөө хийдэг болтлоо төрийн алба ялзарсан. Юунд нь найдах вэ. Өндөр боловсрол эзэмшээд ирж байгаа залуусыг туршлагагүй гээд явуулчихдаг. Төрийн албанд салхи оруулах хэрэгтэй. Төрийн албаныхан уучлаарай, та нарын дунд салхи оруулах цаг нь ирсэн. Залуучуудыг оруулах цаг болсон. Би үүнийг байнга шүүмжилж байгаа. Энэ бол миний үг. Та нарт таалагдах эсэх нь та нарын асуудал. 

 

Ийнхүү уг хуулийн төсөл дэх "Төрийн албан  шатлан дэвших зарчмаар явагдах" гэх заалтаас "шатлан дэвших гэдэг үгийг хасах Н.Учрал гишүүний саналаар санал хураалт явууллаа. Гэвч гишүүдийн олонхи уг саналыг дэмжсэнгүй. 

 

Г.Занданшатар: Шийдсэн асуудлыг битгий үймүүлээд бай

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
123:
УИХ, Засгийн газрын гишүүдийн ах дүү, хамаатан садан, НАМ-ын нэр барьж далдагнасан ХУРГАН ДАРРГА БАЦААН нар ТӨРИЙН АЛБАНЫ НЭР хүндийг унагаж дуусгаж байгаа ш дээ. Яамнаас доошоо нийслэл, агентлагын хэлтсийн дарга нар Бүгд л ЯЛСАН НАМЫН БӨӨР БӨГС бйагаа ш дээ. ТӨРЙИН албыг МӨНГӨ гээд харчихсан гарууд
2019-09-12
кккк:
Авилга өгөхгүй л бол ажил бүтэхгүйг захын баагий хэлнэ дөө.
2019-09-08
zorro:
say medsen yum shig hudlaa shaahin boliooch zuger bugd unenee heleed bolikh heregtei sh dee
2019-09-06
1234:
Энэ залуу өөрөө ЖДҮ-ээс зээл авсан нөхөр мөн үү
2019-09-05
Аа:
Шатлан дэвшээгүй учраас л оймс бгаа юм
2019-09-05
Зочин:
Маш зөв бичжээ хуулбарлаж тавъяаа энд тэнд зөвшөөрвөл
2019-09-05
uchral bitii dngos oo, bitii amaaraa baa
2019-09-04
Шударга ТАХ:
Сэтгэл эмзэглэм дүр зураг! Төрийн албан хаагчид тангараг өргөсөн нэрийн дор хичнээн ихээр хэлмэгдэж, хичнээн олон эрхээ хуулиар хязгаарлуулж,хичнээн боллмжоо алдаж, хичнээн их харамсал гуниг тээж улстөрч дарга нарын дарамтан дор аиьдарч ажиллаж байгааг та нхр мэдэх үү? Тэд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, өсөж дэвжих, ар гэрээ тэтгэх, өсөж дэвжих маш олон боломжоо алдаж бн. Насаараа төрийн албанд ажиллаж үнэ цэнэтэй мэргэжилтэн болсон хэрнээ өчүүхэн бага цалинтай, цалингаас гадуур шударгаар орлого одох боломжгүй, насны эцэст хуримтлал ч байхгүй, ахтэй, өвчтэй л үлдэж байна. Дарга нарыг дагаж орж ирээд өмд бандаажандаа мөнгө хавчуулаад гардаг царцаанууд ТАХ-гчид биш шүү! Тэд луйварчид! Ийм боломж цөөхөн яам, агентлаг, албан тушаалтанд байгаа. Тэр хүмүүсээ л онцгой хяна! Бусад нь цаг наргүй бичиг цаасанд даруулж, мэдлэггүй, чадваргүй дарга нарын хөлд үрэгдэж бн. 90-ээд он, 2008 оноос өмнөх ТАХ-гчдын эрх зүйн баталгаа улөм дордсон. Хуулиа сайжруулж бн гэж муужруулсаар, амьдралд нийцэхгүй хуулийг царцаа дарга нар ялааны алуур болгож бн. Бүтцийн өөрчлөлт гэж ацаг шүдний зөрүүгээр хүн халдагаа боль! ТАХ олон жил ажиллах тусмаа туршлагатай, мэдлэгтэй, амьд архив, төрийн залгамж халаа болдог. ТАХ-гчдад албан тушаал ахих, хувиараа орлого олох, хөгжиж дэвжих боломж олго! Ядаж байр орон сууц, сургалтын төлбөр үэрэг амьдралын асуудлыг нь шийдэж өг! Цалинг нь нэм!Шударга ханд!Авилга авч байгаа нөхдүүд та нарын гар хөл шүү! Битгий бүх ТАХгчдыг хоморголон гүтгэ!Тэд юун авилга манатай. Нүдэндээ нулимстай, цээжиндээ гомдолтой, зарим нь наснаасаа эрт бурханы оронд одож байна. Төрийн байгууллагын ажил завхарч байгаа шүү. Улстөрчдийн гар хөл, яахаас ч буцахгүй хог шаарнууд, дарга нарын эрх танхи авгай хүүхэд, нуа г нутагшуулахаа боль! Жирийн ТАХгчид монгол эх орон, ард түмнийхээ төлөө сэтгэлийн дуудлагаар ажилладаг. Ялгаж салгах хэрэгтэй!
2019-09-04
Зочин:
Маш зөв бичжээ хуулбарлаж тавъяаа энд тэнд зөвшөөрвөл
Монгол:
Яг мэрэгжлээрээ 30 жил ажлаад ур чадвар туршлага мэрэгжлээрээ тавигдсан хүнээс ийм үйлдэл хэзээ ч гарахгүй ээ, ёстой уучлаарай, сая оймсондоо мөнгөө нуусан Баярсайхан яаж гарч ирснийг нь дэлгэрэнгүй бич дээ, жинхэнэ цүнх баригч, ичгүүр сонжуургүй төрийн албанд шургалагч байгаа...
2019-09-04
ЧИ Ч ГЭСЭН ААВЫН МӨНГӨ ГЭЭД ҮХЧИХГЭЭД ЯВЖ БАЙСНАА МАРТАА ЮУ
2019-09-04
irgen:
ta nar oorsdoo ene byhniig medeegui gejyy….medseer baij 30 jil mongoliig unatal, hogjyylehgui ,,,,jiriin ard tymen tamaa yzej amdarch baigaa nohzoliig ta byhen l hiisen, odooch namuud hoorondoo, dotroo zovhon alban tushaaliin orsoldoon heryylee hiiseer l baigaagaa hezee bolih ve ta nar ????????????
2019-09-04
irgen:
ta nar oorsdoo ene byhniig medeegui gejyy….medseer baij 30 jil mongoliig unatal, hogjyylehgui ,,,,jiriin ard tymen tamaa yzej amdarch baigaa nohzoliig ta byhen l hiisen, odooch namuud hoorondoo, dotroo zovhon alban tushaaliin orsoldoon heryylee hiiseer l baigaagaa hezee bolih ve ta nar ????????????
2019-09-04
Үнэн:
Ялангуяа энэ засгийн газрын үeд 60 тэрбумын балгаар төрийн алба бүүр утгаа алдаж дампуурсан.дээшээ явуулдгийму өөрөө авдгийму аймгийн дарга нь агeнтлагийн даргаасаа,агeнтлагийн дарга нь оруулсан хүнээсээ,оруулсан хүн нь албаа мэдэхгүй дээрээс нь нэгэнт мөнгөөр орсон юу ч мэдэхгүй болохоор өөрийгөө том гээд бодчихсон иргэд тэй дээрэлхүү харьцаж ах дүү ээж,эмээ төрөл садандаа элдэв хөнгөлөлт олгосон асуудал зөндөө гарсаан.
2019-09-04
Зочин:
Юу яриад байна даа хөлдүү толгой
2019-09-04
уншигч:
Оймсонд мөнгө нуудаг хүн чинь та нарын өөрсдийн чинь тавьсан хүмүүс шүүдээ мартлаа гэж үү? Ийм л УИХ-гишүүд өөрсдийн ажилтай болгосон хүмүүсээ байгаа дээрээ ажлын байрыг нт баталгаатай болгох гээд улайраад байгаа юм шдээ. Ард түмэн бид яахав дээ харж л сууна. дээр хөх тэнгэр байгаа юм чинь та нарын буруу зөвийг ялгаж салгаад өгнө л дөө. Өвөг дээдсийн ярьдгаар АЛЬ НАСАНДАА ХИЙСЭН ҮЙЛИЙН ҮР ЮМ БОЛДОО гэдэг нэг айхтар үг байдагдаа.
2019-09-04
Учрал:
ямарч байсан их хурлын маань гүшүүдийн эхэнх нь надаас илүү зөв ойлголттой юм байна.
2019-09-04
Зочин:
Шатлан явна гэдэг нь тухайн ажлын байрны бодит шалгуур тодорхой хугацаанд ямарч хүний чадвах, ёс зүй илэрч гарч ирдэг
2019-09-04
Зочин:
Учрал чадваргүй боловсон хүчин гаргасан хүмүүсээ шингээх гэж шударга дүр эсгэж байна.
2019-09-04
Зочин:
Юу яриад байна даа хөлдүү толгой
Зочин:
Төрийн алба гэдгийг мэдэхгүй эсвэл төрийн албыг завхруулсан хүмүүс төрийн албаны талаар хууль гаргах нь зохимжгүй байна.
2019-09-04
Зочин:
Шатлан дэвших нь зүйтэй Би залуу хүн саяхан Канадаас ирсэн энд жинхэн шатлах зарчимыг мэдлэгтэй нь уялдуулдаг. Ерөнхий сайдаа залуу хүн тавьсандаа маш их алдаа гаргаж шүүмжлэл их гарсан Учмрал попор ч байна.
2019-09-04