Ц.Нямдорж: Ерөнхий сайдыг нэр дэвшүүлэх эрхийг Ерөнхийлөгчид хураалгаж болохгүй
2019-09-04

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлэг үргэлжилж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж байгаа юм. Д.Эрдэнэбат гишүүний гаргасан "Ерөнхийлөгчөөр 55 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг УИХ-ын гишүүд  болон аймаг, нийслэлийн ИТХ-ын өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй хурлаас сонгоно, Ерөнхийлөгчийн сонгуулийн журмыг хуулиар тогтооно" гэсэн зарчмын зөрүүтэй саналыг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэнгүй. 

 

Засгийн газрын тэргүүнийг томилох асуудлаар "УИХ-д олонхи суудал авсан нам, аль ч нам олонхи болоогүй бол олон суудал авсан нам эвсэл байгуулж, зөвшилцөн нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилно" гэсэн заалтаар санал хураалт явуулахаар боллоо. Уг заалт нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан 7 өөрчлөлтийг өөрчилж байгаа аж. Үүнтэй холбогдуулан гишүүд үг хэлэв. УИХ дахь АН-ын дарга Д.Эрдэнэбат:

 

-Ерөнхий сайдаа гаргахын тулд бусад намуудыг нэг блок болгож болохгүй. Олонхийг гэдгийг олонхиороо гэж өөрчлөх хэрэгтэй. Энэ саналыг одоогоор унагаах нь зүйтэй гэв.  Үүний дараагаар санал хураалт явуулахад олон болсон нам олонхийг бүрдүүлж Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг Ерөнхийлөгчид өргөн барих заалтыг дэмжигдсэн юм. 

 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

 

-Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх асуудлаар Д.Эрдэнэбат гишүүний хэлээд байгаа болгоомжлолыг үг үсгээ бичихдээ сайн анхаарах хэрэгтэй. Сонгуульд ялсан нам эвсэл нь Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн эрхийг Ерөнхийлөгчид хураалгаж болохгүй. Арай ядаж сонгууль ялж, олонхи болдог. Гэтэл Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх эрхийг өөр хүн хурааж авдаг.  Цаашдаа Ерөнхийлөгч өргөн барьсан зүйлийг буцаахгүй гэдгийг оруулж өгөх хэрэгтэй. Ерөнхий сайдыг тодруулж гаргах ирэх маш хэцүү. Тэр тусмаа энэ улс төр нь мөнгө, эрх ашигтай сүлбэлдсэн. Өөрийнхөө карманы хүнийг Ерөнхий сайдад гаргаж ирэх сонирхол ялсан намд ч, сууж байгаа  Ерөнхийлөгчид ч, элдэв шалдав хүмүүст байдаг. Монголын улс төрийг донсолгоод байгаа зүйл чинь цаад том углуургаараа энд байгаа. Томъёоллыг сайн бичих хэрэгтэй. Цаашдаа таахын аргагүй нөхцөл үүснэ. Хэрвээ Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх эрхийг Ерөнхийлөгчид ил далд байдлаар шилжүүлбэл намууд улс төрийн сонгуульд ороод хэрэггүй. Долоон өөрчлөлтийг гэнэт хийгээгүй юм. Хамгийн сүүлд нэр дэвшүүлэх хүнийг 7 удаа буцааж, хамгийн сүүлд нэр заасан хүнийг нь дэвшүүлсэн. Энэ бол Монголын түүх гэлээ. 

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.  

 

Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн Монгол Улсын иргэнийг сонгохыг дэмжлээ

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
наад үндсэн хуулийн өөрчлөлти гэдэг юм чинь ард түмэнд л лав наалдах юигүй угаадас болж байна. юу ч сайжирсан өөрчилсөн юм алга
2019-09-05
Зочин:
shuud.mn сайт аа, танайх яагаад бөөр худалдах зар аваад байгаа юм бэ???
2019-09-04
DR. ADITY:
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
2019-09-04