Ц.Нямдорж: АН замын хагасаас гарч байгаад харамсаж байна
2019-09-06

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлэг явагдлаа. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан "Давхар дээл-"ийг тайлах асуудал маргаан дэгдээлээ. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат: 

 

-АН-ын зөвлөлийн гаргасан зарчмын саналууд бүгд унасан. Тиймээс өчигдөр АН-ын зөвлөл энэ хэлэлцүүлэгт оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Өнөөдөр би УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой саналыг дэмжиж саналаа өгсөн. Засгийн газрын гишүүний тухай, УИХ-ын гишүүн "давхар дээл"-ээ өмсөхгүй байх саналаа гишүүд нам харгалзахгүй хэлэлцээд явах хэрэгтэй. Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж байсан ард иргэдийн сэтгэл, итгэл байхгүй болж байгаа гэдгийг сануулж хэлмээр байна. 

 

Бидний зарчмын санал дэмжигдээгүй учир бид Ард нийтийн санал асуулга явуулах нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Өнөөдөр би УИХ-ын гишүүний тогтоолын төслийг өргөн барьж, цаашдаа энэ хэлэлцүүлэгт оролцохгүй гэдгээ мэдэгдэж байна. 

 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

 

-Энэ Үндсэн хуулийн хэлэлцүүлэгт АН замын хагасаас гарч байгаад харамсаж байна. "Давхар дээл"-ийг тайл гэж Алтанхуягийн Засгийн газрыг удаа дараалан шахсаар байгаад унагасан. Энэ бол нэг намын асуудал биш. Олон нийт хүсч, хүлээгээд ямар нэг шийдэл байх ёстой гэж үзсэн. Гэтэл төр барьж байсан нам хөнгөн хуумгай хандаж байгааг харамсаж байна. Асуудал шийдэх гэхээр гарч байгаа чинь таалагдахгүй байна. Энэ хэлэлцүүлэгт оролцооч гэж уриалж байна. Улсад хэрэгтэй асуудал шийдэхэд та нар оролц. Эрх барьдаг хувь тавилан байдаг юм бол та бүхэнд хэрэг болно. Би улсын эрх ашгийн төлөө хэлж байна. 

 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

 

-Энэ асуудлаар МАН-ын бүлэг завсарлага авч байна. Үдийн ундны цагаар МАН-ын бүлэг завсарлага авч, энэ асуудлаар хуралдъя. Үдээс хойш чуулганы хуралдаанаар хэлэлцье гэлээ. 

 

Ийнхүү үдээс хойшхи чуулганы хуралдаан завсарлалаа. 

Д.Тогтохсүрэн: "Давхар дээл"-ийг тайлах саналд сайд нар эсрэг санал өгөөд байна

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Baagii:
Erunhii saidaas busad n davhar deeleer yana
2019-09-09
menget Dunge chi zailaa.hamgin hulhi,hamgin huuramch ni chi shuu zunegee!uhej dald or!
2019-09-09
Та нартай хэн зам нийлдэг юм бүгдээрээ зайлцгаа
2019-09-09
Битгий шаа
2019-09-09
Дугараа:
Нямдорж тѳрд хэрэгтэй хүн шүү
2019-09-08
АН 2 ЭРДЭНЭ 60 ТЭРБУМ ХОНГИЛТОЙГОО ЗАЙЛ
2019-09-08
ан гэж үхсэн нам байнаа зайл пиздаанууд
2019-09-07
zochin:
AN-d amjilt husey 2020 ond yalii shuu
2019-09-07
Гхх:
АН зайлсан бай даа.
2019-09-07
Иргэн:
Ер нь ингэхэд ҮХ-н нэмэлт өарчлөлт батлагдах нуу
2019-09-06
Бодол:
Нямдоржийн хувь тавилангаас л дээр байх байх.
2019-09-06
зочин:
давхар дээлээ тайлах дургүй мангар сайд нараас холхон байсан нь дээрээ
2019-09-06
irgen:
AN byr alga bolvol taarna, mongol ulsiig byh talaar ni unagasan nam, huuligui zambaraagui avilgach zovhon tord garch hamaatan sadan oorsdiigoo ood tatsan ulsad shudaarga ajilladag baiguullaga gej baihgui bolson,,,byh muu bahen ed nartai holbootoi
2019-09-06
Битгий шаа
цай ундаа идэж ууж найраа хороо ярьж байгаа д болоё гэх шиг. чадахгүй бол УИХ тараад дандаа хувьдаа компанигүй, хадгаламжгүй, машингүй, боловсрол мэдлэгтэй, ёс зүйтэй, төр түших шаардлага хангах 40-с дээш настай хүмүүсээр шинэ парламентыг бүрдүүлмээр байна.
2019-09-06
Энэ шударга дүр эсгэгч Нямдорж дандаа илүү үглэж явах юм даа
2019-09-06