Автобус №13: Автобусны жолооч нар "бурзайдаг"
2019-09-09
Гэрэл зургийг MPA.mn

 

/Өмнөх нийтлэлийг ЭНД-ээс унших боломжтой/
 
 
“Салсан ч яадаг юм”
 

Цувны хормой дэрвүүлсэн сэрүүхэн салхинд сэтгэл нь жиндчихэв үү гэлтэй автобусны цонхоор алсын зүг ширтэж явсан залуу бүсгүй гэнэтхэн уйлж орхилоо. Уртаа сормуусаа буулгах төдийд урсаад байгаа нулимсаа шудраад л...

 

Утас нь зогсоо чөлөөгүй жингэнэх ч зүрхтэй эможитой тэр дуудлагыг бүсгүй авалгүй таслаад л байх аж. Тэгснээ бодсон ч үгүй өнөөх зүрхтэй эможиг тэр дор нь устгаад 8874....гэсэн утасны дугаарыг хадгалсангүй. Утас хэсэг дугарсангүй. Энэ хугацаанд эмэгтэй гар утсаа халаасалж, тэсэлгүй гаргаж ирж дуудлага ирсэн эсэхийг шалгана. Дахиад уурлачихав уу гэлтэй өмнөх зурвасуудаа ч бас утаснаасаа устгачихлаа. 8874....дуудлага ирлээ. Гэхдээ бүсгүй энэ удаад бас л авсангүй. 8874...дахиад дуудлага ирлээ. Бүсгүй энэ удаад утсаа авлаа. Чив чимээгүй харилцуураа хэсэг сонссоноо

 

- Хорвоо дээр л байна...хэнд хамаатай юм. Чамд бүр ч хамаагүй...хэг ёг гэсээр хэдхэн үг хэлчихээд тасалчихлаа. Тэгснээ найз руугаа залгалаа.

 

- Байна уу, За юу байна. Хаана байгаа юм?

 

- Ммм. Найз нь төв рүү явж байна. Жуковын тэнд нэг сайн эмнэлэг байдаг гэнэ. Тийшээ очиж үзүүлдэг юм уу гээд л.

 

- Төөгий залгаад л байна. Уулзъя, хаана байгаан, уучлаарай энэ тэр гэхээр нь тасалчихлаа.

 

- Дургүй хүрээд байна.

 

- Яахав тэгээд эмнэлэг орж үзүүлчээд аавынх руу явдаг ч юм уу дөө...Бүсгүй энэ үгийг хэлээд хажуудаа зогсоо намайг хийстэл санаа алдсан хэр нь араас нь “Салсан ч яадаг юм” гэж хатуурхав.

 

Найзтайгаа ярьж дуусаад утсаа салгатал дахиад л 8874....дуудлага ирлээ.

 

- За яасан юу гэх гээв. Чамтай ярихгүй за. Чадахгүй...гэх хүйтэн үгс чулуудаж байснаа гэнэтхэн түс хийтэл инээд алдчихаад эргэн тойрноо итгэлгүй харцаар ажиглаж өөрийг нь анзаарсан хүнгүйд санаа амрав бололтой “Тэнэгтээрэй” гэснээ түрүүчийнх шигээ инээмсэглэж байна.  Түүний инээд туйлын цаанаас бүр нэг сэтгэлийн тэндээс тэгээд үнэн бас жаргалтай байлаа.

 

- Тэгээд юу гэж...за яршиг аа...Чамайг санаж яадаг юм гэх мэтээр аль хэдийн уучилсан ч худлаа баахан хатуу үг чулуудан жуумалзсаар “Хүнсний 4” дэлгүүрийн автобусны буудал дээр бүсгүй бууж одлоо.

 

Тэр “бяцхан” л гомдол тээж явсан бололтой. Саяхан л “сална” гэж байснаа “Санаж яахав дээ” хэмээн уяралтайхан хоолойгоор ярьсаар бүх гунигаа хөөчих мэт царай нь цаанаасаа гэрэлтсээр буусан. Түүний гомдол тэгсгээд л тайлагдаж залуу хүмүүс учраа олсон биз.

 

Хулгайчийг таньдаг профессор

 

Нас тогтсон ч намба суугаагүй бүр нэг бусдын шахалтаар автобусаар зорчиж яваа мэт аяглах ахимаг насныхан бий. Тэд ихэнхдээ боловсрол өндөртэй хүн, улсдаа хийхээ хийчихсэн хүн гэж  даналзана. Тэгсэн хэр нь шал дэмий зүйл бас их ярина.

 

Нас, ухаан тэгширсэн баймаар ид үеийн эр суугаад чихцэлдсэн олныг чи ч наашаа, чи ч цаашаа гэсээр “ёоох”, “хүүш ээ” гэж хариу үйлдэл үзүүлсэн болгон руу “Яадаг юм”, “Сүртэй юм”, “Муу сайн маягтай юмнууд” гэх зэргээр уурссаар хойд хаалганд дөхөж ирлээ.

 

Урд хаалганаас хойд хаалга хүртэлх зайд бөөн уур бухимдал тээж ирээд өмнөө зогсоо залууг

 

“Чи сая намайг өшиглөчихлөө.

 

- Хүүш ээ жолооч оо алив зогс. Энд хулгай гараад байна.

 

- Автобусаар дүүрэн оюутан нэртэй хулгайчууд. Та нарыг би мэднэ шт.

 

-Би профессор хүн шүү. Хүнийг хараад л танина. Хэн нь хулгайч, хэн нь дээрэмчин гэдгийг ч нүднээс нь л мэднэ” гэж гэмгүй залуусыг баахан тавгүйтүүлж хэрүүлийн сэдэв хайна. Ууртай профессорт хулгайчаараа дуудуулчихгүй байхсан гэхээс аргадмаар аядаж залуус хоёр гурваараа дэрхийтэл босоод суудал тавиад өгч байна. Сандал олсондоо сая тайвшрав бололтой. Тэгсэн ч

 

- Тэр хар /ногоон куртиктэй залууг заана/. Тэр бол харваас хулгайч байна. Өнөөх нь чааваас өөрийг нь хэлээд байгааг ч мэдэхгүй чихэвч зүүчихсэн л зогсож байна.

 

- Тэр хар. Тэр ч бас хулгайч. Би эд нарыг хараад л танина.

 

Түүний “зүсэлсэн” залуус зүгээр явж байгаад л хулгайч болчихож байгаа юм. Зоргоороо байгаа юм шүү. Харж байгаад л таалагдахгүй бол “хулгайч” гээд нэрлэчихэж байна. Ишш өнөөх "хулгайч" гэж нэрийдсэн залуу анзаарах ч сөхөөгүй чихэвчээр дуу сонсон эмэгтэй л хүнтэй болтой инээмсэглэн чатлах юм. 

 

Нээрэн улсад хийдгээ хийчихсэн зарим хөгшчүүд их уйддаг бололтой. Үдэшдээ хөгшинтэйгээ гэртээ өнжөөд, өдөртөө ингэж олон нийтийн унаагаар ажил болгон зорчиж замдаа залууст сайн дураараа баахан дургүй нь хүрдэг юм шиг байгаа юм.

 

Амташсан хянагч ба ашгаа хуваах дургүй жолооч

 

20 гаруй насны гурван залуу хаалгаар гүйн орж ирээд жолоочийн хажуугийн ухаалаг төхөөрөмжийн арын зай руу хэдэн төгрөг чихэж орхиод яаруухан арагшиллаа. Тэгтэл автобусны жолооч араас нь “Хөөш ахын дүү нар нааш ир дээ” гэхэд хулгасаар нэг нь очоод “Яасан ахаа” гэвэл

 

- Залуу хүмүүс байж ичихэд яана. Манай энэ 100 төгрөгөө ав. Өөрсдөө зайрмаг авч идээрэй. Зуун төгрөгөөр гурвуулаа явах гээд байгаа юм уу. Арай даварч байна шүү. Зуун төгрөгөө аваад бууцгаа” хэмээв. Залуучууд ч хэлээ гаргаж хэн хэнийгээ ёвроод бууж одлоо.

 

Энэ жолооч зовлонгүй мөнгө олоод гаршчихсан бололтой юм. Зуун төгрөг зүгээр авахгүй л гэж байна. Ба бүхэл 1000 бүр 5000 төгрөгтэй зорчигчийн мөнгийг "Алив би задлаад өгье" хэмээн автобусны төлбөрөө аваад хариултыг нь өгч байна. Ухаалаг төхөөрөмжийн арын зайд сагсайтал чихсэн таван зуутын дэвсгэртүүдийг автобус хөдөлж, ард түмэн аль эвтэйхэн зай олоод зогссон даруйд “За алив хойшоо яваад өг яваад өг” хэмээн хэлэх аясдаа гялс атгаж аваад халааслачихаж байна.

 

Түүний эл үйлдлийг би ганцаараа харсангүй бололтой. Хажууд зогссон залуу хамт яваа бүсгүйдээ хандан шивэгнэж байна.

 

- Сая харав уу. Энэ автобусны жолооч нар аймар баян. Дээр Улаанчулуутын автобусны буудлын эцсээс суусан чинь жолооч нь мөнгөө тоолчихсон сууж байна. Бүр багсайтал нь барьчихсан тоолж байгаад цааш нь хийчих нь лээ. Лав 20-иод мянган төгрөг байсан. 

 

- Пөөх тийм үү? 

 

- Чи бод. Нэг тойрж ирээд л тийм их мөнгөтэй болдог юм шиг байгаан. Тэгэхээр чинь өдөрт бараг 100 мянган төгрөг олчихдог юм биш үү ай

 

- Пээ тэгвэл бүр эд нар чинь "бурзайдаг" юм байна ш дээ. 

 

-Харин тийн. Ажлаасаа гараад автобусны жолооч болдог юм уу хаха" хэмээн хөнгөхөн маазраад хоёул яриагаа дуусгалаа. 

 

Уг нь бэлэн мөнгөөр иргэдийг зорчуулахгүй байхад хяналт тавих хянагч гэх цэнхэр хувцастнууд бий. Тэд автобусанд бус буудал дээр бөөн бөөнөөрөө цуглачихсан буу халж суух нь элбэг. Тэдэнд автобусанд мөнгөөр зорчигчид сонин биш. Хамтдаа сууж хавь ойрын сонин хачин “базах” чухал бололтой. Автобусанд сууж байгаа хүмүүсийг анзаарах ч үгүй юм.

 

Бас жолооч хяналч хоёрын дунд бичил өрсөлдөөн үүсэх юм. 21 дүгээр хорооллын автобусны буудал дээр иргэдийг “Картаа харуулаад ор” гээд харин ч нэг ажилтай хянагч зогсож байна. Хянагч картгүй иргэдээс бэлэн мөнгийг нь аваад өөртөө байгаа картыг дарж өгөөд зорчуулах аж.

 

Автобусны хаалга хаагдан хөдлөхөд жолооч “Энэ муусайнууд бүр даварцан. Өөрсдөө нэг хугацаагүй карт олоод авчихдаг. Тэрнийгээ дараад л бэлэн мөнгөтэй болоод л. Бүр амташчихсан” хэмээв. Үнэндээ энэ жолооч хянагчтай ашгаа хуваалцахаас баахан дургүйлхэж байгаа нь илт.

 

Уг нь манай ард түмэн картаа цэнэглүүлээд тогтмол хэрэглээд сурчихвал жолооч, хянагч аль аль нь “мөнгөжих” боломжгүй л дээ. Хэн нь ч хууль бус зүйл хийгээгүй хүний өгснийг л авч буй тул яалтай билээ.

 

Нийтийн тээврийн ирээдүйг бодож картаараа үйлчлүүлбэл яасан юм бэ манайхаан. Тэгье гэтэл өнөө картыг нь цэнэглүүлэх цэг нь хааяа олдохгүйн зовлон бий....Адармаатай амьдралыг “аргадаад” амьдарч л таарна даа...

 

Энэ хүрээд энэ удаагийн автобусны тэмдэглэлээ жаргаая. Өнгө өнгийн баяр гуниг сүлэлдсэн буурал хотоосоо буцаад олон олон “мэдрэмжийг” тээсээр эргэн уулзъя.

 

Нийтлэлч: Түмний нэг

Shuud.mn
Сонин хачин
болдоо:
нийтийн тээвэр дампуурвал тусгал нь ард түмнийг ононо энэ автобус сэлбэг хэрэгсэл шатхуун тус баазад ажилладаг хүмүүсийн цалин гээд маш их зардалтай байгуулага энд атаархаад байх юууч байхгүй
2019-11-25
болдоо:
төрийн толгойд байгаа гээд барьцаад байгаа юм уу аль нь ч буруу нийтийн тээвэр дампуурвал ард түмэн хохирно хүмүүс энийг маш сайн ойлгох хэрэгтэй
2019-11-25
ганаа:
хуучин шиг кандуктортой боломоор юм нийтийн тээвэр дампуурхад тусгал нь ард түмнийг л ононо одоо бол хамгийн ашигтай ажил автобусны жолооч авилгалийг дээд дунд шат гэлтгүй үгүй болгох хэрэгтэй тусгал нь өөрөсдийг нь ононо гэдгийг мэдэхгүй хүмүүс бэлэн мөнгөөр их зорчих юм даа
2019-10-22
ганаа:
автобусанд бэлэн мөнгөөр суух буруу унаагүй болсон хойноо хүмүүс ойлгох байх тэр үед төр засаг гэж битгий хуцаарай эсвэл зүгээр хуучин шигээ кантуктортой болчихмоор юм
2019-10-22
Зочин:
Өглөө харанхуйгаар гарч өдөржин гацаанд явж явж сардаа 600000 төгрөгөөр цалинждаг хүмүүс та нарт тэгж их илүү харагдаад байх юмуу тэрбумтэрбумаар идэж байгаа дээдчүүлээ хэлвэл арай л шударга биш үү
2019-09-16
ганаа:
автобусанд бэлэн мөнгөөр суух буруу унаагүй болсон хойноо хүмүүс ойлгох байх тэр үед төр засаг гэж битгий хуцаарай эсвэл зүгээр хуучин шигээ кантуктортой болчихмоор юм
Зочин:
Ээ хөөрхий дө баяжаад бурзайгаад гэнэ Төрийн толгойд байгаа луйварчидтайгаа л тэмцэх юмсан.
2019-09-11
болдоо:
төрийн толгойд байгаа гээд барьцаад байгаа юм уу аль нь ч буруу нийтийн тээвэр дампуурвал ард түмэн хохирно хүмүүс энийг маш сайн ойлгох хэрэгтэй
Dresden:
Korea drama shaatsiimu
2019-09-10
зүгээр:
атаархуу гэдэг нь.амь насыг чинь авч явна.76 хулгайчтайгаа тэмц.
2019-09-10
болдоо:
нийтийн тээвэр дампуурвал тусгал нь ард түмнийг ононо энэ автобус сэлбэг хэрэгсэл шатхуун тус баазад ажилладаг хүмүүсийн цалин гээд маш их зардалтай байгуулага энд атаархаад байх юууч байхгүй
irgen:
yag l ynen amdral, ter zenegleh gazruud ni haa saigui baih estoi tehgui bol hyn yaj cart avah um be
2019-09-09
Мөнгө авангуутаа гялс энэ тэр юмандаа хичдэг шалгадаг бололтой юм билээ. Зорчигчдод карт зарах ажлыг аль болох ойртуулахгүй бол хувь жолооч амтшиж мөнгө кармаалаад муухай харагдах юм мөнгө авсасныгг тушаадаг өолов уу автоматаар өдөртөө төдийш улсад өг гэмээр юм заримдаа авгай хүүхэд нь аваад бууж бгаа аарагддаг ичмээрээ жолооч нараа цалин орлого сайтай байж. Эл нарыг шигшиж шудрага жолооч тавьбал яана
2019-09-09
ЗОРЧИГЧ:
ХАХА ҮНЭНИЙ ОР БАЙНА БАЙНА ,,,ГЭЭД ЯАЛТАЙ БИЛЭЭ,,,
2019-09-09