Хийн хоолойг Монголоор дайруулах нь ашигтай ч ойрын хугацаанд ШИЙДЭГДЭХГҮЙ  
2019-09-10

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Хятад руу нийлүүлэх хийн хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулах төслийг дэмжсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. 


Ийнхүү төслийг дэмжсний дараа тэрбээр “Газпром” хувьцаат нийгэмлэгийн тэргүүн Алексей Миллертэй уулзан, Хятад руу баруун чиглэлээр  нийлүүлэх хийн хоолойг Монголоор дамжуулахын тулд Эрхүү муж, Красноярск хязгаар, Ямалын нөөц боломжийг ашиглах талаар судлахыг хүссэн байна. 


Харин энэхүү мэдээлэлтэй холбоотойгоор олон нийтийн сүлжээгээр төрөл бүрийн байр суурь гарч байгаагийн нэг нь “Газпром”-ын нийлүүлэлт 12 дугаар сараас эхлэнэ, өөрөөр хэлбэл хийн хоолой тавих ажлын гүйцэтгэл 90 орчим хувьтай байгаа. Ийм нөхцөлд чиглэлийг өөрчлөн, Монголоор дайруулах боломжгүй” гэсэн иргэдийн таамаглал юм. 


Үүнтэй холбоотойгоор эрчим хүчний эксперт, доктор Г.Ёндонгомбоос тодруулахад: 


“Сила Сибири" хоолойтой андуураад байх шиг байна. Иркутск, Красноярск, Ямала гээд тэдний ярьдагаар Баруун чиглэлийг Казахстан, Монголын заагаар явуулах юм яригдаад байсан шүү дээ. Түүнийг л Монголоор дайруулах боломжийг авч үз гэсэн үүрэг өгнө лээ. Өнөө маргаашдаа бүтэхгүй. Судалгааны үр дүнг харна. Гэхдээ Казахстан, Монголын заагаар явуулах хувилбараас ядаж трассын хувьд сайн гэдгийг л хэлж чадах байна” хэмээлээ.


Энд дуулгахад “Сила Сибири” төсөл нь  Якутаас Приморскийн хязгаар болон Ази Номхон далайн орнууд руу хий нийлүүлэх хийн хоолой барих “Газпром” болон Хятадын CNPC компаниудын хамтарсан төсөл юм. 
Энэ төслийн дагуу 2158 км урт үргэлжлэх, жилд 38 тэрбум куб.метр хий экспортлох хүчин чадалтай хийн хоолой баригдаж байгаа бөгөөд энэ оны 12 дугаар сарын нэгний өдрөөс нийлүүлэлтийг эхлэх төлөвлөгөөтэй байгаа аж. 


Ийнхүү төлөвлөгөөндөө нийлүүлэлтээ эхлэхэд бэлэн болсон талаар “Газпромын” тэргүүн Алексей Миллер Ерөнхийлөгч Путинтэй уулзах үеэрээ мэдэгдсэн байна.


“Энэ жилийн хамгийн том төсөл болох “Сила Сибири” 2019 оны 12 дугаар сарын нэгнээс Хятад руу хий нийлүүлж эхлэнэ. Дэлхийн хамгийн том хийн экспортлогчоос хамгийн том импортлогчид нийлүүлж эхлэх учраас энэ нь түүхэн үйл явдал болно” хэмээн тэрбээр мэдэгдсэн.


Түүнчлэн Хятадын зах зээл дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж байгаа зах зээл гэдгийг онцлоод, бусад чиглэлүүдээр Хятад руу хий нийлүүлэх боломжуудыг БНХАУ-ын түншүүдтэй судалж байгаа гэдгийг дуулгасан байна. Мөн баруун чиглэлээр хий нийлүүлэх, Сахалины олборлох төвөөс Алс Дорнодын чиглэлээр хий нийлүүлэх боломжийг судалж байгааг дуулгажээ. 


Гэхдээ Баруун чиглэлээр буюу Алтайгаар дамжуулан Хятад руу хий нийлүүлэх асуудал 15 жил яригдаж байгаа ч одоогоор хэрэгжээгүй байна. Учир нь яг одоогоор Хятадад хүн ам бага суурьшсан баруун хэсэгтээ биш харин хүн ам шигүү суурьшсан дорнод хэсэгт хий хэрэгтэй байгаа гэж зарим шинжээчид үздэг. Үүнтэй холбоотойгоор Хятад хий хуваарилах нэмэлт хийн хоолойг барьж болох хэдий ч “Газпром”-оос үнээ буулгахыг хүснэ, харин үүнд Оросын монопол хараахан бэлэн биш байгаа гэсэн байр суурь ч гардаг юм. 


Энэ үүднээс нь авч үзвэл Монголоор дамжуулах нь Алтайгаар дамжуулснаас хэд хэдэн давуу талтай гэж экспертүүд мөн үздэг.  

Коммерсантъ сонины тоймч Юрий Барсуков энэ талаарх нийтлэлдээ: 

“Нэгдүгээрт, Бээжин рүү хий нийлүүлэх тохиолдолд Монголын нутгаар дамжуулвал туулах зам 1 мянган км-ээр дөт байна. Хоёрдугаарт, өндөр уулсаар биш харин Монголын тэгш талаар хийн хоолойг дайруулвал өртөг багасна. Гуравдугаарт, Оросын нутаг дэвсгэр дээр хийн хоолой Ямалаас Томск хүртэл, дараа нь Красноярск, Эрхүү, Улаан-Үд рүү хүрэх бөгөөд өөрөөр хэлбэл Дорнод Сибирийн томоохон хотууд, үүний араас Монголын Улаанбаатарыг хийгээр хангах боломжтой болно. Ингэснээр Баруун Сибир, Ямалын хийг Европ болон Хятад, Алс Дорнод руу нийлүүлснээр хийн хангамжийн нэгдсэн систем утгаараа бий болох юм” гэжээ. 

 

Путин хийн хоолойг Монголоор дамжуулах төслийг дэмжжээ

Б.Цэцэг
 

Shuud.mn
Сонин хачин
Teneg ulgert ni ahiad itgelee yu...
2019-09-10
Зүгээр л хор хутгалгүй нефтийн үйлдвэрийг л саадгүй бариулчих. Өөр юм хэрэггүй.
2019-09-10
Иргэн:
Манай ард түмэн ий үндсэн хуулийн хэлэлцүүлэгт бүдүүлгээр оролцож бна.
2019-09-10
Барын аман дахь гэдэг юм боллоо. Популизм хийж бна
2019-09-10
Za yamaadaa baigal mani buten unagan torhooroo hadgalagdah ni burhan gez bdag shuu
2019-09-10
irgen:
ochigdor tv-eer mongoloor damjuulj gej yyreg ogch baina lee Putin, manaihan yu yarij helelzseneech oilgohgui ichmeer um. deerh 3 chigleleer baigaa gehdee mongoloor damjuul geed shuud tushaasan mongold orosiin medeeg yadaj zag tuhaid ni yzej yag yu hiihiig yyreg daalgavar ogch baihad medeeleh chaadvartai medeelliin baiguulaga ch alga ichmeer um
2019-09-10