Кэрри Лам: АНУ Хонгконгийн дотоод хэрэгт оролцох нь илүүц 
9-10


АНУ Хонгконгийн дотоод хэрэгт оролцох, хүний эрх, ардчилсан эрх чөлөөний хууль батлуулах гэж оролдох ёсгүй гэж тус хотын захиргааны тэргүүн Кэрри Лам мэдэгдлээ. 


“Хонгконгийн дотоод хэрэгт оролцох нь илүүц” хэмээн тэрбээр цохон тэмдэглэсэн байна. 


Ийнхүү мэдэгдэл хийх болсон нь өнгөрсөн ням гаригт болсон жагсаалтай холбоотой юм. тодруулбал есдүгээр сарын наймны ням гаригт Засгийн газрын эсрэг жагсагчид Америкийн төрийн далбааг барин, АНУ-ын Ерөнхий консулын гадаа жагссан. Жагсаалд оролцогчид Цагаан ордныг жагсагчдын шаардлагыг дэмжин, БНХАУ болон Хонгконгийн Засгийн газруудад хориг арга хэмжээ авах, автономт бүс нутаг дахь ардчилсан эрх, эрх чөлөөг хангах зорилготой тусгай хууль тогтоох акт гаргахыг уриалсан хүсэлтийг АНУ-ын дипломатуудад гардуулсан юм. 


Жагсагчдын батлуулахыг хүссэн энэ хуулийн акт нь “Хонгконгийн хүний эрх, ардчиллын акт” нэртэй бөгөөд энэ хуулийн төслийг 2019 оны зургаадугаар сард АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимаар батлуулахаар конгрессмен Кристофер Смит өргөн барьсан юм. Энэ хуулийн төслийг 20 хууль тогтоогч санаачилсан байна. 

Хонгконг: Жагсагчид АНУ-аас дэмжлэг хүсэв 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин