Шүүх танхимаас: "Гэмгүй" гэмтэн
6 өдөр

Хоёр сарын хугацаанд 26 айл “ухаж” эд хөрөнгийг нь хулгайлан авч явж бусдад 50 сая төгрөгийн хохирол учруулсан этгээд өөрөөсөө гадна өөр хоёр хүнийг “хөлдөө чиржээ”.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Өмнөх нийтлэлийг ЭНД-ээс

 

Баяннзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хүлээлгийн танхимд “Шүүх хурал 10 минутын дараа эхэллээ. Сүү өргөөрэй...Би ганцаараа айгаад байна.Чи ирэхгүй юм уу” хэмээн хэнийг ч юм царайчлан утсаар ярих 40 эргэм насны эмэгтэй шүүгдэгчдийн нэг аж.

 

Хохирогчдийг төлөөлж залуу бүсгүй ирсэн байв. Харин гурван шүүгдэгчээс хамгийн түрүүнд дээрх эмэгтэй танхимд орж суулаа. Хохирогч эмэгтэй хорсол тээсэн нүдээр түүн рүү ширтэхэд харцаа буруулж тааз ширтсэнээ дэмий л эвшээлгэж харагдана.

 

1975 онд төрсөн, өдгөө 44 настай Улаанбаатар хотноо хоёр хүүхдийн хамт амьдардаг энэ эмэгтэй өмнө нь “Хархорин” худалдааны захад хувиараа хөдөлмөр эрхэлдэг байжээ. Угтаа тус захын ойр орчимд өдрийн цагаар сууж бусдаас алт, мөнгө худалдан авч түүнийгээ цааш нь алт мөнгөний дарханд борлуулан дундаас нь ашиг олж амьдралаа залгуулдаг байж. Ингэж яваад тэр нэг л өдөр мөнгө угаах гэмт хэрэгтэн болчихож.

 

Арванхоёр жил хоригдож эрх чөлөөтэй болсон даруйдаа бусдын гэрт зөвшөөрөлгүй нэвтэрч эд хөрөнгө хулгайлж цааш зардаг этгээдээс бүсгүй гурван удаа мөнгөн аяга, ээмэг, бөгж худалдан авчээ.

 

Эхний удаад “Ээжийн бие өвдөөд өөрийнхөө бөгжийг зарж байна” гэж хэлэн итгүүлжээ. Дараа нь мөнгөн аяга, монетон бөгж зарахаар ирэхэд нь юу ч асуулгүй авчихаж. Бүсгүй 2006 оноос хойш өглөөд хүүхдээ хичээлд нь хүргэж өгөөд тарах хүртэлх хугацаанд өдрийн зээл аван энэ бизнесийг эрхэлдэг байжээ. Ихэнхдээ ямар зорилгоор худалдан борлуулах гэж буйг огт асуудаггүй байж. Энэ нь хулгайчийг өөгшүүлж буй үйлдэл гэдгийг мэдээгүй гэнэ. 

 

Хулгайч этгээдийн алтыг худалдан аваад 1 граммаас 3500 төгрөгийн ашиг унагаад нийт 19 мянган төгрөгийн цэвэр ашиг олсон гэнэ. Харин мөнгөн аягнаас 21 мянган төгрөгийн ашиг олсон аж. Гэтэл өнөөдөр тэр улсад 4 сая төгрөг төлөх шийтгэл хүлээлээ. Учир нь тэр мөнгө угаасан.

 

Гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласныг, эсхүл түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагааас зайлхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлснийг, эсхүл түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсныг мөнгө угаах гэмт хэрэг гэж үзнэ гэж Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасан байдаг.

 

Одоо харин бүсгүй болж бүтэхгүй бизнесээ орхиж цайны газарт тогоочоор ажиллаж энгийн даруухан амьдарч яваа гэнэ. Тэр хоёр хүүхэдтэйгээ нийтийн байр хөлслөн амьдрах гэж аргаа л барж яваа өрх толгойлсон эмэгтэйчүүдийн төлөөлөл.

 

“Гэмшиж байна. Би хоёроос долоодугаар ангийн хоёр хүүхэдтэй. Тэднийхээ төлөө одоо зөв шударгаар хөдөлмөрлөж амьдарна. Ял шийтгэлийг хөнгөлж өгнө үү” хэмээн шүүгч өөд хандан хэлээд тэсэлгүй том том нулимс унагаж буй нь үнэн юм. Өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй энэ эмэгтэй өөрөө ч гэмт хэрэг үйлдэж буйгаа мэдэлгүй явсаар анх удаа л шүүхийн хаалга татан орж ирсэн нь энэ.

 

Түүнд Эрүүгийн хуулийн 18.6.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлджээ.

 

18.6 дугаар зүйл.Мөнгө угаах

 

1.Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

Гэвч хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Харин бусдад учруулсан хохирол болох 4 сая 500 мянган төгрөгийг улсын төсөвт оруулахыг даалгалаа.

 

Хөлсний байранд хоёр хүүхдийн хамт амьдардаг түүнд тогоочийн цалин арайхан л хүрэлцэж буй биз. Тэгтэл 4 сая төгрөг төлнө гэдэг дааж давшгүй хүнд санагдаж байгаа нь мэдээж. Хэдий ялгүй үлдсэндээ эрхгүй баясал тодрох ч “энэ их мөнгийг хаанаас олно оо” гэсэн санаашрал харцанд нь илхэн.

 

Ямартай ч бүлтгэр жаахан үрс нь “бүтэн” үлдлээ. Сүү өргөөд шүүх танхим руу оруулсан хэн ч юм хэн нэгний дотны хүн нь ялгүй салсан нь болоо доо. Одоо тэр үргэлж зөв шударгаар хөдөлмөрлөж, үргэлж сайн сайханд тэмүүлж амьдрах биз ээ.

 

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Хулгайн эд зүйлийг зарж өгнө рэдэг хулгайг өөгшүүлж байна. Жишээ нь моби-гийн үүдэнд утас авна зарна гэсэн хэсэг бүлэг этгээдүүд бол гар утасны хулгайг дэмжигч цэцэглэн хөгжүүлэгч нар юм. Хүн утсаа алдахад хамгийн харамсалтай зүйд бол үр хүүхдийнхээ хамгийн нандин зургуудыг алддаг. Хулгайч хулгайн эд зүйл зарагч 2 адилхан муу хүмүүс
2019-09-18
ha ha:
Nogoo huuli huuldaguud Americiin huulia huulaagui baian shd ee. End bol medeegui l bol yamar ch yalgui. harin hulgailsan hulgaich l yaltai.
2019-09-13
irgen:
huuli ni ch buruu um baina, ene emgeteid yamarch buruu baihgui, mongon torguuliigch zuzlah estoi baina shdee….hamtraagui hyniig heregt tataad !!!! ymar zamaar olson ediig medeheegui , hamtraagui ni todorhoi baihad ….surgamj bolood ongoroh estoi shdee, shyygchid ch tegj shiideh yndes baihad neeh ih mongo ulsad ch geh shig tolyyleed ??!!…toriin luivarchidaar shyygchid yu tolyylsen be ????
2019-09-12
Үнэн:
Хулгайч нарын хулгайлсан зүйлийг хямд авч борлуулдаг хамтрагч нь байна шүү дээ. Нэг их гэмгүй амьтныг хэлмэгдүүлээд байгаа зүйл алга, өмгөөлж өмөөрөөд ч байх зүйл биш шүү дээ хууль зөрчсөн л бол хариуцлагаа хүлээх ёстой
2019-09-12