Хар салхины улмаас 2,5 мянган хүн ор сураггүй болжээ 
2019-09-12

Багамын арлуудыг “Дориан” хар салхи дайрсны дараа 2,5 мянган хүн ор сураггүй болсон гэж Багамын арлуудын онцгой байдлын агентлаг мэдээлснийг Ройтерс дамжууллаа. 


Эх сурвалжийн мэдээлснээр, мэдээллийн санг боловсруулах ажил явагдаж байгаа бөгөөд сураггүй бологсдын жагсаалтыг нүүлгэн шилжүүлсэн болон түр хоргодох байранд байгаа хүмүүсийн жагсаалттай одоогоор тулгаж үзээгүй байгаа гэнэ. 


Эргэн сануулахад, энэ сарын нэгний өдөр Багамын арлуудыг хар салхи дайрсны улмаас 13 мянган барилга байшин нурж, нутаг дэвсгэр нь усанд автсан байна. 


Байгалийн гамшгийн улмаас 50 хүн амиа алдаж, 70 мянган хүн орох оронгүй болсны дээр хүнс, ундны усны хомсдолд оржээ. 

 

АНУ: Өмнөд Каролинагийн хүн амыг нүүлгэн шилжүүлнэ

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Энэ сураггүй алга болгодог салхи нь урд хөршийг бүхэлд нь алга болгочоосой
2019-09-12