Мугабетэй салах ёс гүйцэтгэх үеэр эмх замбараагүй байдал үүсчээ 
2019-09-13

Зимбабвегийн ерөнхийлөгч асан Роберт Мугабег эцсийн замд нь үдэх ёслолын үеэр олон хүн хүмүүст дарагдаж гэмтэл авсан талаар Риа новости мэдээлжээ.


Эх сурвалжийн мэдээлснээр,  Мугабегийн шарилтай ойр зөвхөн гэр бүл болон албан тушаалтнуудыг байлгасан бөгөөд олон зуун хүн Мугабегийн цогцосыг ойроос харахын тулд хашлагыг эвдэн,талбай руу гүйцгээсний улмаас олон хүн унаж, дарагдсан байна.

 
Талбай дээр цагдаагийнхан үймсэн олныг тогтоохыг хичээсэн ч амжилтгүй болж, улмаар олон хүн гэмтэж бэртжээ. 


Есдүгээр сарын зургааны өдөр Сингапурт таалал төгссөн Роберт Мугабег эцсийн замд нь үдэх албан ёсны төрийн ёслол есдүгээр сарын 14-нд болно гэж төлөвлөгдөж байсан ч ийнхүү товыг өөрчилсөн байна. 


Харин Мугабег нутаглуулах газрыг одоо хэр сонгоогүй бөгөөд эрх баригчид “Үндэсний баатруудын хаалга” нэрээр алдартай, Харара дахь оршуулгын газар оршуулахыг санал болгож байгаа бол Мугабегийн төрөл төрөгсөд нь нийслэлээс 85 км зайд орших, төрөлх тосгон Кутамад оршуулна гэсэн байр суурьтай байгаа гэнэ. 

 

Баатраас дарангуйлагч болж хувирсан Мугабе 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин