"Эрдэнэт" ТӨҮГ-т тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгахыг дэмжлээ
2019-09-13

 

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар "Эрдэнэт" үйлдвэрт тогтоосон онцгой дэглэмийг сунгах асуудлыг хэлэлцлээ. Төслийн танилцуулгыг ЗХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хийсэн юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авлаа. УИХ-ын гишүүн Б.Жавхлан:

 

-Онцгой дэглэм, жирийн дэглэм хоёр нь юугаараа ялгаатай вэ. Энэ хугацаанд "Эрдэнэт" үйлдвэрт элдэв бараа шахдаг асуудал зогссон уу?

 

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ:

 

-"Эрдэнэт" үйлдвэр болон ТӨБЗГ-т онцгой эрх өгсөн. Тагнуулын байгууллага, Сангийн яамны хяналтад байгаа. Эрхзүйн баримт бичиг дордуулсан, хууль бус гэрээ хийсэн бол АТГ анхааралдаа авахыг хэлсэн. 

 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

 

-Шүүх, татварын газрын акттай холбоотой асуудлыг зургаан сарын хугацаанд шийдэж чадах уу? Сангийн яамнаас тавигдсан шалгалтыг харж байхад 33.8 тэрбумыг ногдол ашиг болгож өгсөн гэж байна. ТУЗ-өөс Ерөнхий захирлаар томилогдсон хүнд бүх эрх мэдэл байгаа. 49-ийн давуу байдал 51-ийнхээ дээр гарсан гол шалтгаан юу вэ? 617 тэрбум төгрөгийн өглөг юуных вэ? 

 

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ:

 

-Зургаан сарын хугацаанд шүүхийн процесс шийдэгдэхийг Засгийн газар шууд хэлэх боломжгүй. Бид нэн яаралтай зарчмаар ажиллаж байна. Процесс бүрийг бид нээлттэй олон нийтэд задалсан. Монгол банк, Хөгжлийн банк оролцсон схемийг ч бид олон нийтэд мэдээлсэн.

 

"Эрдэнэт" үйлдвэрийн захирал М.Бадамсүрэн:

 

-55 сая ам.доллартай тэнцэх ногдол ашиг яригддаг. Оросын талд төлөгдөх ногдол ашиг 2016 онд төлөгдсөн. Цаашдаа ногдол ашиг хууль дүрмийн дагуу явагдана. Энэ онд 155 тэрбум ногдол ашгийг төлсөн. 

 

Ийнхүү гишүүд асуулт тавьж, хариулт авсны дараа "Эрдэнэт" үйлдвэрт тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах төслийг дэмжих санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар "Эрдэнэт" үйлдвэрт тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгахыг дэмжлээ. 

"Эрдэнэт" үйлдвэрт тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах асуудлыг хэлэлцэж байна

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Өндөр цалин урамшуулалтны ажлыг нь хийж өгч байгаа юм уу? Цалин урамшуулалыг нь хасья! Хар толгой Дэмбээ залуу авгайтайгаа хэвээрээ юу?
2019-09-13