Намрын ээлжит чуулганаар 29 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ
9-13

 

Төрийн байгуулалтын байнгын хороон өнөөдрийн хуралдлаа. Хуралдаанаар УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. 

 

Намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолын төсөлд оруулах хууль тогтоомжийн талаар хууль санаачлагчдаас урьдчилсан санал авахад Ерөнхийлөгчөөс 5, УИХ дахь МАН-ын намын бүлгээс 14, АН-ын зөвлөлөөс 23, Байнгын хороодоос 47, Засгийн газраас 82, УИХ-ын гишүүдээс 15, нийтдээ 186 хууль, тогтоомжийн төслийг хэлэлцүлэх санал ирүүлсэн байна.  Намрын ээлжит чуулганы хугацаанд:

 

1/Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль;

2/Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай;

3/Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай;

4/Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

5/Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төсөл;

6/Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл;

7/Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл;

8/Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл;

9/Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

10/Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;

11/Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл;

12/Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;

13/Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

14/Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

15/Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

16/Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;

17/Гэр бүлийн  тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

18/Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;

19/Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;

20/Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

21/Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл;

22/Өмгөөллийн тухай хуулийн төсөл;

23/Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

24/Эрдэс баялгийн ил тод байдлын тухай хуулийн төсөл;

25/Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

26/Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;

27/Эх оронч худалдан авалтын тухай хуулийн төсөл;

28/Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

29/Бусад зэрэг асуудлыг хэлэлцэхээр төсөлд тусгажээ. 

    

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан байнгын хороодын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулав. Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Амарзаяа  Нөхөн үржихүйн зохицуулалтыг дэмжих тухай, Нийгмийн даатгалаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх асуудлын дараалалд оруулах зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи тус тус дэмжсэн юм. 

 

Ийнхүү тус байнгын хороо Намрын ээлжит чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлцэн, чуулганы хуралдаанд шилжүүлэв. 

Д.Лүндээжанцан: Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулиа шинэчлэх шаардлагатай

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
ОЮУТОЛГОЙ БАС Л АЛГА УУ
2019-09-13