Шүүх танхимаас: Хүүхэн хүчиндсэн нөхөр, хүүгээ тэвэрсэн гэргий
2019-09-16

Хөлдөө “гарнет” пүүз угласан, толбо үгүй цав цагаан цамц өмссөн 20 гаруй насны цэмцгэр залууг гэмт хэрэгтэн гэхэд үнэмшмээргүй. Өндөр хамар, өргөн цээж, цас шиг цагаан царай...Өнөө, охидын хүсэмжит залуу гэлтэй. Түүний царайг ажвал цаг хугацааг ганцхан удаа буцаамаар эсвэл гаваа тайлж чаддагсан бол гараад гүйчихмээр санагдаж байх шиг санаашрал дүүрэн.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

/Өмнөх нийтлэлийг ЭНД-ээс унших боломжтой/

 

Шүүхээс 10 жилийн хорих ял сонссон хулгайч эр Дорнод аймагт очиж нэг өдрийн дотор 11 айлд нууцаар нэвтэрч эд хөрөнгийг нь хулгайлсан тухай өмнөх нийтлэлд бичсэн. Тухайн 11 айлын долоод нь хамтрагчаар оролцсон хүн бол энэ залуу. 

 

Түүнд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.1.2.1 болон 12.1.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

17.1 дүгээр зүйл.Хулгайлах

 

1.Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

2.1.хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч;

 

12.1 дүгээр зүйл.Хүчиндэх

 

1.Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

Цэнгээний газар хамгаалагчаар ажиллаж байх хугацаанд нь сайх эр түүнтэй танилцаж “Хоёулаа алтанд явъя” гэснээр хамаг юм эхэлсэн гэнэ. Хамгаалагчийн цалин бага тул богино хугацаанд их мөнгөтэй болох татгалзах аргагүй санал тавьсанд үнэмшиж бодсон ч үгүй ажлаа орхижээ. Олон удаа эрх чөлөөгөө хасуулсан ч “одоо хүн болсон” хэмээн нүд нь гялалзан байж худлаа ярьсан этгээдийн үгэнд итгэж түүнийг даган эхнэрээсээ 100 мянган төгрөг аваад Дорнодыг зорив.

 

“Намайг гудамжны буланд зогсож байгаарай. Ахындаа орчихоод ирье” гэж хэлээд айлд ороод гар утастай болоод гараад ирсэн. Эхэндээ би анзаараагүй. Дараа нь гурван ч айлд ороод ээмэг, бөгж аваад гараад ирэхэд нь хулгай хийгээд байгааг нь мэдсэн. Ингэж болохгүй гэхэд чамд хамаагүй, баригдвал би өөрөө аргалчихна. Чи юунд айсан юм. Чичрээд байх хэрэггүй гэсэн. Долоон айл ухасных нь дараа би буруу зүйлд оролцмооргүй байна, надад унааны мөнгө өгчих, хот руу буцлаа гэсэн. Тэгээд хоёулаа зах руу мөнгөн аяга зарах гэж очоод цагдаад баригдчихсан. Уг нь би хулгай хийхэд нь туслаагүй, зарсан юмных нь мөнгөнөөс нэг ч төгрөг хэрэглээгүй” гэж залуу шүүхийн өмнө мэдүүлэв.

 

Ингэж тэр хулгайн 26 үйлдэлтэй гэмт хэрэгтний хамсаатан болжээ. Угтаа тэр гэнэтхэн том алт олж амар хялбар аргаар баяжихаар Дорнодыг зорьсон. Дараа нь “хулгайчийг” хулгай хийж буйг нь мэдсээр байж дагаад яваад л байж. Үргэлжлүүлээд хулгайн эд зүйл гэдгийг нь мэдсээр байж худалдан борлуулахыг нь хараад л зогсож байсан. Ингэж хулгайчийг өөгшүүлсэн тул тэр ч “хулгайч”.

 

Шүүх хурал завсарлалаа. Шүүх танхимын гадна шүүгдэгч залууг хоёр ой хараахан хүрээгүй бололтой дөнгөж л тэнтэр тунтархан алхаж сурч буй бяцхан үр, эхнэр нь гэх жижигхэн бор бүсгүй хүлээж байлаа.

 

Хүү аавыгаа танихгүй баахан бишүүрхэж байснаа гавтай гарыг нь гайхаж нэг хараад эргэн ээж өөдөө зүтгэнэ. Хүүгээ хоёр гар дээрээ дээш өргөөд өхөөрдөж чадахгүй дэмий л гаваар холбуулсан өнөөхөө “Жаахан наашилчих, хүрдэггүй ээ” хэмээн хүү өөдөө хошуу дэвсэнэ.

 

Хулгайн замаар залууг “хөтөлсөн” сайх эр “Гэдсэндээ байсан хүүхэд ийм том болчих гэж” хэмээн хээв нэг хөхөрч байна. Эхнэрээ хэзээ мөдгүй төрөх дөхсөн тогоо шиг гэдэстэй байхад нь хулгайн хэргээр цагдан хоригдож жил таван сарын хугацааг өнгөрүүлсэн тул бяцхан үр аавыгаа танихгүй байх нь аргагүй.

 

Жаалхан гэргий нь нулимсаа нуун шудраад хүүгээ аавд нь үнсүүлэх гэж байдгаараа хичээн худлаа инээмсэглэсэн. Хүү нь аавыгаа танихгүй гэрэвшсэн энэ хэсэгхэн хором хэн хэнийгээ “үхтлээ” санасан тэр гурвын хувьд хамгийн жаргалтай агшин...

 

Хулгайлах гэмт хэргээс гадна хүчингийн гэмт хэрэгт холбогдсоныг нь шүүх хурлын үеэр сонссон тул гэмгүй гэргий, бяцхан үрийнх нь өмнөөс бухимдал төрж зогстол шүүх хурлын завсарлага дууслаа.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэм буруутайд тооцож хоёр жилийн ял оноов. Ингээд дуусаагүй. Түүнд хоёр зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэн болохыг дээр дурдсан.

 

Танил ахынхаа уулздаг бүсгүйтэй гурвуул зочид буудалд хоноод тэр хүчингийн хэрэгтэн болжээ. Анхнаасаа “Миний унтдаг хүүхэн бий. Чи унтах уу” гэж уулзуулсан ах нь дүүдээ зай тавьж зочид буудлаас гарч оджээ. Эр, эм хоёр хэн хэн нь хүчирхийлэл дор бус хүсэл тачаалаараа биедээ тэмүүлж бэлгийн харилцаанд орсон гэнэ. Тэгтэл гуравдахьч этгээд гаднаас орж ирснээр байдал өөрчлөгдөж бүсгүйг цохиж, зодсон, гар утсыг нь авч явсан зэрэг асуудал үүсчээ. Уурссан бүсгүй өглөө нь буудлаас гарч яваад “Энэ намайг хүчиндсэн” хэмээн цагдаад хандсан гэнэ.

 

Бүсгүй гар утсаа олж авсан ч өөрийг нь зодсон гэх, өөртэй нь бэлгийн харилцаанд орсон гэх гурван эрээс сая сая төгрөг нэхэмжилжээ. Шүүгдэгч залуу хүчингийн хэрэг хийгээгүй тул мөнгө төлөхгүй гэж гүрийж. Гэвч бүсгүйн дотуур хувцас, бэлэг эртнээс авсан арчдаснаас залуугийн эр бэлгийн эс илэрсэн. Уулзсан нь, унтсан нь үгүйсгэх аргагүй үнэн аж.

 

Тэр шөнө түүний бие давхар гэргий хөлийн чимээ чангаж хэдэн удаа цочиж сэрсэн бол оо...Тэгтэл нөхөр нь өөр бүсгүйтэй шөнийг өнгөрүүлж эцэст нь хүчингийн хэргээр ял сонслоо. Түүний эл үйлдэлд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлд зааснаар нэг жилийн хорих ял оноов.

 

Залуучууд яагаад ийм бүтэл муутай, дорой юм бэ. Тэгсэн хэр нь шоу цэнгээн, ганц шөнийн жаргалд хачин дуртай. Дээр нь амар хялбараар мөнгөтэй болох ахархан мөрөөдөлтэй. Баяжих гэж яарахын оронд чин шударгаар цэнгээний газартаа хамгаалагчаа хийгээд явж байсан бол залуу өнөөдөр элэг бүтэн амьдралтайгаа үлдэх байв.

 

Тэр дөнгөж л 27 настай. Гурван жил шоронд суугаад гарч ирэхэд  хүү нь тэрнийг бас л танихгүй өнөөдрийнх шиг гэрэвшинэ. Бүр хэрсүү ухаан суучихсан догь эр “Танихгүй хүн гуай та хэн бэ” гэж бүлтийтэл ширтээд асуух вий...

 

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

Г.СҮРЭН

Shuud.mn
Сонин хачин
Irgen:
Bi ger oronoo uhuulj bsan novshiin hulgaich natiig oogshvvlj bolohgvi shvv hvn uhaantai bh heregtei hvchindvvlj bsan hvvhnvvd eniig inshaad yu gj bodohiu? Setgvvlch geh ene mal ooroo gent hergiin hohirogch bolj vzeesei minii hohirol baragdaagvi ylaa avaad salsa. Hohirol nehvel dahiad beg hvniig hohiroono biz ter jiremsen hvvhen h gsen hohirogch nohroo hvvhven hvchindvvlehgvi buruu zbiliig heleh yasiin
2019-09-22
zochin:
yg unen. Ygd ter untsan emegtei deer tovlorood bga ym be. Ger bultei ene er ygd ehneree huurch araar taviv gdg talaar buruutgah estoi shuudee humuusee.
2019-09-18
Зочин:
Юмыг нэг талаас нь ингэж бичиж болохгүй байхаа! Уншаад үзэхээр тэр залууг ямар ч гэмгүй байхад нь ял өгөөд байгаа юм шиг ойлгогдож байна. Хулгайн хэрэг дээр тэгээд юуг нь ч мэдээгүй дагаж яваад 7 удаагийн үйлдэлд нь хамт оролцоод явна гэж үү? Таньдаг ахын бэлэглэсэн хүүхэнтэй буудалд секс хийж байсан чинь гаднаас танихгүй хоёр хүн орж ирээд утсыг нь аваад зодож цохиод тэрийг нь хараад сууж байх уу? Аливаа юмыг ямар өнцгөөс тайлбарлана бусдад тэгэж ойлгогдоно. Хэргийг шалгаж байгаа цагдаа, хянаж байгаа прокурор, шүүж байгаа шүүгч гээд олон хүмүүс байгаа. Тэднийг муу болгож харагдуулж, өөрийн нийтлэлээ сонирхолтой болгох гэж ийм юм бичиж байгаа бол болих хэрэгтэй. Хавтаст хэрэгт ямар баримт авагдсан байна, яг үнэн хэрэгтээ юу болсныг мэдэхгүй байж ингэж дүгнэх нь буруу шүү!
2019-09-18
Зочин:
Эхнэрээ хүсээгүй байхад нь хүчээр бэлгийн харьцаанд орвол хүчингийн хэрэг болно.
2019-09-18
Tiim
2019-09-17
зочин:
юу ч үгүй бн хулгайч улсын мөнгийг дансны,болон санхүүгийн аргаар хөрөнгө мөнгө хувьдаа завшиж өмхий хотхоноос хотын төвд 100 мкв байртай болж АТГ дээр дээр шалгагдаж бгаад бэр нь прокурор ах,дүү нь цагдаад ажилладаг гээд хэргээс мултарч чадсан Б.Тамир нь мөн АН ын дарга С.Эрдэнээг муу хэлээд алуурчин хулгайчаар нь яриад тэнэгтээд бн хүн өөрөө ивээлд нь орчихсон АН ын санхүүгийн албаны дарга болчихсон ахин сонгуулиар мөнгө дансны аргаар хулгай хийнэ гээд том хамгаалалт авсан гээд Б.Тамир том андуурч явна хулгай хийж баяжсан хулгай яамны тэнд бг гэр лүүгээ орохдоо хүртэл хүний нүүр харж чадахгүй гэлбэлзэж нуугдаж явах юм даа хөөрхий Энэ Тамир анх л сургууль төгсөөд анхны байгууллагатаа ажиллаж бхдаа 35 н сая төгрөг захирлынхаа сёйфнээс хулгай хийж баригдаж ах нь цагдаа гээд шийтгэлгүй халагдаж бн ясны хулгайч нөхөр одоо иргэдээс мэдээлэл авч хулгайч нарыг илрүүлж улс орноо хохиролгүй болгох хуулийн заалт хүчин төгөлдөр болбол энэ хүний хулгайн мөнгийг төлүүлэх баримтаа бүрдүүлэх нөхцөл бүрдвэл энэ хүний асуудлыг нэг тийш болгож улс оронд нь тушаалгамаар бна
2019-09-17
Сүү:
Бөгсний донгийн ГАЙ
2019-09-17
Hairiin amidral
2019-09-17
Z:
Buduuleg ork ehnertei baij iluu harj biluu dolooj yavaad shoond orson bna sh dee. Ehneree huuraagui bol ingej yavah uu
2019-09-17
Z:
Yag goliig ni olood zov heljee
2019-09-17
зочин:
яг үнэн
2019-09-16
зочин:
сайныг дагавал сарны гэрэл мууг дагавал могойн хорлол гэдэг болж дээ. Ивий бүсгүй үр нялх үр хоёр хѳѳрхийлѳлтэй юмдаа
2019-09-16
Тэр бумаар 3 сая гаран хүний өмчийг хулгайлч луйвардсан гишүүд түшээ дарга нар яагаад ял авахгүй байна 25 жил авах ёстой шүү дээ
2019-09-16
sity:
zuw helle.mal orkuud l iim asuudal hiine.
2019-09-16
Сайхан нийтлэл байна.:
Сайхан нийтлэл байнаа... Цааш үргэжлүүлээрэй... Олон хүнийг буруу зүйлт татагдахаас сэргийлэх болтугай...
2019-09-16
malk ork:
BELEN MONGOND DURTAI ARCHAAGUI BAAS BNA, BAS HUUHEN SHAAJ YAVAAD HOMRUUCHIHDEG, YOSTOI NOVSH BNDAA, IIM ERIIN SUGAAR YAH VE DE, ERIIN ORONTSOGUUD GEJ ED NAR SHUU DEE
2019-09-16
sity:
zuw helle.mal orkuud l iim asuudal hiine.
Za er muu bn gedeg bol ehner muu bgaa gesen ug. Erchuud-g uzen yadaad ger bulee salgaad huugee har tamhichin bolgoj bgaa ems ta naryn buruu!! Er ni emegteichuud l er nohoroo araar tavij buzarlaj bn shu dee.
2019-09-16
Harin tiim. Er ni bol feminism bol tiim shu dee. Ehneree huchindsen gedeg asuudal garah l bh. Muu ehnerees bolj er zovdog.
2019-09-16
Zocnin:
Ter teneg zaluug neg udaa orshoocnihoocndee Ter buzar awgai ooroo zawaaraad etset ni ail ger syircn zaluu hun shorond orloo shuudee
2019-09-16
Tiim
Zocnin:
Nasand hursen emegtei ooroo tsug zocnid buudal ruu orson ene buhen ter emegteig hen be gedgiig heleed ogcn bna
2019-09-16
Зочин:
Дур нь хүрэхээрээ унтчихаад дургүй нь хүрэхээрээ хүчиндсэн болдог болгодог ямар гээ ч луйвар залилан бэ хууль шүүх ийм байдлыг ялгаж салгаж үнэн худлыг нь зөв олж шийдэхгүй бол энэ хэдэн монгол эрчүүд чинь бөөн хилс хүчингийн хэрэгтэн болох юм байна л даа хэзээ нэг цагт аягүй бол эхнэрээ хүчиндсэн хэрэг гарлаа гэх вий дээ
2019-09-16
Зочин:
Эхнэрээ хүсээгүй байхад нь хүчээр бэлгийн харьцаанд орвол хүчингийн хэрэг болно.
Z:
Buduuleg ork ehnertei baij iluu harj biluu dolooj yavaad shoond orson bna sh dee. Ehneree huuraagui bol ingej yavah uu
Harin tiim. Er ni bol feminism bol tiim shu dee. Ehneree huchindsen gedeg asuudal garah l bh. Muu ehnerees bolj er zovdog.
Lawyer:
Г.Сүрэн сэтгүүлчид баяр хүргэе.. Урьд хожид Кримонологи гэмт хэрэгтний сэтгэл зүй талаас нь бичих гэж хичээсэн сэтгүүлч олж уншиж байсангүй...Эхлэл гэхэд дажгүй болж... Яваандаа James Hadly chase , Jonh Grisham Micheal Connely нарын зохиолууд шиг агуулга оруулаад... Мэргэжлийн Криминологичдоос зөвлөгөө авбал бүр сайжрахаар байна даа..
2019-09-16
Zocnin:
Ter emegtei ooroo hucn untcnihaad tegj bolohgyi tegjcn yallaj bolohgyi bhaa ooroo zawaan emegtei bna Harin naad teneg zaluugaa buur tsaad gazar luu yawahaas omno arai gaigyi nohtsoltei gazar yawuulahgyi bol hun bish bolj garcn irne
2019-09-16
Эхнэр:
Эхнэр хүүхэдтэй байж илүү харж билүү долоож яваад ийм асуудалд орж байгаа залуу хохь чинь. Харин эхнэр нь яасан уужим дотортой хүн бэ? Шууд хаяад явах хэрэгтэй шүү дээ. Заваарч яваад өвчин хуучин ч авчихсан юм бил үү яаж мэдлээ.
2019-09-16
zochin:
yg unen. Ygd ter untsan emegtei deer tovlorood bga ym be. Ger bultei ene er ygd ehneree huurch araar taviv gdg talaar buruutgah estoi shuudee humuusee.
Z:
Yag goliig ni olood zov heljee
Монголын гэр бүл хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэл дээр дооргүй бдг. Их хурлын гишүүд дунд ч бн сайд дарга нар дунд ч бн дунд болоод доод зиндааныханд ч бн. Архи ууна мансуурна мөрийтэй тоглоно хүүхэндэнэ. Энэ бол монгол эрийн нийтлэг дшр төрх ичмээр амьтад
2019-09-16
зочин:
яг үнэн
Za er muu bn gedeg bol ehner muu bgaa gesen ug. Erchuud-g uzen yadaad ger bulee salgaad huugee har tamhichin bolgoj bgaa ems ta naryn buruu!! Er ni emegteichuud l er nohoroo araar tavij buzarlaj bn shu dee.