Автобус №14: Ард түмэн 500 төгрөгөөр 200 автобусыг “унтраав”
2019-09-17
Гэрэл зургийг MPA.mn

 

Өмнөх нийтлэлийг ЭНД-ээс унших боломжтой.

 

Энэ өдрийн мэнд хүргэе. Автобусны хаалгаар чихцэлдэн дайрч, урагш тэмүүлсэн олны цуцашгүй хүсэлтэй өглөөг угтлаа. Нэг л зүүгдсэн бол хэн нь ч гараа тавиад гэдрэг эргэдэггүй нь ард түмнийг минь улам ч тэмүүлэл дүүрэн харагдуулна. Тэрнээс үүдэн “Ёоо ёоо үс”, “Наад хөлөө аваач”, “Амнаас чинь эвгүй үнэр үнэртээд байна. Холхон амьсгалаач” зэргээр хэдэр ёдор гэж хэн хэнийгээ “ад үзэцгээнэ”.

 

Тэгж байтал түрүүчээс хойш тэвчээртэй хүлээж зогссон автобусны жолооч аргаа барсан хоолойгоор “Багтахгүй ээ” гэж чангахан орилвол орох гээд зүтгээд л байна манай ард түмэн. Зогсоод л байвал чихээд л байх тул жолооч зугтах шахам хөдөлнө. Зүүнсалаа-МУБИС чиглэлийн автобус өглөө бүхэн л ийм.

 

Жолоочийн хажууд зогсож явтал “Ард түмэн нь автобусандаа багтахгүй байхад цаана нь 10-аад автобус сул зогсож л байна” гэж тэр хэнд ч юм цухалдав. Жолоочийн энэ үг сонирхол татаж

 

- Яагаад ах аа? гэж намайг асуувал нэг их сүрхий ажигласнаа

 

- Яах юу байдаг юм. Улсын л хийж байгаа ажил шт.

 

- Улс гэхээр? Нийслэл үү?

 

- Улс маань алдагдалд орлоо гээд манай баазын 10-аад автобусыг албаар үйлчилгээнд гаргахгүй байгаа. Тэгээд л ард түмэн нь энд автобусандаа багтахгүй байна шт. Хаа хаанаа жаахан амьдралтай шийдвэр гаргаж баймаар юм. 

 

Ахын эл яриаг сонсоод нээрэн өмнө нь арай ч ингэж чихцэлддэггүй байсан шиг санагдав. Автобуснаас буугаад жолоочийн яриа бүр бодогдоод болохгүй тул асууж лавлахаар хэдэн газрын хаалга татлаа.

 

Нийслэлд их оврын 1043, залгаа  20, дунд оврын 30, бага оврын 19 автобус, 70 троллейбус, 591 такси нийт бүртгэлтэй 1793 нийтийн тээврийн хэрэгсэл байна.

 

НИТХ-ын шийдвэрээр 2015 онд нийтийн тээврийн үйлчилгээнд зардлын санхүүжилт буюу төсвөөс татвар төлөгчдийн төлсөн төлбөрөөс тодорхой хэмжээний мөнгийг автобус компаниудад олгодог болсон. 

 

Тэр цагаас хойш автобус компаниудад өдөр тутмын шугамын орлого хэд байх нь хамаагүй болж орлого төвлөрүүлэх ажил зөвхөн нийслэлийн захиргааны байгууллагын асуудал болсон гэж хэлж болно.

 

Улаанбаатар хотод нийтийн тээврээр зорчиж байгаа нийт иргэдийн 56 хувь төлбөрөө төлж зорчдог бол 44 хувь нь ямар нэгэн хөнгөлөлтөд хамрагддаг байна. Нийт орлогыг бүтцээр нь авч үзвэл 44.5 хувь нь машин/цагийн системээр олгосон зөрүү санхүүжилт, 22.7 хувь нь үнэ төлбөргүй зорчих эрх бүхий иргэдийн нөхөн олговор, 32.8 хувь нь нийтийн тээвэр эрхлэгч байгууллагуудын шугамын орлого байгаа юм.

 

Гэтэл иргэд бэлэн 500 төгрөгөө жолоочийн халаас руу шургуулсаар байгаа нь шугамын орлого өдрөөс өдөрт унаж төсвөөс гарах зардал өдрөөс өдөрт нэмэгдэхэд хүргэжээ. Улмаар "Санхүүжилт муу, хүрэхгүй” гэсэн шалтгаанаар 200 гаруй автобус шугаманд гарахгүй сул зогсч байгаа юм байна.

 

Өөрөөр хэлбэл иргэд, зорчигчид картаа уншуулалгүй, жолоочид бэлэн мөнгө өгч явсаар байгаа нь картнаас автобус компанид орох ёстой орлогыг бууруулж, тэр нь даамжирсаар 200 автобусанд өгөх зардалгүй болж шугаманд гаргалгүй зогсооход хүргэсэн гэнэ.

 

Яахав, 500 төгрөг бол нэг их мөнгө биш л дээ. Гэхдээ жилээр тооцож үзвэл иргэдийн хэтэвчнээс жолоочийн халаас руу орж байгаа таван зуутын дэвсгэртүүдийг нийлүүлбэл 10 гаруй тэрбум төгрөгийн хэмжээнд асуудал яригдах юм байна.

 

Иргэн Б нэг халааснаасаа 500 төгрөг гаргаж жолоочид өгөөд нөгөө халааснаасаа татварт төлсөн мөнгөө автобус баазуудад өгөөд нийтдээ 1000 төгрөгийн зардал гаргасаар байгаа. Тэгсэн хэр нь автобусанд өмнөхөөсөө ч илүү чихцэлдсээр яваа гэдгийг албаны хүн тайлбарлаж байна.

 

Харин албаны хүний үгийг бүр ойлгомжтойгоор тайлбарлавал Нийслэлээс гарах зардал=Картын орлого+Нөхөн олговор (Ахмад, ХБИ, Оюутан...)+ Дутсан орлого. Гэтэл тогтмол картаар зорчиж байгаа иргэдийн мөнгө буюу картаар дамжин улсад орж буй мөнгө энэ бүх зардлыг төлөхөд хаанаа ч хүрдэггүй аж.

 

Одоо тэгэхээр амьсгал давхцтал чихцэлдэхгүй явахын тулд автобусны картаа цаг ямагт цэнэглэж ухаалаг төхөөрөмжинд уншуулж хэвшвэл төсвийн мөнгөнд хэмнэлттэй төдийгүй  таны ая тухтай зорчих нөхцөл сайжрах юм байна.

 

Хотын төвд байрлах “U money” гэсэн таних тэмдэг бүхий ТҮЦ-нүүд хэзээд үүдийг нь татахад нээлттэй байх нь сайхан. Гэтэл Баянхошуунаас, Баруунсалаанаас автобусны картаа цэнэглүүлээд сууя гэхээр дээрх таних тэмдэгтэй ТҮЦ, дэлгүүр тун ховор байх бөгөөд байгаа хэдийнх нь үүд цоожтой байх нь хэцүү.

 

Үүнд бас хариулт хайлаа. Нийслэлд карт борлуулах, цэнэглэх 540 гаруй цэг ажиллахаас 25 хувь нь огт ажиллахгүй, 49 хувь нь тогтмол ажиллагаагүй буюу хэт ачааллын үеэр ажилладаггүй, 26 хувь нь хэвийн ажиллаж байгаа юм байна. Асуудалгүй амьдрал ч гэж юу байхав. Хотын төвөөс картаа “дүүртэл” цэнэглүүлээд харьж болно л доо. Бас Хаан болон Голомт банкны хамтарсан карт, Мобиком, Скайтел, Юнител-ийн NFC сим гээд цахимаар цэнэглээд ашиглаад байх арга зам ч байна. 

 

Ерөөс автобусаар ажил, хичээлдээ зорьдог хэдүүлээд хоёр сонголт байна.

 

Нэг нь, карт авахаас, картаа цэнэглүүлэхээс төвөгшөөж бэлэн мөнгөө жолоочид өгөөд цөөхөн хэдэн автобусанд чихцэлдэж явах

 

Нөгөө нь алгын чинээхэн карт аваад түүнийгээ хугацаанд нь цэнэглээд нийтийн тээврээр зорчиж хэвших

 

Болохгүй юм байхгүй. Болно доо, тийм ээ?. Бухимдал стресс үгүй хайр дүүрэн мэдрэмж тээсээр эргэн уулзъя

 

Нийтлэлч: Түмний нэг

Shuud.mn
Сонин хачин
Тэгээд жолоочид бэлэн мөнгөө өгөөд л яв. Харин хариулт нь бидэнд л автобусны мөнгө нэмэгдсэнээр ирэх байх. Энэ байдал удаан үргэлжилвэл
2019-09-24
Зочин:
Сайн шалгаад арга хэмжээ аваад иргэдийг сахилга баттай болгооч. Хөнгөлөлтийн үнэмлэхээр бараг ихэн тал нь зорчихын. Ийм байхад яаж энэ утаа, тоос шороо чинь салахын. Эрхээ мэдээд үүргээ мэддэггүй иргэд бидэнд бас их асуудал байдаг. Төр нь ч төр, зарим чиглэлд автобус маш ховор, орой эрт буудаг, хагас бүтэнд 30-60 мин хүлээж байж нэг юм пиг дүүрэн хүнтэй автобусанд суух болдог. Ажлаа хийгээч Та нар
2019-09-23
...:
Manai ard tvmen ter hairtsagand bas zvgeer 500 hiihgue, zarim n 10 tug zarim n 500 g 2 huvaagaad hiideg. Bvgd bish ch gsn tiim archaagv hvmvvs zunduu baigaa. Ireeduin seheeten bolobson hvmvvs gj boddog oyutnuud 500 g 2 hubaaj hiine esvel hvvhdiin cardaar ywna.
2019-09-23
Mgl hvn:
U money cardaa zaaval munguur tsenegleh bish zvgeer haan ch yum uu uur banknii dansnaas mungu shiljvvlj tsenegleh arga hemjee awbal zvitei bolow uu? Bas manai mongoliin ouytnuud dendvv belenchlegdsen ydj sard 10k tuluud zorchih heregtei, ugaasaa hoolond esvel gants 2 pivo awch uuhad l 10k bizdee???
2019-09-23
Ган:
Ер нь алгын чинээ картыг аргалаад цэнэглээд явж чадахгүй хүн бол арчаагүй л хүн. Тэр зэргийн асуудлыг зохицуулчихаж чадахгүй рүн бусад том амьдралын асуудлыг бүр ч чадахгүй.
2019-09-22
Нийслэлийн иргэн.:
Карт цэнэглэдэг газрууд чинь маш муу ажиллаж бна. Хэдий д ч очсон цэнэглэдэг баймаар бна. Бас заавал бэлэн мөнгөөр цэнэглэнэ гэнэ. Банкны карт уншуулдаг машинтай байж бэлэн мөнгө нэхнэ. Зарим газруудад цэнэглэдэг машин бдг ч ерөөсөө цэнэглэхгүй бна. Жишээ нь эм сиэсийн буудлын скайтелийн салбарт бдг ч ер цэнэглэдэггүй. Нэг буудал алхаж байж цэнэглүүлэхболдог. Утасны сим картаар уншдаг болгоод нэгжээс хасдаг болгочихооч. Бүр болохгүй бол эхний уншилт 500 дараагийн автобусанд 250 төгрөг 3дах дамжилт 125 төгрөг болгож болно ш дээ.
2019-09-22
Narantuya:
Автобусны жолооч нар нөгөө бэлнээр авсан 500 гаа цуглуулаад сайхан 13 үзэж өгнө. Хаа сайгүй!
2019-09-22
Utasnii bar codoor unshuuldag bolgo:
Utasnii bar codoor unshuuldag bolgo
2019-09-22
Tulga:
U money tsenegledeg gazruud ni neelttei bhn saikhan gj hudlaa shn hutshima. Udur ongoigood udesh hoish haachihn. Ugluu ert garraad oroi tardag Ajiltai humuust tsenegluuleh yamarch bolomj uguhgui hogiin yum hiideg
2019-09-21
Батзориг:
Монгол улсад үндэсний мөнгөн тэмтэгт "төгрөг"өөр гүйлгээ хийнэ гээд заачихсан мөртлөө автобусанд заавал картаар зорчино гэсэн хууль зөрчсөн журмаа болиоч ээ. Бэлэн мөнгөний хайрцагнууд нь хаашаа орчихсон юм бол. Анхнаасаа 5000 орчим эмэгтэйчүүдийн /кондуктор/ ажлын байрыг устгаж Солонгосчуудтай хамтарсан U-Money үйлчилгээг нэвтрүүлэхэд тэр үйлдвэрчний эвлэлүүд, эмэгтэйчүүдийн эрх ашиг гээд орилоод байдаг ТББайгууллагууд юу ч дуугараагүй шүү дээ.
2019-09-20
...:
Manai ard tvmen ter hairtsagand bas zvgeer 500 hiihgue, zarim n 10 tug zarim n 500 g 2 huvaagaad hiideg. Bvgd bish ch gsn tiim archaagv hvmvvs zunduu baigaa. Ireeduin seheeten bolobson hvmvvs gj boddog oyutnuud 500 g 2 hubaaj hiine esvel hvvhdiin cardaar ywna.
gg:
карт цэнэглүүлье гэхээр дансанд мөнгөгүй гэдэг цэнэглэдэг газрууд нь. шинэ карт авья гэхээр бхгүй гэнэ. тэгээд тэр карт нь их хурдан эвдэрнэ. энэ асуудал дээр анхаармаар бна.
2019-09-20
т:
sapporo deer kart tseneglehgui 1830 d 5shar bas bhgui 1700 d bid bas belen mungu uguhuusuu ichdeg yum shuu dee
2019-09-19
Bi:
Davhar mungunii hairtsag heregleed mungu hiilge gehtee nemegdeltei 600 geh met
2019-09-19
Zuer online aar tsengeldeg bolchuul amar shd
2019-09-19
rty:
haha card tsenegledeg gazariig avtomat bolgomoor yum aa ugluu oroi card tsenegledeg gazar haaltai zarim yud ajilahgui mungui geed tsenegledeg gazargui baihad yaj togtmol tseneglej amjih v dee
2019-09-19
Zuer online aar tsengeldeg bolchuul amar shd
zochin:
kartaa ehleed olshruulah hergtei!!! bs deeres ni tsengluulii gher kartnaasaa ogii gher unshihgui shimtgel ogch unshuul gdg!!! deerees ni kart gej 1udaagin karttai blgmar bn!!! kartgui yavaa humuust 1udaagin kart ughuur!!!! kart shalgadag humuus ni unheer zavaan aashtai bugd... uur hurmeer bdg!!! unheer l gdaad shg blgh gj bga bol en muulaad bga humuus oorsdoo orond ni taviad uzeesei blee!!!!! ehleed ingj olon ym yrij muulhaasaa omno bodj bicheesei blee!!!
2019-09-19
Engiiin irgen:
Bayartsog Bayar nariin ard tumnii gazriin dorhi bayalagiig gadniihand zarj olson opshort bgaa mungunuus ni tuluul!!!
2019-09-19
Irgen:
Jastiin Bathuugiin uriig ZGazar Erdenet uildweriin nuutsiin sangaas ( huwi hunii uriig) tulj bolj bgaa yum chin awtobusnii nuhun olgoworoo yaagaad nuutsiin sangaasaa tulj bolohgui bga yum be
2019-09-19
Zochin:
Ene sedviig tv geer gants yarival ch humuus cardaa togtmol tsenegleneldee
2019-09-19
Zochin:
Avtobus baazuud huurhii avtobusnuudaa hicheeliin shine jiltei davhtsuulj shinechleed, tseverleed aytai tohitoi l bolgoj baigaa.
2019-09-19
orgil:
kaetiin sistem gj neriidleer mungu ugax baiguullag xiissen shvvdee ter n orson orlognoos dawxar tsalinjij sanxvvjij bga ymchin orlogo n buuran shvvdee
2019-09-19
Зочин:
Нийтийн тээвэр үнэхээр муу нөхцөлтэй байна. Үүнээс болоод л хүмүүс машинтай нь машинаа унаж, машиэгүй нь хэд гурваараа нийлж такси барьдаг шүү дээ. Саяхан нэг автобусанд суухад яг л автобусаа хөөж суудаг, автобус нь хол очиж зогсоод хаяж зугатдаг, хаалганд нь хүмүүс дүүжлэгдэж явдаг байсан 90 ээд оны дүр зураг харагдаж байна билээ
2019-09-18
Баагий:
Хотын тээвэр хяналт тун муу байгаа нь үнэн шүү. Жолоочид зорчигч нар мөнгөө өгч байна. Ийм байж болохгүй. Бүгд картаа цэнэглээд уншуулаад явах хэрэгтэй. Шалгагч харагдах л юм үг ч хэлж байгаа юм алга даа.
2019-09-18
Zocjin:
Harin tiimee
2019-09-18
Картаа үнэгүй болговол их олон асуудал шийдэгдэнэ дээ.
2019-09-18
naadah chine asuudal gej uu archaagui yum
2019-09-18
naadhandaa emzeglej bga bl zugeer amia horol
2019-09-18
zochin:
ta nar joloochiig tsalin hezeech hangalltai ogj chadahgu oorcdoo bolohoor boon ideed 500 togro uhehnee
2019-09-18
Монгол:
Улсынхаа хамаг төсвийг хувааж идэж байгаа малнуудаа хянаж чадахгүй байж энэ 500төг дээр битгий үхэж хатацгаа
2019-09-18
Зочин:
Дуртай болгон нь автобус барьж чадахгүй шүү. Тэгээд авч байгаа цалин нь юундаа ч хүрэхгүй улсын төсөвтэй адилхан л авдаг. Тэгж их овоолж оцойтлоо авдаггүй. Өглөөнөөс үдшийн бүрий шөнө болдог ажилдаг. Яахав дээ тэр 500төгрөгийг авахад.
2019-09-18
Тэгээд жолоочид бэлэн мөнгөө өгөөд л яв. Харин хариулт нь бидэнд л автобусны мөнгө нэмэгдсэнээр ирэх байх. Энэ байдал удаан үргэлжилвэл
Монгол хүн:
Энэ карт цэнэглэдэг юмаа буудал болгон дээр л байлгах хэрэгтэй. Яг суух автобус нь ирдэг карт цэнэглэх газаргүй байсан ч нөгөө талын буудал дээр аль эсвэл хаалттай тийм байдаг учраас зарим тохиолдолд бэлэг мөнгө өгөхөөс ч аргагүй. Энэ асуудлаа шийдэж чадахгүй байж жолоочид битгий буруу өгөцгөө. Олон хүхийг ажил сургуульл нь хүргэж өгөх гээд тэр том тэргийг бүх мэдрэхүйгээ ажиллуулан байж бариад явж байна шд.
2019-09-18
Zocjin:
Harin tiimee
Малаас дор новшнууд мөн ч олон болж дээ.
2019-09-17
Иргэн:
Бэлэн 500-г жолоочид өгөөд явдаг мал, оркуудад ухамсарлуулах арга байна уу таминээ
2019-09-17
kart ynshyylhaar buduun hooloitoi abgai oytan ahmad nastan syragch hb irgen malchin geed l tsolloj uguh yumaa .Neg bol shuluuhanl ulaan malgaitai maiga hultei bultsger huuhen geed helchih .esvel gadni oron shig chimeegui baih heregtei de
2019-09-17
naadah chine asuudal gej uu archaagui yum
naadhandaa emzeglej bga bl zugeer amia horol
Иргэн:
Автобус бааз,хотын захиргаа бэлэн мөнгөөр зорчих явдлыг таслан зогсоогооч Шалгадаг хянадаг юм огт байхгүй Бэлэн мөнгө авах нь жолоочид давхар цалин болж очно Жолооч авах сонирхолтой Уг нь анхкартаар төлж овоо хэвшиж байсан шүү дээ Одоо бүр амар болж Тал нь бэлэн мөнгө өгч харагдах Менежмент ажлын хариуцлага дээрх 2 байгууллагад алга даа Амарсайхан дарга аа Үнэ нэмнэ гэж солиоров доо
2019-09-17
ЯГ ТИЙМ:
Үнэндээ бол тал хувь нь бэлнээр жолоочид өгч байгаа шүү дээ тэхээр яаж орлоготой байхуу дээ
2019-09-17
Irgen:
Niitiin teevreer uilchluuldeg irgen namaig harj baihad belen munguu kart unshdag tuhuurumjiin ar luu shurguulj baigaa dur zurag zorchih bolgond haragddag.
2019-09-17
ЯГ ТИЙМ:
Үнэндээ бол тал хувь нь бэлнээр жолоочид өгч байгаа шүү дээ тэхээр яаж орлоготой байхуу дээ