Мадуро: Сөрөг хүчнийхэнтэй хэлэлцээрээ үргэлжлүүлэхэд бэлэн 
2019-09-17

Венесуэлийн засгийн газар сөрөг хүчнийхэнтэй хэлэлцээрээ үргэлжлүүлэхэд бэлэн байгаа тухай тус улсын ерөнхийлөгч Николас Мадуро мэдэгдлээ. 


“Венесуэлийн ард иргэдийг амар тайван байлгахын тулд бид хэлэлцээр үргэлжлүүлэхэд нээлттэй байна” хэмээн тэрбээр мэдэгдснийг ТАСС агентлаг дамжууллаа. 


Венесуэлийн засгийн газар болон сөрөг хүчний төлөөлөгчдийн хэлэлцээрийн талаар тус улсын Холбоо харилцаа, мэдээллийн сайд Хорхе Родригес мэдэгдэл хийхдээ талууд шинэ Сонгуулийн төв хороо зарлан хуралдуулах, хоригдлуудыг суллах, Үндэсний ассамблей дахь  Нэгдсэн социалист намын оролцоог сэргээх талаар хэдийнэ тохиролцсныг онцолж байв. 


Эргэн сануулахад, Венесуэл улс сүүлийн жилүүдэд эдийн засаг болоод улс төрийн хямралтай нүүр тулаад байгаа. Улмаар нөхцөл байдал энэ оны нэгдүгээр сараас эхлэн хурцадсан юм. Энэ үеэс олон нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал ар араасаа гарч, улмаар Венесуэлийн сөрөг хүчний тэргүүн, Парламентын дарга Хуан Гуайдо өөрийгөө төрийн тэргүүн хэмээн зарласан. Түүнийг АНУ, Канад, Гватемала зэрэг олон орон дэмжсэн бол Орос, Хятад, Мексик зэрэг орнууд Мадурог хууль ёсны ерөнхийлөгч гэж үзэн дэмжиж байгаа юм.

Энэ оны дөрөвдүгээр сарын сүүлээр эсэргүүцэл дахин хүчээ авч, сөрөг хүчнийхэн хууль сахиулагчдын хооронд удаа удаа мөргөлдөөн гарч байлаа. Гуайдо дэмжигчиддээ хандан Мадурог түлхэн унагах явцыг нэг мөр дуусгахыг уриалсан ч төрийн эргэлт хийх гэсэн оролдлого нь энэ удаад ч бүтэлгүйтсэн юм.

 

Венесуэл: Эрх баригчид болон сөрөг хүчнийхэн тохиролцож чадлаа 

 

Г.Бямбасүрэн 

Shuud.mn
Сонин хачин