Трамп: “Пхеньян руу дараа очъё” 
2019-09-17

Өнгөрсөн наймдугаар сард Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг айлчлахыг урьсан захидал илгээсэн талаар хэвлэлүүд есдүгээр сарын 16-ны өдөр мэдээлснийг бид дамжуулсан. 


Энэ урилгад Трамп ямар хариу өгсөн талаарх мэдээлэл гараагүй байсан бол өчигдөр Цагаан ордонд Бахрейний угсаа залгамжилсан ханхүү Сальман бен Хамад бен Иса Аль Халифтай Трамп уулзах үеэр сэтгүүлчид Хойд Солонгосын урилгын талаар асуусан байна. 

 

Тэрбээр сэтгүүлчдийн асуултад БНАСАУ руу “ дараа очно” хэмээн хариулсан бөгөөд ийм айлчлал хийх цаг нь болоогүй гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. 


Ким Жон Уны урилгыг хүлээн авч, Пхеньян руу айлчлах эсэх талаар асуухад “Үгүй л болов уу. Тэр болон бид энэ айлчлалд бэлэн болсон гэж би бодохгүй байна. Айлчлалыг арай хожуу, үйл явдал хэрхэн өрнөхөөс хамаарч, дараа нь хийе гэж бодож байна” хэмээн Трамп хариулжээ. 


Түүнчлэн Хойд Солонгосын тэргүүн “АНУ-д дуртайяа айлчилна” гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Мөн “Бидэнд хийх зүйл олон байна” гэж нэмж өгүүлжээ. 


Үүний зэрэгцээ, Ким Жон Унтай “маш сайн харилцаатай” байгаа гэдгийг сануулсны дээр БНАСАУ руу айлчилж магадгүй талаар одоогоор ярих хэрэггүй гэдгийг онцолсон байна. 

 

Ким Жон Ун Трампыг улсынхаа нийслэлдээ урьжээ 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
ККК:
ӨВӨӨГ ҮНЭН ЖИЖИГРҮҮЛХИЙМАА... ЗАЙЛУУЛ
2019-09-17