АНУ: Халдлагаас үүдсэн газрын тосны үнийн өсөлт асуудал биш 
2019-09-17

Саудын Арабын газрын тосны объектууд руу халдлага болсны дараагаас үүдэх үнийн өсөлт АНУ болон бусад газрын тос олборлогч орнуудын газрын тосны нөөцөд хүнд асуудал учруулахгүй гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдснийг Регнум агентлаг дамжууллаа. 


“Үнэ тэгтлээ их өсөөгүй. Манайд стратегийн чухал нөөц бий. Бид энэ нөөцөөсөө багахан хэмжээтэйг гаргаж болно” хэмээн Трамп мэдэгджээ.

Түүнчлэн Бахрейн зэрэг бусад орнууд нөөцөөсөө хуваалцаж магадгүй тул халдлагаас үүдэх газрын тосны үнийн өсөлт ноцтой асуудал биш гэж үзэж байгаагаа тэрбээр илэрхийлсэн байна. 

 

АНУ: Газрын тосны объектуудын халдлагад Ираныг буруутгаж байна

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин