Якут бөө: Намайг Чингис хаантай ч зүйрлэх хэрэггүй 
9-18

 

“Путиныг хөөхөөр” Якутаас Москва чиглэн яваа бөөгийн талаарх мэдээлэл гарсны дараа ихэнх хүмүүс энэ мэдээллийг инээдэм болгон өнгөрөөсөн. 


Гэвч тэр зүгээр нэг доог тохуу болоод явсангүй, Буриадын хил дээр тэндэхийн бөө нарын эсэргүүцэлтэй тулгарч, Улаан-Үдэд ирээд төрийн албаныхантай хүндхэн асуудалтай нүүр тулсан юм. Сүүлийн өдрүүдэд Буриадын нийслэлд өрнөсөн эсэргүүцэл ч түүнээс л эхтэй. 


“Их үйл”-ийг нь дэмжин цугласан хүмүүсээс хууль сахиулагчид хоёрыг нь баривчилснаас үүдэн Улаан-Үдийн жагсаал эхэлж, улмаар сонгуулийн үр дүнг эсэргүүцэн цар хүрээгээ тэлсэн хэрэг. 
Түүнийг Александр Габышев гэдэг. Дээд боловсролтой, 50 настай тэрбээр мэргэжлээрээ ажиллаж байгаагүй, эргэн тойрныхон нь түүнийг Бөө хэмээн нэрийдэх бол өөрийгөө “дайчин бөө” хэмээнэ. Габышев ганцаараа биш болжээ, одоо түүнтэй 10 хүн хамтдаа алхана. Замын дундаас нийлсэн тэдний дунд хоёр эмэгтэй, хэдэн хөгшчүүл, залуус, эрчүүд байх бол тэдний нэг нь якут, нөгөө нь Германаас ирсэн бол гурав дахь Чечень, Донбассын дайны ахмад дайчин гэнэ. 


“Путиныг хөөхөөр” Москва руу алхаж яваа Александр Габышевтэй Оросын znak.com цахим сонины сэтгүүлчид Эрхүүд тосон уулзан ярилцсаныг товчлон хүргэж байна.

 

Та яагаад аян замд гарахаар шийдэв? 


-Бурхан зарлигдсан юм.


-Бурхан таныг замд гарахыг зарлигдсан гэдгийг та яаж мэдсэн юм бэ?


-Бусад бөө нарын л адил. Сүсэг бишрэлгүй хүнд үүний ойлгоход хэцүү л дээ. Чи эхлээд ямар нэг зүйлд итгэж бишир. Сүнсэнд ч юм уу, бөөд ч юм  уу. Сүсэггүй хүнд ойлгоход хэцүү л дээ. 


-Танд бурхан яг юу хэлж, юу гэж зарлигдсан бэ? 


-Явж, чөтгөрийг хөө гэж зарлигдсан. Путин бол хүн биш. Тэр араатан. Чөтгөр. 


-Таны төрөл төрөгсөд Москва явж Путиныг хөөх шийдвэрийг хэрхэн хүлээж авсан бэ? 


-Эсэргүүцээгүй, бүгд л дэмжсэн. 


-Яагаад?


-Манайхан бөөд итгэдэг юм. 


-Аян замдаа гарахаас өмнө ямар бэрхшээлтэй тулгарна гэдгээ ойлгож байв уу? 


-Мэдээж, би бүгдийг урьдаас мэдэж байсан. Ганцаараа явахгүй, замын төгсгөлөөс армитай болно гэдгээ ч мэдэж байсан. Үүний тулд л би явсан, үүний тулд л дайчин бөө би байгаа юм. 


-Та анхлан ганцаараа явж байсан шүү дээ. Хэзээнээс таны “арми” бүрдэж эхлэв?


-Чита хотоос л эхлэсэн. Арми улам илүү том болно. 


-Хичнээн хүний бүрэлдэхүүнтэй “арми”-тай болно гэж та бодож байна? 


-Ирээдүйг би тэгэж хардаггүй юм. Их байх тусам сайн. 


-Хэдийгээр Москвад очъё гэж төлөвлөж байна?


-2021 онд. Тэгэж урьдчилан хэлсэн, тэр ёсоор л болно.


-Та Москвад очлоо гэж бодоё, гэтэл тэндээс таныг хөөвөл яах вэ? “Платон” системийг эсэргүүцсэн алсын тээвэрлэгчдийг тэгэж хөөж байсан...

 

-Хэмм… Армийг зогсоодоггүй юм! Алсын тээвэрлэгчид арми байгаагүй, Оросын жагсагчид ч арми биш. Биднийг зогсоох гээд оролдоод үзэг л дээ.


-Буриадын хил дээр л таныг зогсоох гэж оролдож эхлэсэн шүү дээ? 


-Тийм ээ, эхэлсэн. Манай армид хэдийнэ арваад хүн нэгдчихсэн байгааг харж байгаа биз дээ? Цаашид хэдийн болохыг төсөөлж байна уу? 


-Улаан-Үдээс таныг хүчээр шахуу гаргасан гэх юм билээ? 


-Бид тайван л гарч явцгаасан. Гурван өдөр зочилсон. Биднийг сайхан угтаж авсан ямар ч дайсагнасан үйлдэл байгаагүй. 


-Гэхдээ таны техникүүдийг хураасан гэнэ лээ?


-Улаан-Үдээс гарчихсан хойно тийм хэрэг болсон юм. Улаан-Үдэд юу болсныг мэдэхгүй. Техникүүдийг хураагаад гурван цагийн дараа өгнө гэсэн өгөөгүй л байна. Эздэд нь ч өгөөгүй байна гэсэн. 


-Техникүүдийг хураахаас гадна таныг дэмжигчдийг 15 хоногоор баривчилсан...


-Энэ бол бидний өмнө тулгарсан сорилт. Бид сорилтыг хүлээн авч, арми үүний сөрөн зогсоно. 


-Москва хүрээд, цаашлаад яах вэ? Араатан эсвэл Чөтгөрийг хөөх зан үйл ямар байх бол? 


-Арми гэж юу байдгийг мэддэггүй юм уу? 


-Москваг эзлэж авах гэж байгаа юм уу? 


-Тайлбар хэлэхгүй. Арми гэдэг ганц үг л бүхнийг хэлээд өгнө. 


-Араатан буюу Путин өөрөө явахыг хүсэхгүй байвал? 


-Дахин хэлье, арми!


-Путиныг явсны дараа юу болох вэ?Оросын ирээдүй ямар болох бол, та үүнийг харж байгаа юу? 


-Шинэ, чөлөөт, шударга сонгууль болно. Шинэ Ерөнхийлөгчийг сонгоно. 


-Энд ганцхан хүний талаар биш харин засаглалын урт хугацаанд оршин тогтносон тогтолцооны талаар яригдаж байна шүү дээ. Ганц далайлтаар л сонгууль луйвардах, хүчнийхэн санал зөрсөн хүмүүсийг хөөх, сөрөг хүчнийхний эсрэг эрүүгийн хэрэг үүсгэх зэрэг үйлдлүүдийг зогсоож болно гэж та бодож байна гэж үү? 


-Хариулт нь тун энгийн. Чөтгөр явчихвал болно. Чөтгөр байвал юу ч өөрчлөгдөхгүй. 


-Энэ агшин зуурын өөрчлөлт байх уу эсвэл бүх зүйл хэвэндээ ортол тодорхой хугацааг туулах уу? 


-Нэг их удахгүй, худан болж өнгөрнө. 


-Чөлөөт сонгуулиас өөр юу өөрчлөгдөх ёстой вэ? 


-Үндсэн хууль шууд өөрчлөгдөнө. 


-Манай Үндсэн хууль 1993 онд батлагдсан, ардчилсан үндсэн хууль шүү дээ.


-Чөтгөр байгаа үед ардчилал гэж байдаггүй юм.


-Энэ Үндсэн хууль Путинээс ч өмнө, Ельциний үед батлагдсан шүү дээ? 


-Чөтгөр байгаа үед зөв Үндсэн хууль гэж байхгүй. Чөтгөр явбал шинэ, зөв Үндсэн хуультай болно. 


-Та өөрийнхөө талаар яриач. Таныг Якутын их сургуулийн түүхийн факультетыг төгссөн гэж ярих юм?


-Тийм.


-Мэргэжлээрээ ажиллаж байсан уу?


-Үгүй


-Яагаад?


-Бурхан шууд ажилдаа ор гэж зарлигдсан юм. Интернэтэд бүх мэдээлэл байгаа даа. Гагнуурчин, галч, манаач хийж байсан. 


-Та өөрийгөө яагаад дайчин бөө гэж нэрлэдэг юм бэ? 


-Якутын эртний соёлд ийм үзэгдэл байдаг юм. 


-Бусад бөө нараас юугаараа ялгаатай вэ? 


-Дайн бол тэдний үйл хэрэг.  


-Бөө дайчид оюун санааны түвшинд тулалддаг уу, эсвэл гартаа зэвсэг барих уу? 


-Оюун санааны түвшинд ч тэр, гартаа зэвсэг бариад ч тулалдана. Эртнээс тийм байсан. 


-Буриадын хил дээр “Тэнгэри” нийгэмлэгийн буриад бөө нартай тулгарсан. Тэд таныг огтхон ч бөө биш гэж байсан. Та энэ бүхнийг яаж хүлээж авсан бэ? Тэд тантай л адил бөө шүү дээ.


-Үгүй дээ, огт өөр ертөнц. Якутууд Христэд итгэдэг. Буриадууд Христ гэж байхгүй шүү дээ. Тиймээс биднийг тэд ойлгоогүй. Боловсролгүй хүмүүс байсан л даа. Эхлээд Якутын түүхийг судлаг, тэнд Христос биднийг хөтлөсөн тухай бий. 


-Таныг янз бүрийн хүнтэй зүйрлэж байгаа талаар та сонссон уу?


-Нэг л зүйл хэлье, би дайчин бөө , намайг хэнтэй ч зүйрлэх хэрэггүй. Чингисхаантай ч тэр. 


-Олон нийтийн сүлжээгээр таныг “Холбооны аюулгүй байдлын албаны тагнуулч”,  Орос даяар явж эрх баригчидтай санал нийлэхгүй байгаа хүмүүсийг өөртөө татан, дараа нь бүгдийг нь цуглуулаад хариуцлага тооцох зорилготой гэж ярих юм билээ. 


-Хүссэн бүхнээ ярьж л байг. Бүх зүйлд өөрийн гэсэн цаг хугацаа бий. Үүнийг хэрхэн нотлох юм бэ? Яаж ч нотлож чадахгүй. Цаг хугацаа бүхнийг харуулна. 


-Та зорьсон газартаа хүрч, зорилгоо биелүүлж чадахгүй  байх вий гэдгээс айдаг уу? 


-Энэ бол бурхны үйл хэрэг. Бид гагцхүү Бурхны хилэгнэлээс л айна. Зорьсон газартаа хүрэлгүй яах вэ, мэдээж хүрнэ. 


-Та зун, дулааны улиралд гарсан. Харин удахгүй өвөл болох нь...


-Якут хүнээс өвлийн тухай асуугаад байгаа юм уу? 


-Та бүхэн өдөрт тодорхой хуваариар алхдаг шиг байна? 


-Өдөрт 15-17 км алхана. Илүү алхаж хэрэггүй, хүмүүс ядарч, тэр нь хуримтлагдана. Бидний дунд эмэгтэйчүүд, хөгшчүүд байгаа шүү дээ. 


-Та хичнээн километр зам туулсан бэ? 


-Гурван мянга гаруй километр зам туулаад байна.

 

“Путиныг хөөх”-өөр Якут бөө Москва руу алхаж явна

Буриадын депутат Цыренов: Биднийг улам бүр дарж байгаа ч хүмүүс сэрж байна

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Haha:
Medrel gar bn daa
2019-09-21
Христчин бөө гэж байдаг л юм байна. Бодвол Есүс бие дээр нь буудаг юм байхдаа.
2019-09-19
тэнэг:
энэ солиот Путиныг хеене гэж явахынхаа оронд Монгол ундэстэнг нэгтгэнэ гээд Мээдинлуу алхах байждээ
2019-09-19
Аль ч улсад ийм тэнэгүүд их байх юм
2019-09-19
Путинг хөөж яах юм бэ монголд ир хөөх юм их байноо
2019-09-19
Mgl:
Medrel muutai gar uu.
2019-09-19
mongol boo:
mu bandi mongold ireed boo yriarai shees mini hirstiin booch genvv
2019-09-19
Зочин:
Манайд ирээд энэ хэдэн луйварчдыг хөөгөөд өгөөч. хэхэ
2019-09-19
manai xaantai oortoigoo zvirfex xeregvi yzaran ter eyz xiicen manai xaan xaananz xvrexgvi.vzvvxen xvmvvn.ix xaantan main defxii daxiniig gartaa athaj qawcan eym wvv.
2019-09-18
Manai bujignuuldag hed niileed tuuchih baih shuu.Yanz buriin id shidtei garuud ih baigaa shdee
2019-09-18
Энэ хүн:
Энэ хүн манай жэнко путин 2г шүтэгчдийн хажууд гэгээрсэн хүн бна...путин буух ёстой бүүр ухаантай путингууд солигдоод гарах ёстой гэж дурайтал хэлсэн бна
2019-09-18
Зочин:
Путинийг манайд өгчхөлдөө амаараа биш үйлдлээрээ ажил хийж чаддаг хүн хэрэгтэй байнашдээ
2019-09-18
Putin gej yamar nuhur bdgiig yaj yerunhiilegch bolson yerunhiilegch bolsoniiho daraa yaj daranguilal togtooson geh metiig medehgui debil garuud is bh yuma bur neg zahirgaa daranguilald bj bhda taarsan mallllll
Дараа жилийн хавар Баян-Өлгийгээс исламын бөө Баттулгыг, эсхүл Хүрэлсүхийг хөөх гээд гарах юм биш биз дээ
2019-09-18
Христийнхэнд бөө бас байдаг юм уу. Иймэрхүү бурхантай ярьдаг гаруудыг сэтгэл мэдрэлийн эмчид үзүүлэх хэрэгтэй.
2019-09-18
иргэн:
манай батзандан с жавхлан л болд баасанхуу гундалай нар шиг шезофрени евчтэй амьтан л бна
2019-09-18
irgen:
76-aas ene 4-iig xasaad uldsen 72 ni gemt xeregtenguud. xergee ilerchixvii gexees untaj ch chadaxgui yavaa elii balainuud
KGB:
NAAD SOLIOTOO NOVICHOKDOOD TSAASH NI HARUUL
2019-09-18
irgen:
setgel medreliin emnelegt tygjigdeh nohor baina, boo ner barij tyyh gutaasan nohor zaashlaad mongoliin tyyhend ch haltai, tiim hychtei um bol gertee suuj baigaad hoochih ni yasan um be ergyy ovchtei amtan be
2019-09-18
Chukcha:
Chukcha ne durak-2
2019-09-18
zochin:
shizotoi gar b.na
2019-09-18
ZEV:
Худлаа гар байна, асуултуудаас бултсан, булзсан. Түүхийн ухаан судлаж, түүнийгээ юм мэдэхгүй хүмүүст дамлан ашиг хонжоо хайгч байна. Эрдэмтэн болж чадаагүй хүн гэсэн үг. Манайд Монголд нэг тиймэрхүү олигтой юм сураагүй зах зухтай болчихоод хүмүүсийг худал зүйлд уруу татаад тархи толгойг нь эргүүлээд байдаг хүмүүс байдагтай яг адил. Чингис хаантай зүйрлэхгүй гэнэ үү, Чингис хаан бол дэлхий дахины, хаадын хаан шүү дээ.
2019-09-18
мгл:
чиний басамжилсан Якут Бөө чинь Буриадуудыг бужигнуулж Путиний эсрэг жагсаал хийлгэж амжсан бна Буриадын түүхэнд хамгийн том жагсаал болсон шүү
бөө:
христчин бөө юм уу хаашааен?
2019-09-18
чөтгөрийг хөөх болтугай
2019-09-18
L:
En medreliig honoogood haychih
L:
En Oyunhorol hamt ywahgui yum bh da