Буриад: Эсэргүүцлийн ажиллагааны зохион байгуулагч баривчлагдав 
2019-09-18


Цагдаагийнхан хүч хэрэглэж байгаагийн эсрэг болон шударга сонгууль явуулахыг шаардсан хууль ёсны эсэргүүцлийн жагсаалд оролцсон идэвхитэн Петр Дондуковыг баривчилсан талаар Буриадын Ардын хурлын депутат Леонтий Красовский мэдэгджээ. 

Түүний тайлбарласнаар, Дондуковыг жагсаал цуглаан зохион байгуулах журмыг удаа дараа зөрчсөн гэсэн үндэслэлээр баривчилсан байна. 


Дондуков есдүгээр сарын 17-нд болсон сөрөг хүчний жагсаалын зохион байгуулагчдын эгнээнд багтаж байжээ. Буриад дахь ОХУ-ын Коммунист намын үүрийн мэдэгдснээр мягмар гаригт болсон жагсаал Буриадын шинэ үеийн түүхэн дэх хамгийн том жагсаал болсон бөгөөд  гурван мянга гаруй хүн оролцсон байна. 

 

Улаан-Үд: Эсэргүүцэл дагуулсан Шутенков тангараг өргөж,

баривчлагдсан таксичин суллагдав 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин