Газрын тосны объектууд руу халдсан хэрэгт Ираныг буруутгасныг эрс эсэргүүцэв 
2019-09-18


Ираны Батлан хамгаалахын сайд Амир Хатами Саудын Арабын нутаг дэвсгэр дээрх газрын тосны объектууд руу халдсан хэрэгт Ираныг буруутгасныг эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ. 


“Ираныг буруутгаж байгааг эрс эсэргүүцэж байна. Ийм санаанаасаа зохиосон зүйлс ямар ч үр дүнд хүргэхгүй” хэмээн Батлан хамгаалахын сайд онцолсон байна. 

Түүний үзэж байгаагаар Саудын Араб болон Израиль “анхнаасаа л бүс нутгийн сөргөлдөөнд АНУ-ыг татан оролцуулахыг хүссэн” гэнэ. “Бидэн рүү дайрвал хариулт нь тун шийдэмгий байх болно” хэмээн Ираны Батлан хамгаалахын сайд мэдэгджээ. 


Эргэн сануулахад, есдүгээр сарын 14-нд шилжих шөнө Саудын Арабын нутаг дэвсгэр дээрх газрын тосны үйлдвэрүүд рүү 10 дрон халдсан юм. Үүний улмаас дэлхийн хамгийн том газрын тос боловсруулах үйлдвэр үйл ажиллагаа явуулах боломжгүй болж, газрын тосны үнэ өсч байв. 


Халдлагын хариуцлагыг Йемений босогч хуситууд өөрсөддөө авсан ч  АНУ Ираныг буруутгасан хэвээр байгаа юм. 

 

АНУ: Газрын тосны объектуудын халдлагад Ираныг буруутгаж байна

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин