БНХАУ: “Хонгконгийн бослогод барууны орнуудыг буруутгалаа
2019-09-19

 

Хонгконгод болж буй үйл явдал дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа хэвээ байна. Өнгөрсөн зургаадугаар сараас эхлэн сэжигтэн шилжүүлэх тухай хуулийн төслийг эсэргүүцсэн жагсаал эмх замбараагүй байдал болон өргөжсөн юм. 


Тодруулбал, өнөө хэр нь сэжигтэн шилжүүлэх тухай гэрээгүй байсан Хонгконгоос эх газрын Хятад руу хэрэгтэн, сэжигтэн шилжүүлэх хуулийн төслийг цуцлахыг шаардан эсэргүүцэл эхлэсэн бөгөөд хуулийг эсэргүүцсэн зарим хүмүүс энэ нь эх газрын Хятадад ч хамааралтай, хэрэгтэн шилжүүлдэг болсноор “Нэг улс хоёр систем” гэсэн зарчимтай зөрчилдөнө хэмээн үзэж байв. 


Энэ тал дээр БНХАУ ямар байр суурьтай байгаа талаар Оросын “Аргументы и факты” сонин БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Төв Ази, Европын орнуудын газрын зөвлөх Юй Цзюньтай  ярилцсаныг хүргэж байна. 


-    Жагсагчдын эсэргүүцсэн хуулийг батласнаар БНХАУ-ын Төв Засгийн газарт яагаад чухал вэ?


Хонгконг бол Хятадын онцгой захиргааны нутаг дэвсгэр, Хонгконгийн хэрэг Хятадын дотоодын хэрэг гэдгийг бүгд мэднэ.

Хонгконгийн захиргааны сэжигтэн шилжүүлэх тухай хуульд нэмэлт оруулахтай холбоотой ажил нь Тайванд хүний амь нас хөнөөсөн хэрэгт буруутгагдсан Хонгконгийн иргэнийг шилжүүлэн авах шүүхийн асуудлыг зохицуулах, ингэснээр эрхзүйн тогтолцоон дахь цоорхойг бөглөхөд чиглэгдсэн.  Энэ ажил Хонгконгийг гэмт хэрэгтнүүдийн үүр болохоос сэргийлэхийн тулд гэмт хэрэгтэй хамтран тэмцэхэд дэмжлэг болох юм. Энэ ажил бол нэн чухал. 


-    Одоо Хонгконгод ямар үйл явдал өрнөж байна ?


Хонгконгийн засгийн газар хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахыг зогсоох шийдвэр гаргасан, гэвч энэ нь сөрөг хүчнийг зогсоосонгүй. Тэд хуулийн нэмэлт өөрчлөлтийн эсрэг  байгаа нэрийн дор эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулсаар байна. Хэт даврагсад Хууль тогтоох хурлын байр руу хүч түрэмгийлэн орж, цагдаа нарыг зэрлэгээр зодон, нисэх буудлын ажиллагааг саатуулж, БНХАУ-ын Төв ардын засгийн газрын Хонгконгтой харилцах холбоо харилцааны газар руу халдсан.  

Хүчирхийлэл газар авснаар нийгэм дэх сөрөг үр дагаврууд нэмэгдсээр байна. Хэт даврагчид өөрсдийн үйлдлээр үг хэлэх, жагсан цуглах эрх чөлөөнөөсөө хэдийнэ хальж, “нэг улс-хоёр систем” зарчмын хилийг бүдүүлгээр зөрчиж байна. Одоогоор хүчирхийллийг зогсоох, эмх журам тогтоох нь гол зорилт болоод байгаа юм. Энэ нь Хонгконгийн бүхий л оршин суугчид болоод энэ хотын хөгжил цэцэглэлтэд хамааралтай бүхий л талуудын ашиг сонирхолд нийцнэ. 


-    Хонгконгод үргэлжилж буй эсэргүүцлийн давалгаа хэнд ашигтай вэ? 


Гадны хүчнүүд Хонгконгийн нийгмийг өдөөн хатгаж, хагалан бутаргах ажлыг хийж байна. Барууны зарим орнууд хариуцлагагүй мэдэгдэл хийж байгаагийн дээр энэхүү эсэргүүцэлд хөндлөнгөөс оролцож байгаа.  Хууль зөрчсөн, хүчирхийллийн шинжтэй үйлдлүүд ар араасаа гарч байхад “ардчилал, шударга ёс” –ны төлөө гэж аман дээрээ  тэмцдэг  барууныхан нүдээ анин өнгөрүүлж байна.  

 

Гэмт хэрэгтнүүдийг шүүмжлэхийн оронд Хонгконгийн цагдаа нарыг тэвчээртэй байхыг эрээ цээргүй шаардаж байна. Тэдний нүдэнд хүчирхийлэл үйлдэж байгаа нь хохирогч болж, гэмтэж бэртсэн цагдаа нар буруутан болж харагдаад байгаа бололтой.  Хятадын эсрэг энэ хүчнүүд хонгконгчуудын үндсэн ашиг сонирхолд санаа зовнилгүй гагцхүү Хонгконг болон Хятадын дотоод хэрэгт оролцон, Хонгконгийн Хятадын Төв Засгийн газрын эсрэг зогсох, улс орны хөгжлийг сааруулах тавцан болгож ашиглахаар чармайж байгаа нь илэрхий байгаа юм. 
 

Кэрри Лам: АНУ Хонгконгийн дотоод хэрэгт оролцох нь илүүц 

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
urgelzluulen temc deerni tsivanchuud hjtadii uigar muslimuud ovor mongolchuud tovduud bugd hamt temceh heregtei
2019-09-19
Hong Kong odoo ediin zasgaa nam unagaaj bn daa
2019-09-19