Энэтхэг электрон тамхийг хориглолоо 
2019-09-19

 

Энэтхэгийн эрх баригчид электрон тамхийг хориглосон талаар тус улсын Сангийн сайд Нирмала Ситхараман мэдэгджээ. 


“Электрон тамхи үйлдвэрлэх, импортлох, экспортлох, тээвэрлэх, худалдах, дэлгэрүүлэх, хадгалах, сурталчилахыг хориглож байна” хэмээн тэрбээр мэдэгдснийг Hindustan Times сонин дамжууллаа. 


Энэ хоригийг зөрчвөл нэг хүртэлх жилээр хорих ял оноох бол давтан зөрчил гаргавал хорих ялын хугацааг гурав хүртэлх жил болгон нэмэх аж. 


Энэ хоригтой холбоотой зохих тогтоолыг гаргаж, ойрын үед Энэтхэгийн Ерөнхийлөгчид гардуулж, улмаар Парламентын өвлийн чуулганы үеэр танилцуулах юм байна. 


Эх сурвалжийн мэдээлснээр, Энэтхэгт электрон тамхины үйлдвэрлэл байдаггүй бөгөөд энэ улсад гадаад улс орнуудын 400 орчим электрон тамхины брэнд худалдаалагддаг аж. 


Электрон тамхийг хориглох саналыг Энэтхэгийн Эрүүл мэндийн яам наймдугаар сарын сүүлээр гаргасан бол АНУ-д энэ төрлийн тамхинаас үүдэлтэй өвчлөл ар араасаа гарч байгаа тул электрон тамхийг хориглохоор төлөвлөж байгаа юм. 


Хоригтой холбоотойгоор гаа, бохь, чихэр,жимс, согтууруулах ундааны амт үнэртэй электрон тамхинуудыг зах зээлээс эргүүлэн татах хуулийн төслийг боловсруулж байгаа юм байна. 

 

АНУ: Электрон тамхийг хориглоно 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин