Венесуэлчууд Мадурог дэмжин жагсав
2019-09-22

Венесуэлийн 13 сая гаруй иргэн Засгийн газраа дэмжин жагсаж, АНУ-ын зүгээс тавьж буй эдийн засгийн хориг арга хэмжээг эсэргүүцсэн өргөх бичигт гарын үсэг зуржээ. Гарын үсэг бүхий өргөх бичгийг НҮБ-ын нарийн бичгийн дарга Антониу Гутерришд хүлээлгэн өгнө гэж тус улсын Ерөнхийлөгч Николас Мадуро мэдэгдсэн байна. 

Харин тус улсын дэд Ерөнхийлөгч Дельси Родригес НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы үеэр сөрөг хүчний тэргүүн Гуайдо Колумбийн хар тамхины бүлэглэлийнхэнтэй холбоотойг харуулсан нотлох баримтыг дэлгэнэ хэмээн мэдэгджээ. 

Өмнө нь хэвлэл мэдээллээр Хуан Гуайдо дээрмийн бүлэглэлийнхэнтэй хамт байгааг харуулсан гэрэл зургууд нийтлэгдэж байв. Энэ бүлэглэлүүд ч Мадурог унагаах оролдлого хийхэд нь Гуайдод туслаж байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм. 

 

Венесуэл: Эрх баригчид болон сөрөг хүчнийхэн тохиролцож чадлаа 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
irgen:
venesuelchuud oilgoh zag bolsoon…ulsaa gadniihan har tamhinii mafiin garaar ustguulah dohson shyydee, alivaa toriin hyn gadniihantai niilj ulsaa unagah gej mash ih horongo avdag eniig l anhaarah um bol ulstaigaa yldene
2019-09-23
Орос сценари явж байна даа.
2019-09-23