Жошуа Вон: Хонгконг “цагдаагийн улс” болсон 
9-23

 


Шүхэрт хувьсгалын гол зохион байгуулагчдын нэг мөн өнөөгийн Хонгконгийн эсэргүүцлийн хөдөлгөөний удирдагчдын нэг болсон Жошу Вонг наймдугаар сард баривчлагдсан ч дээд шүүхэд давж заалдан, улмаар суллагдаад удаагүй байгаа юм. 


Тэрбээр бусад хүний эрхийн төлөөх тэмцэгчдийн хамт Вашингтон айлчилж байгаа бөгөөд энэ үеэрээ хэвлэлийнхэнд байр сууриа илэрхийлжээ.


Тухайлбал “AFP ” агентлагт өгсөн ярилцлагадаа тэрбээр “Хонгконг дэлхийн түвшний орчин үеийн хот байснаа цагдаагийнхны зүгээс хүч хэрэглэдэг цагдаагийн хот болсон” хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн байна. 


Түүний энэ байр суурийг Хонгконийн поп дуучин Дениз Хо мөн дэмжин, Хонгконгийн Засгийн газар цагдаагийнхны ард нуугдан, хямралыг шийдэх гарц хайхаас татгалзан, Хонгконг “цагдаагийн улс болж байна” хэмээн мэдэгджээ. 


Энд дуулгахад, өмнө нь Жошуа Вон, Дениз Хо болон бусад идэвхитнүүд Хонгконг дахь иргэний эрх чөлөөг боомилсон албан тушаалтнуудын эсрэг хориг арга хэмжээ тавих талаах тусгасан Хонгконг дахь хүний эрх, ардчиллын тухай хууль хэлэлцэхийг Вашингтонд хандан уриалж байлаа. 

Хонгконг: Жагсагчид АНУ-аас дэмжлэг хүсэв 


Харин БНХАУ АНУ-ын Конгресс ийм хууль хэлэлцэх нь Хятадын дотоод хэрэгт оролцож буй хэрэг хэмээн мэдэгдэж байв. 


Эсэргүүцлийн шалтгаан 


Гурван сар гаруй хугацаанд үргэлжилсэн Хонгконг дахь эсэргүүцлийн эхлэх шалтгаан нь БНХАУ-ын хууль тогтоомжийг зөрчсөн хэрэгт сэжиглэгдсэн этгээдүүдийг Хонгконгоос эх газрын Хятад руу шилжүүлэх тухай хуулийн төсөл байлаа. Олон нийтийн шахалтаар энэ хуулийг хэлэлцэхгүй гэж Кэрри Лам мэдэгдсний дараа жагсагчдын шаардлага өөрчлөгдсөн юм. Өнөөдөр тэд Хонгконг дахь Хятадын нөлөөллийг хязгаарлах, автономт улсын оршин суугчдын бүх нийтийн сонгуулийн эрхийг хангах зорилготойгоор улс төрийн тогтолцооны шинэчлэлтийг хийхийг шаардаж байгаа.


Жошуа Воны өгүүлснээр сүүлийн гурван сард Хонгконгийн эрх баригчид жагсаалтай холбоотойгоор 1500 гаруй хүн баривчилсан бол Вон болон өөр дахин 200 идэвхитэнд шүүхээс ял оноохоор төлөвлөж байгаа гэнэ. 


Эсэргүүцлийн шинэ давалгаа 


Хонгконг дахь ээлжит эсэргүүцэл есдүгээр сарын 21, 22-ны өдөр боллоо. Жагсагчид Бээжингийн нөлөөллийг сулруулж, ардчилсан шинэчлэлт хийхийг шаардсан байна.  Эсэргүүцэл  тайван эхэлсэн ч жагсагчид Хятадын төрийн далбааг урж, шатаасны дараа байдал хурцаджээ. Жагсагчид цагдаагийнхан руу чулуу нүүлгэж, харин цагдаагийнхан нулимс асгаруулагч хий ашигласан бөгөөд улмаар бямба гаригт болсон жагсаалын үеэр БНХАУ-ын төрийн далбааг гутаан доромжилсон хэрэгт сэжиглэн 13 настай охиныг ням гаригт баривчилжээ. 


Мөн энэхүү жагсаалыг эрс шүүмжилж байгаагаа Хонгконгийн Засгийн газар илэрхийлсэн байна. 


“Хэт даврагчид зам хааж, галдан шатааж, шатамхай бодис бүхий лонх шидэн, улмаар метроны буудлууд халдлагад өртөж, үйл ажиллагаа нь алдагдсан. Зарим хүмүүс цагдаагийн офицер рүү халдаж, зэвсгийг нь булаах гэж оролдсон, мөн төрийн далбааг шатааснаар улсын тусгаар тогтнолыг эрсдэлд орууллаа” хэмээн Засгийн газрын төлөөлөгч мэдэгджээ.


Өнгөрсөн ням гаригт болсон жагсагчид болон цагдаагийнхны хоорондох мөргөлдөөний улмаас 89 хүн баривчлагдаж, 18 хүн шархадсан байна. 

Shuud.mn
Сонин хачин
Хуулиа эргүүлэн татсан боловч үймээн намжаагүй, улам идэвхжсэн. Тэр хууль бол зүгээр шалтаг байсан гэж харж болох байна. Гонгконгийг эх газрын Хятадаас тусгаарлах АНУ тэргүүтэй барууныхны бодлого энэ залуусаар дамжин хэрэгжиж байна. Нэгэнт Хятадын засаг захиргаанд орчихсон улсыг дэмжээд АРДЧИЛАЛ яриад байгаа нөхдүүдэд хэлэхэд эхлээд өөрийнхөө улс орныхоо төлөө зөв юм хийчихээд донгод гэж хэлье.
2019-09-24
huzaa hen be gedgiig mongolchuud medeeguil hognii araasl guilceel baigaa jmar nariin argaar gartaan oruulz buig medeh heregtei shuu hozigdoogui deereen
2019-09-24
Энэ 13 настай охиныг чинь цагдаа нар зодоод,хүчиндээд алчихсан юм шиг байна лээ ш дээ
2019-09-23
Mongolchuudad surgamjtai!!!!!!!!!!!! Hyatad jungoo naryn gard orbol amarhan salahgui gedeg ni iim l todorhoi bn. Mongolchuud bid tusgaar togtnoloo hamgaalah avch udeh heregtei shu!!!!!!!!!!!!! Hyatad bol bodit auyal zanal. Honkhong daraa Taiwan tegeed Mongol gej bgaa gesen bh aa??!
2019-09-23
Хаана улс орон хагарч бутарч,үймээн самуун,мөргөлдөөн,дайн дажин үүсэхэд тэнд заавар АНУ-н мөнгө хэлүг,гар хөл,төлөөлөл байх юм.
2019-09-23
Зочин:
Украйны дээрэмчид төрийн эргэлт хийж олон мянган элэг цус нэгт ах дүү нар алалцахад ард нь турхирагч нь бас л Америк байсан гэдгийг дэлхий нийт мэдэж бгаа
Oros Ukrainy gazar-g bulaan avsan ni bas USA-n buruu uy????