“Чернобыль” цуврал Эмми шагнал хүртлээ 
2019-09-23

АНУ-ын Лос-Анжелес хотноо Microsoft театрт  71 дэх удаагийн Эмми шагнал гардуулах ёслол болж байна. 
АНУ-ын хамгийн нэр хүндтэй телевизийн шагнал болох Эмми шагналыг дэлхий даяар ихээхэн шуугиан тарьсан “Чернобыль” цуврал хоёр нэр төрлөөр хүртжээ. 


Тодруулбал, богино хэмжээний цувралын шилдэг найруулга, богино хэмжээний цуврал болон киноны шилдэг зохиол гэсэн хоёр нэр төрлийн ялагч болсон байна. Энэ цуврал Эмми шагналын 19 нэр төрөлд дэвшснээрээ 32 нэр төрөлд дэвшсэн “Хаадын тоглоом” цувралын араас бичигдэж байгаа юм. 


“Чернобыль” цуврал нь Америкийн НВО суваг Британийн Sky телевизийн сүлжээтэй хамтран бүтээсэн, 1986 оны Чернобылийн АЦС-ын ослын талаар өгүүлсэн. Цувралын нээлт АНУ-д 2019 оны тавдугаар сарын зургаанд, Их Британид 2019 оны тавдугаар сарын долооны өдөр болсон юм. 

 

КП: “Чернобыль” цувралд гарсан алдаанууд 

 

Г.Бямбасүрэн 

Shuud.mn
Сонин хачин