ОХУ: Халх голын сэдэвт зургийн уралдаан болжээ
2019-09-23

ОХУ-ын Хабаровск хотын дүрслэх урлагийн сургуульд Халхын гол-80 сэдэвт уралдааны шилдэг оролцогчдын бүтээлийн үзэсгэлэн болжээ. Халх голын байлдааны түүхтэй урьдчилан танилцсан долоогоос 18 насны хүүхдүүд дайныг өөрсдийн төсөөллөөр илэрхийлэн зурсан байна. 

Уралдаанд оролцсон хүүхдүүдийн 17 бүтээл Улаанбаатарт олны хүртээл болсон талаар зохион байгуулагчид нь ярьжээ. 

"Энэ үзэсгэлэнг Монголд гайхалтай сайхнаар хүлээн авсан. Үзэсгэлэнг үзсэн хүн бүр Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцсэн манай дайчид төдийгүй өөрсдийн бүтээлээрээ тэртээх он жилүүдийн дурсамжийг хадгалсан Хабаровскийн хүүхдүүдэд талархал илэрхийлж байлаа" хэмээн Хабаровск мужийн хил орчмын хамтын ажиллагааны холбооны дэд ерөнхийлөгч Владимир Бирюков өгүүлжээ.

 

Shuud.mn
Сонин хачин
irgen:
hyyhdyyd uhaantai hoorhon umaa
2019-09-24