Хойд Солонгосын эсрэг хүч хэрэглэхгүй гэж Трамп амлав 
2019-09-24

 

БНАСАУ-ыг цөмийн хөтөлбөрөөс татгалзуулахын тулд цэргийн хүч ашиглах төлөвлөгөөгүй байгаа хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сэтгүүлчдэд мэдээлжээ. 


Вашингтон Пхеньянтай “учраа сайн ололцож байгаа”-гийн дээр Америкийн талаас хүч хэрэглэх “шалтгаан байхгүй” хэмээн тэрбээр онцолсон байна. 


“Ким Жон Унтай сайн харилцаатай байгаа. Юу болохыг харж л байя. Бид хэлэлцээр байгуулж ч магад, үгүй ч байж мэднэ” хэмээн Трамп мэдэгдээд “бидний хэлэлцсэн сэдвээр өгсөн амлалтандаа Хойд Солонгосын удирдагч хүрдэг” хэмээн цохон тэмдэглэжээ. 


Мөн Пхеньян пуужингийн туршилтууд хийж байгаа нь огт санаа зовоохгүй байгаа, учир нь Ким Жон Унтай хийсэн уулзалтын үеэр бага тусгалтай пуужингуудын талаар биш харин цөмийн туршилтуудын талаар хэлэлцсэн хэмээн Трамп мэдэгдсэн байна. 


Түүнчлэн, ийнхүү сэтгүүлчидтэй уулзсаныхаа дараа Цагаан ордонд БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй албан ёсны хэлэлцээр хийх үеэрээ “БНАСАУ-ын тэргүүн Сингапур болон Ханойд болсон түүхэн дээд хэмжээний уулзалтуудын үеэр хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлнэ” гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. 

Ким Жон Ун Трампыг улсынхаа нийслэлдээ урьжээ 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин