АНУ, БНАСАУ-ын хоорондын ажлын түвшний хэлэлцээрүүд ойрын хоёроос гурван долоо хоногт сэргэж магадгүй талаар Өмнөд Солонгосын албаны эх сурвалжаас авсан мэдээлэлтэйгээр Ройтерс агентлаг дамжууллаа.
Эх сурвалжийн мэдээлснээр, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох асуудлаарх АНУ, БНАСАУ-ын ажлын түвшний зөвлөгөөнүүд эхлэх хугацааг Өмнөд Солонгосын тагнуулын албаныхан мэдээлсэн байна.
Эдгээр хэлэлцээрүүд амжилттай болвол 2019 онд багтаан Дональд Трамп болон Ким Жон Ун нар дөрөв дэх удаагаа уулзах боломж нээгдэнэ гэж Өмнөд Солонгосын эх сурвалжууд мэдээлжээ.
Энд дуулгахад, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин даваа гаригт НҮБ-ын Ерөнхий ассамблейн 74 дэх чуулганы хүрээнд Трамптай уулзахаасаа өмнө АНУ, БНАСАУ-ын хоорондын ажлын түвшний хэлэлцээр удахгүй эхлэнэ гэж үзэж байгаагаа илэрхийлсэн ч тодорхой хугацаа хэлээгүй юм.
Хойд Солонгосын эсрэг хүч хэрэглэхгүй гэж Трамп амлав
Г.Бямбасүрэн