Индонезд олныг хамарсан эмх замбараагүй байдал эхэллээ
2019-09-25

Индонезд олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдлын улмаас 32 хүн амиа алдаж, 86 хүн шархаджээ. Энэ улсын томоохон хотуудад олон мянган оюутан эрүүгийн хуулинд оруулах нэмэлт өөрчлөлтийг эсэргүүцэн, шариатын хууль тогтоох гэж байна хэмээн үзэж эсэргүүцлээ илэрхийлсэн байна. 

 

Энэ хуулийн төсөлд эрэгтэй эмэгтэй хүмүүс аль аль нь гэрлэхээс өмнө бэлгийн харьцаанд орох, эхнэр, нөхрөө хуурах, үр хөндүүлэхийг хориглосон заалтууд багтсан байна. Хуулийг зөрчвөл 2-4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэх юм байна. Түүнчлэн энэ хууль нь зөвхөн Индонезийн иргэд төдийгүй тус улсын нутаг дэвсгэр дээр байгаа гадаадын иргэдэд ч үйлчлэх аж. 

 

Өнгөрсөн долоо хоногт тус улсын Ерөнхийлөгч Жоко Видодо олон нийтийн шахалтаар хуулийн төслийг эргүүлэн татсан ч одоо Индонезийн парламент дахин хэлэлцэхээр төлөвлөж байгаа юм байна. 

 

 

Индонез: Эмх замбараагүй байдал үүсгэсэн 300 хүнийг баривчлав 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
ewgvi xyyli bn da manaixan bitgil sonsoosoi bilee dyyraigaadl naana shvv de
2019-09-25