Худалдааны дайн: АНУ, БНХАУ ирэх сарын 10-нд хэлэлцээрээ сэргээнэ
2019-09-27

АНУ, БНХАУ-ын худалдааны хэлэлцээр ирэх сарын 10-нд Вашингтонд эхлэх ёстой гэж CNBC телевизэд эх сурвалжууд мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Хятадын төлөөлөгчийн багийг тус улсын Төрийн зөвлөлийн дэд сайд Лю Хэ тэргүүлэх юм байна. 

 

Энд дуулгахад, пүрэв гаригт БНХАУ-ын Худалдааны яамны албан ёсны төлөөлөгч Гао Фэн "Хятад улс АНУ-тай хийх худалдааны хэлэлцээрийн 13 дахь шатанд идэвхитэй бэлдэж байна" хэмээн мэдэгдсэн юм. 

 

Хятад, АНУ худалдааны зөрчилдөөнийг арилгахын тулд сүүлийн саруудад идэвхийлэн хэлэлцээр хийж байгаа бөгөөд хамгийн сүүлийн 12 дахь шатны хэлэлцээр долоодугаар сарын 30-31-ний өдрүүдэд Шанхай хотноо болсон. Харин энэ долоо хоногт хоёр орны ажлын хэсгүүд худалдааны тэнцвэргүй байдал, хөрөнгө оруулагчдыг хамгаалах асуудлуудыг урьдчилан хэлэлцэхээр төлөвлөж байгаа юм байна. 

 

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дэд сайд Лю Хэний өгүүлснээр 250 тэрбум ам.долларын өртөг бүхий Хятадын бараа бүтээгдэхүүнд ноогдох 25 хувийн татварыг 30 хувь болгон нэмэгдүүлэх арга хэмжээг 10 дугаар сарын 15 хүртэл хойшлуулсан Америкийн талын БНХАУ  алхмыг эергээр үнэлж байгаа гэнэ. 

 

Түүнчлэн Хятадын эрх баригчид АНУ-ын 16 нэр төрлийн барааг есдүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн нэмэлт тарифаас чөлөөлөх шийдвэр гаргасан юм. 

 

АНУ, БНХАУ худалдааны хэлэлцээрээ ирэх сард үргэлжлүүлнэ

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин