ВИДЕО: Грета Тунбергийн хөргийг тариалангийн талбайд бүтээжээ
2019-09-27

 

НҮБ-ын индэр дээрээс дэлхийн улс төрчдийг "загнасан" Грета Тунбергийн хөргийг Италийн Верона хотоос холгүйхэн орших тариан талбай дээр 27 мянган квадрат метр хэмжээтэйгээр бүтээжээ. 

 

НҮБ-ын Ерөнхий ассамблей дээр хэлсэн 16 настай идэвхитний үгийг биширсэн зураач Дарио Гамбарин охины хөргийг бүтээн түүний эрмэлзлийг дэмжиж байгаагаа илэрхийлэхээр шийдсэн байна. 

 

Дарио Гамбарин тариалангийн талбай дээр трактор ашиглан хөрөг бүтээдэг гэдгээрээ алдартай. 

 

Энэ удаад экологийн төлөө тэмцэгч Гретагийн хөргийг бүтээсэн тэрбээр "Миний бүтээл экологид ямар ч хор хөнөөлгүй. Хэдхэн долоо хоногийн дараа гэхэд л энэ талбай дээр улаан буудай тариалж болно гэдгээрээ онцлог" хэмээн Италийн хэвлэлд ярьжээ.

 

Түүнчлэн Гретагийн мэдэгдлийг анх пиар гэж бодож байснаа ч сэтгүүлчтэй хуваалцсан байна.

"Анхандаа түүнийг ердөө сурталчилгааны нэг хэсэг гэж бодож байсан ч сүүлдээ тэр охины үгийг хүн бэлдэж өгдөг байлаа ч гэсэн итгэл үнэмшилдээ бат зогсдог охин гэж бодох болсон" хэмээн өгүүлжээ.

Энд дуулгахад, Италийн зураач Дарио 2004 оноос эхлэн талбай дээр хөрөг бүтээдэг болсон бөгөөд Америкийн ерөнхийлөгчдийн хөргийг бүтээж байсан тэрбээр Их 20-ийн дээд хэмжээний уулзалтад зориулж Путин болон Владимир тайжийн хөргийг бүтээж байв. 

 

Итали: Путины айлчлалд зориулан тариан талбайд хөрөг бүтээжээ 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Хурц хэлбэрийн шизотой охни ашиглахаа болиосоо.
2019-09-27