Байден сонгуулийн өмнөх сунгаанд намынхаа өрсөлдөгчдийг тэргүүлж байна

АНУ-ын дэд Ерөнхийлөгч асан Жо Байден 2020 онд төрийн тэргүүний албан тушаалд нэрээ дэвшүүлэх, Ардчилсан намын бусад гишүүдээс нэр хүндээрээ хол тасарч байгаа талаар CNN мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, 10 дугаар сарын 17-20-ны хооронд утсаар, 1003 хүний дунд явуулсан санал асуулгаар оролцоггчдын 34% нь АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Байденыг дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Харин сенатч Элизабет Уоррены төлөө 19%, Берни Сандерсын төлөө 16% нь санал өгнө гэж хариулжээ.
Байдены нэр хүнд өсөх болсон нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг тойрсон шуугиан нэмэгдэж байгаатай олон талаараа холбоотой гэж CNN тайлбарласан байна.
Эргэн сануулахад, ирэх оны сонгуульд өөрийнх нь гол өрсөлдөгч болох Жо Байденыг "замаасаа зайлуулахын тулд" Трамп Байдены хүүтэй холбоотой мөрдөн шалгалт явуулахыг Украины Ерөнхийлөгчөөс шаардсантай холбоотой шуугиан АНУ-д дэгдэж байгаа юм. Мөн талархлын баярын өдөр гэхэд Трампын импичментийг зарлаж болзошгүй гэсэн мэдээлэл ч гарч байв.
AP: Зеленскийг тангараг өргөхөөс өмнө Трамп "дарамталсан"
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ