Эмх замбараагүй байдал өрнөж буй Иракд интернет тасалжээ
2019-11-05

 

Иракийн нийслэл Багдад болон бусад ихэнх мужуудад интернет тасалжээ. Энэ нь тус улсад нэмэгдэж байгаа эмх замбараагүй байдлаас үүдэлтэй гэж NetBlocs олон улсын төрийн бус байгууллагын цахим хуудсанд мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Багдад, Басра, Кербел болон бусад хотуудын олон сая оршин суугч цахим сүлжээнд холбогдох боломжгүй болсон байна. Энэ нь тус улсад эсэргүүцлийн арга хэмжээ эхлэснээс хойших хамгийн өргөн цар хүрээтэй хязгаарлалт аж. Харин Иракийн хойд хэсэгт байх курдын суурингуудад интернет таслаагүй гэнэ. 

 

Эргэн сануулахад, Иракт 10 дугаар сарын нэгнээс Засгийн газрын эсрэг хөдөлгөөн өрнөсөн бөгөөд иргэд ажилгүйдэл, авилга, амьжиргааны түвшин тааруу байгааг эсэргүүцэн Засгийн газрын тэргүүн Адель Абдель Махдиг огцрохыг шаардаж байгаа юм.

 

Эсэргүүцлийн жагсаал олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал болон хувирч, иргэд хүчний байгууллагынхантай хэдэнтээ мөргөлдсөн. Улмаар 10 дугаар сарын хоёрны өдөр Багдад хотод интернетийг бүрэн тасалж, 10 дугаар сарын 11-ний өдөр сэргээжээ.

 

Ийнхүү ес хоногийн хугацаанд интернет таслахад нэг тэрбум орчим ам.долларын хохирол учирсан гэж Al Sumaria телевиз мэдээлсэн байна. 

 

 

Ирак: Эсэргүүцлийн жагсаалын улмаас 74 хүн амиа алджээ

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин