АНУ: "Исламын улс"-ын шинэ толгойлогчийг удахгүй устгана
2019-11-07

 

"Исламын улс" алан хядах бүлэглэлийн шинэ толгойлогчийг удахгүй устгана гэж АНУ-ын Төрийн департамент мэдэгджээ. 

 

"Тэр Ирак эсвэл Сирид байгаа бол удаан амьд явахгүй" хэмээн Төрийн департаментын өндөр албан тушаалтан мэдэгдсэн талаар ВВС мэдээллээ. 

 

Мөн Багдадигийн залгамжлагчийн гарал угсааны талаар "хэн ч юу ч мэдэхгүй" гэж онцолсны дээр "тэр хэн ч биш бололтой" хэмээн өгүүлжээ.

 

Эргэн сануулахад, өнгөрсөн сард Америкийн цэргүүд "Исламын улс" алан хядах бүлэглэлийн тэргүүн Абу Бакра аль-Багдадигийн эсрэг цэргийн ажиллагаа явуулж, устгасан юм.

 

Үүний дараа, 10 дугаар сарын 31-ний өдөр "Исламын улс" бүлэглэл толгойлогчоо алдсан гэдгээ баталж, Багдадигийн залгамжлагчаар Аби Ибрахим аль-Хашеми аль-Кураши тодорсон гэж мэдэгдэж байв.

 

Исламын улсын тэргүүнийг устгажээ

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин