Хятадад электрон тамхи цахимаар худалдаалахыг хоригложээ
2019-11-07

 

Хятадын эрх баригчид цахим худалдаагаар дамжуулан электрон тамхи борлуулахыг хориглосон талаар Синьхуа мэдээллээ. 

 

Эх сурвалжийн дамжуулснаар, электрон тамхи худалддаг бүхий л сайт, гар утасны апликейшнүүдийг хаах бөгөөд цахим ертөнц дэх маркетингийн сурталчилгаануудыг зогсоох юм байна. Ингэснээр өсвөр насныхныг электрон тамхины хор хөнөөлөөс хамгаална гэж БНХАУ-ын Тамхины монополын улсын захиргаа мэдэгджээ. 

 

Энэ шийдвэр БНХАУ-ын электрон тамхины зах зээлд хүнд цохилт өгнө гэж шинжээчид үзэж байна. Тус улсад электрон тамхины зах зээл 2016 онд 451 сая ам.доллар байсан бол хоёр жилийн дотор, 2018 онд 718 сая доллар болтлоо өсчээ.

 

Дашрамд дуулгахад, сүүлийн жилүүдэд электрон тамхины хор уршгийг баталсан олон судалгаа гарсны дээр Австрали, Бразил зэрэг 27 оронд электрон тамхины худалдааг хэдийнэ хориглосон юм. Мөн АНУ-ыд электроны тамхины улмаас хүмүүс олноор нас барсны дараа электрон тамхийг хориглохоор болсон.

 

 

АНУ: Электрон тамхийг хориглоно 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин