Хонконгод гурав дахь өдрөө дараалан хотын тээвэр гацаанд оржээ
2019-11-13

 

 

Хонконг гурав дахь өдрөө дараалан Засгийн газрыг эсэргүүцэгчдийн үймээний улмаас тээврийн салбар нь гацаанд орлоо. Улмаар олон их сургууль болон дунд сургуулийн хичээлийг түр хугацаагаар цуцалжээ.

 

Лхагва гаригт Тээврийн департаментын мэдээлснээр эсэргүүцэгчид замын зорчих хэсгүүдэд хог тарааж, замын тэмдгүүдийг эвдэн, зам дээр хаалт босгосны улмаас олон авто зам хаагдаж, 220 гэрлэн дохио ажиллагаагүй болсон байна. Мөн автобусны чиглэлүүд, трамвайн шугмын тал нь хаагджээ.

 

Үймээний улмаас метроны хэд хэдэн өртөө мөн үйлчилгээ үзүүлэх боломжгүй болсон байна. Мөн "Хун Хом" өртөөнөөс эх газрын Хятадын хил рүү хүрдэг галт тэрэгний хөдөлгөөн зогсжээ.

 

Эргэн сануулахад, даваа гаригаас эхлэн Хонконгийг эмх замбараагүй байдал дахин нөмөрсөн юм. Цагдаагийнхан жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хий, резинэн сум ашигласны дээр цагдаагийн биед халдсан жагсагч руу галт сум ашиглан хүнд шархдуулсан тохиолдол ч гарч байв.

 

Хонконг: Жагсагчид тээврийн салбарыг гацаав

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин