АНУ: Электрон тамхинаас болж 39 хүн амиа алдаж, 2000 хүн өвчилжээ
2019-11-14

 

АНУ-д электрон тамхи хэрэглэгчдийн дунд гарсан уушгины "үл мэдэгдэх" өвчний улмаас амиа алдсан хүний тоо 39 болж, марихуантай электрон тамхи хэрэглэдэг 2000 орчим хүн өвчилсөн гэж  NBC News мэдээллээ.

 

Эдгээр хүмүүст амьсгалахад хүнд болох, дотор муухайрах, бие сульдах, ухаан алдах зарим тохиолдолд суулгах, бөөлжих зэрэг шинж тэмдгүүд ажиглагдсан байна. Эмч нар энэ өвчнийг бүрэн анагаах үр дүнтэй эмчилгээ хараахан олоогүй ч энэ өвчнийг "вейпинг- уушгины  хавсарсан гэмтэл /VALI/" гэж нэрлэжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, шинжээчид уушгины гуурсыг шинжлэхэд цианидын ул мөр илэрсэн байна. 

 

Эргэн сануулахад, марихуаны найрлагад багтдаг етрагидроканнабинол электрон тамхинд агуулагдаж байгааг Висконсины эмч нар тогтоосон бөгөөд энэ нь электрон тамхи хэрэглэгчид нас барсны шалтгаан байж болзошгүй гэсэн таамаглал дэвшүүлсэн. 

 

Дашрамд дуулгахад, энэ оны есдүгээр сард АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп электрон тамхинд хордсон тохиолдол олноор гарсантай холбоотойгоор шуурхай зөвлөгөөн зарлаж, улмаар үнэртний нэмэлттэй электрон тамхиний худалдаанд хязгаарлалт тавьсан юм. 

 

 

Хятадад электрон тамхи цахимаар худалдаалахыг хоригложээ

 

Г.Бямбасүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Batalgaagui duuruamal hen oruulj irsen ni medegdehgui tamhi tataad yahaw dee alban yosnii gazraas ni awahiig bodooroi doo hun bolgon l zardag bolj iim baij bolohgui l deee
2021-09-21
Bolor:
Ямарч юманд зохистой хэрэглээ гэж бий шүү нөхөдөө зохистой хэрэглэвэл энэ электрох тамхины хор хөнөөл энгийн тамхинаас бараг 2 дахин хор бага гэсэн шүү
2021-09-21