АНУ Солонгосын хойг дээрх байлдааны бэлэн байдлыг нэмэгдүүлнэ
2019-11-14

 

БНАСАУ-тай хэлэлцээр хийхэд Вашингтоны дипломат хүчин чармайлтыг хангах үүднээс Солонгосын хойг дахь АНУ-ын зэвсэгт хүчний байлдааны бэлэн байдлыг нэмэгдүүлнэ гэж Америкийн Батлан хамгаалахын сайд Марс Эспер мэдэгдлээ.

 

Түүнчлэн Өмнөд Солонгос дахь Америкийн цэргүүдийн бие бүрэлдэхүүнийг цөөрүүлэх эсвэл Өмнөд Солонгостой хамтарсан цэргийн сургуулилт хийхээ зогсоох асуудлыг АНУ-ын удирдлага хараахан авч хэлэлцээгүй хэмээн онцолсон байна. Түүнчлэн нөхцөл байдалтай уялдуулан цэргийн сургуулилтын хөтөлбөрийг АНУ өөрчилж магадгүй талаар Эспер онцолсныг Regnum агентлаг дамжууллаа. 

 

 

БНАСАУ: Солонгосын хойгийн хэлэлцээрт

дэвшил гарахгүй байгаад АНУ, БНСУ буруутай

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин