АНУ, БНСУ Америкийн цэргийг байлгах зардлын талаар тохиролцож чадсангүй
11-19


Батлан хамгаалахын зардлын хуваарилалт, тэр дундаа Өмнөд Солонгост Америкийн цэргүүдийг байлгах зардлын талаарх хэлэлцээрийн гурав дахь шатанд БНСУ болон АНУ-ын төлөөлөгчид тохиролцоонд хүрч чадаагүй талаар БНСУ-ын ГХЯ мэдээллээ.

 

"Өмнөд Солонгосын хувийг эрс өсгөх талаар тусгасан шинэ заалтыг цэргийн зардлын хуваарилалтын тухай хэлэлцээрт оруулна гэсэн байр суурийг Америкийн тал илэрхийлж байгаа. Харин Сөүл энэ зардлын өсөлт нь үндэслэлтэй, одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хэлэлцээрийн дагуу байх ёстой гэж үзэж байгаа юм" хэмээн ГХЯ-ны мэдэгдэлд дурджээ.

 

Америкийн тал БНСУ зардлыг эрс өсгөх шаардлагатай, учир нь БНСУ-д байгаа Америкийн 28 мянган цэргийн бие бүрэлдэхүүний зардалд АНУ жил бүр таван тэрбум ам.доллар төлдөг хэмээн мэдэгдэж байсан юм. Харин БНСУ Америкийн цэргүүдийг нутагтаа байлгахад гаргасан зардал 2019 онд 8,2 хувиар өсч 915 сая ам.доллар болжээ. 

 

Гэсэн ч АНУ үүнийг хангалтгүй гэж үзэн, хамтын батлан хамгаалах үйл ажиллагаанд оруулах БНСУ-ын зардлыг тав дахин өсгөж 4,7 тэрбумд хүргэхийг шаардаж байгаа аж. 

 

АНУ-ын цэргийн хүчин Солонгосын дайны үеэс хойш Өмнөд Солонгост байрлаж байгаа бөгөөд 1950 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр баталсан батлан хамгаалахын туслалцааг харилцан үзүүлэх тухай хэлэлцээрийн дагуу цэргүүдийг байршуулдаг аж.

 

 

 

АНУ-ын цэргийн зардал төлөхийг эсэргүүцэн солонгосчууд жагсав

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин